
Норовын Алтанхуягийн толгойлсон Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан 2013 оны төсвийн төсөлд уран олборлох үйлдвэр, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих, станцын технологийг сонгох зэрэг асуудал хэрэгжүүлэхээр тусгасан билээ.
Ингэснээр бараг жил гаруйн өмнөөс хардлага, сэрдлэгийн шинжтэй явсан зүйлийг шинэчлэлийн гэх Засгийн Газар албан ёсоор ажил болгохоо зарласан нь энэ юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал хийлгэн, уг төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
” Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд энэ асуудлын талаар Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл Н.Алтанхуяг “Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураныг шар нунтгаар нь олборлоно гэж орсон” гэдгээс өөр тодорхой зүйл яриагүй. Тэгэхээр нь би таны 50 тэрбум төгрөг чинь энэ рүү орох гээд байгаа юм биш үү. Ард түмэндээ хэлж чадахгүй нууцаар мөнгө авч үлдэх гээд байгаа чинь уран олборлоход зарцуулагдах гээд байгаа юм биш биз. Цөмийн хаягдал булшлах, уран олборлох, атомын цахилгаан станц барих асуудлаар сүүлийн хоёр жилд олон нийтийн дунд хүчтэй хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ бүхнийг судалж үзсэн үү” гэхэд ч тодорхой хариулт өгч чадаагүй л дээ.
Ер нь цөмийн хаягдал булшлах асуудлаар сүүлийн хоёр жил Монголчуудын дунд хардлага их явсан. Анх Японы “Майничи” сонинд бичсэнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус гэрээг хэн хийв гэдгийг хайж эхэлсэн. Харин эзэн нь одоо олдох шиг боллоо. Шуугиан дэгдэх үеийн өмнөх Засгийн газарт шадар сайд байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсны дараах Засгийн Газрын УИХ-д өргөн барьсан төсвийн тухай хуульд олборлох орд газар, нэр устайгаа тодорхой орж ирж байна. Тэгэхээр Монголд цөмийн хаягдал булшлах талаар хаанаас ярьсан, хэн очиж гэрээ хэлцэл хийсэн гэдэг нь одоо , нэлээн тодорхой болж байгаа болов уу? Жинхэнэ эзэн нь одоо гарч ирж байна гэж бодож байна. Яахав Н.Алтанхуяг зөвхөн шар нунтаг гэж тайлбарлаад байгаа л даа. Гэтэл манай улс ураныг шар нунтгаар нь боловсрууллаа гэхэд түүнийг аль нэгэн орон худалдаж аваад түлш хийнэ. Түлшээ атомын цахилгаан стандуудад зардаг. Харин тэр түлшийг авахдаа атомын цахилгаан станцууд хаягдлыг нь та нар буцааж авна шүү гэж гэрээ хийдэг олон улсын жишиг бий. Өөрөөр хэлбэл бид ямар нэг байдлаар уран олборлох л юм бол хэзээ нэгэн цагт түүнийхээ хаягдлыг нь бид авч булшлах үүрэг хүлээнэ.” хэмээсэн юм.
Иргэдийн саналыг шууд хүлээн авч, нээлттэй ажиллана хэмээн зарлаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн сошиал хуудас болон 111 дугаарт ирсэн уран олборлохын эсрэг иргэдийн саналд огт хариу өгөхгүй байгаа төдийгүй туслах н.Тамир гэгч нь тэдгээр хүмүүсийг “Тагнуулын газарт өгнө” хэмээн сүрдүүлж буй юм.
Б.Дөлгөөн
sonin.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 17, 2012 7:56:44 pm )
Zov Gan baatar ta bvkhen bidnii bodoliig il gargaj ogled,ta bvgd temsteh estou,bvv hvlee,bvv zogs, deeresni bas oorsdiinhoo namiin gishvvdiige dargiin syydald taviad bga ni bas iim ychirtai
-
Anonymous (October 17, 2012 8:51:19 pm )
Khvnii muug vzeh dee garguun em bilee,tegvel muug ni vzsen hvmvvs oorsdoo ariynaara bdg yy tgd,ene hydal stolid orod ard I videoed bgaag sain shalgad heregtei,tegj bj oldono tor ariynaara,,bna,,mongogvu gulag chin Bsn bl terniig zaluu hvvhen toohuu,,,medeej mongo hvchteu
-
Anonymous (October 17, 2012 8:54:13 pm )
Gyilagchin Bsn bl zaluu ehner avahyy bas tooh uu,mongo vamar hvchteu em be,gadaadad garch mgl iinhoo gazar nytag zarah horoo nairuulad l Teged l bavjina,, saikhan haus d bna gene,the gehde bid tor nvvrs,tompon gyrilaar gambir hiij idej bna
-
Anonymous (October 17, 2012 9:05:28 pm )
гэрээ засаад төрөө зас гэдэг энэ ерөнхий сайд гэгч чинь гэрээ засч чадахгүй байгаа юм бишүү янз янзын амьдрал зохиогоод хувийн амьдрал нь тогтвортой биш хүн улс орныг авч явж чадах уу худлаа амласан ярьсан зүйл нь хэрэгжихээргүй л санагдаж байна даа ер нь ардчи ллынхан юу болоод байна даа ард түмэн минь их л итгэл найдвар тавьсан даа одооноос дур зоргоор нь тавиад байх нь юу бол хадгалам ж зээлийн хоршооны алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэж юу яриад байгаа юм бэ үүнийг эсэргүүцэж байна тэр хүмүүс өөрсдөө л аваачиж өгөө биз дээ мөнгөө хулгайчид алдчихаад төрөөс төлүүлдэг билүү энүүнтэй л адил утгатай биз дээ өөрсдөдөө нэр олох гэж дэм ий юманд амлалт өгч суудаг ажлаа мэдэдгүый энэ сайдыг огцруулбал таарна бас тэр эмнэлгийн барилгыг офиссын байр болгоно гэсэн чинь юу гэсэн үг вэ шинэ засаг хуучин байранд ажлаа чвуулж болдоггүй хэрэг үү өмнө нь олон жил болоод л ирсэн биз дээ байр байш ин шинчлээд ирэхэд шинэчлэлиын засаг болдог юм уу гэж асуум аар байна тэмжүүжин нөгөө шудрага чиньхаана байна засг ийн газрын барьцаанд орч ихоод яаж ч чадахгүй сууж байдаг шудрага л юм бол албан тушаалаа өг эсвэл наад эмнэлэгээ байснаар нь байлга
-
Anonymous (October 18, 2012 12:03:20 am )
Uran geed olon ulsiin anhaaral tataad daraa ni tom asuudald orood ed nar zohizuulj chdh boluu,, Ineej bgaa ni hurtel mongoliig hudaldahaas siihgui
-
Anonymous (October 18, 2012 9:32:36 am )
ЭНЭ ГАНБААТАР ГЭЖ ЯМАР НӨХӨР БАЙНА АА ХААНА Л НЭГ АСУУДАЛ ГАРНА ТҮҮНИИГ ШҮҮРЧ АВААД Л НЭЭГ ИХ ЭХ ОРОНЧ АМЬТАН ТАЛХ АВТОБУС ӨӨР ЮУ Ч БИЛЭЭ
6 Comments