Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчлэх буюу садар самуунд уруу татахыг хуулиар хориглосон байдаг.
Гэтэл сүүлийн үед бага насны хүүхэд болон өсвөр насныханд зочид буудлууд орлогоо бодож үйлчилдэг нь нууц биш болсон. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Хангай” зочид буудал 14-16 насны зургаан хүүхдэд үйлчилснээс болж тэд амиа алдах дөхжээ.
Тодруулбал, дээрх зургаан хүүхэд шөнийн 00:00 цагт уг буудалд орж үйлчүүлэхдээ гаднаас хий авч ирж үнэртсэний улмаас дэлбэрэлтэд өртсөн байна. Урьдчилсан байдлаар тэднийг асаагуур хэрэглэсний улмаас дэлбэрэлт болсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Харин тус буудлын зохион байгуулагч “Газар хөдөлж байгаа мэт чимээ гарсан” хэмээн цагдаагийханд мэдүүлсэн байна. Хэрэг гарсан даруйд буудлын ажилчид цагдаа, түргэн тусламж дуудаж, гэмтэл авсан хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн ч биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус буудлын эздийг хариуцлагад татах болсон гэнэ.энэ бас ээж аав нарын хариуцлага хүмүүжилтэй холбоотой асуудал шүү гэр бүл нь хүүхдээ сайн өсгэж хүмүүжүүлж байхгүй юм бол энэ мэтийн асуудалд орж эрүүл мэнд сэтгэл санаа эд хөрөнгөөрөө хохирсоор л байна хулангоо блог уншигч ээж аавуудаа хүүхдээ сайн харж анхаарал халамж цаг зав гаргажбайгаарай
Хулангоо
Холбоотой мэдээ
Comments are closed.