antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2012 3 comments

Шонхор барих нэрээр Монголд дураараа дургиж байна

нийтлэсэн Admin

Катарын Шейх Хамад Бин Халифа Аль Танын отгийнхон, Кувейтын шейх Ахмед Фахад А.Ж.Аль-Сабахын бие төлөөлөгчид шонхор барих нэрээр Монголд дураараа дургиж байна

Улсын төсөвт чамгүй мөнгө оруулдаг, гадаадынхны сонирхлыг ихээр татдаг бизнес бол идлэг шонхор юм. Азийн баячуудын зугааг гаргадаг, бэл бэнчинг илтгэдэг идлэг шонхрын наймаа улам газар авч, энэ хэрээр энэ төрлийн гэмт хэрэг гарах нь олширчээ. Катар, Кувейт улс Байгаль  орчин ногоон хөгжлийн яамнаас идлэг шонхор агнах зөвшөөрөл авдаг ч монголчуудын нүдийг хариулж байгаад зөвшөөрсөн тооноос хэтрүүлэх нь ёс мэт болжээ.

Саяхан гэхэд л Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Бүрэгдэйн давааны өвөр гэдэг газарт катарууд их хэмжээний идлэг шонхор агнаж байсныг аймгийн хууль хяналтынхан илрүүлсэн байна. Катарын Шейх Хамад Бин Халифа Аль Танын отгийнхон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2012006 тоот зөвшөөрөл авч арван идлэг шонхор барих байсан ч зөвшөөрсөн хэмжээнээсээ хэтрүүлж, 22 шонхор илүүг барьсан байжээ.

Шонхрын нэг бүрийг 11.760 ам.доллараар үнэлээд байгаа бөгөөд энэ мөнгөн дүнгээр тооцвол 260 мянган ам.долларыг зувчуулах гэж байжээ гэж ойлгогдож байна. Тиймээс Өвөрхангай аймгийн цагдаагийнхан, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагууд зөвшөөрөлгүй барьсан  22 шонхрыг хураан авч 17-г нь нутагт нь буцаан тавиулж, тавд нь акт үйлдсэн байна. Катарууд болоо ч үгүй шонхрын өгөөш болох 100 ширхэг тагтаа агнаж, төлбөрт нь 500 мянган төгрөг өгсөн байжээ. Тэд нэг тагтааг 50 мянган төгрөгөөр үнэлж ийн төлбөр төлсөн учраас аймгийн зарим нэг албан тушаалтан мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн сууж байсныг ч хууль хяналтыг илрүүлсэн байна.

Аймгийнх нь төсөвт мөнгө л орж байвал нүднээс далд юу ч болж байсан яахав гэсэн амин хувиа хичээсэн зан аймгуудын удирдлагуудаас цухалзах нь их. Иймдээ ч тэд гадныхны хууль бус үйлдлийг илрүүлж, тэд нь Монголын газар нутагт дураараа тонгочдог болсон нь энэ. Дээрх хэрэг гараад удаагүй байтал Кувейт улсын шейх Ахмед Фахад А.Ж.Аль-Сабахын бие төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цамба шавар гэдэг газарт шонхор барих үедээ байгаль орчныг бохирдуулж, ан амьтны сэг зэмээр дүүргээд орхисон байжээ. Энэ мэт Монголын хууль тогтоомжийг уландаа гишгэгчид, үүнийг нь өөгшүүлэгчид олширчээ.

 

shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 16, 2012 1:39:04 pm )

    Ta nar naaduuliigaa xaa taaraldsan gazar n mashiniix n duguig l tsoo buudchaad yavaad ogooch de xamgiin engiin xamgiin yr duntei bugdeeree osgoj uxeed daxij irexgy mongold ter xaxuuli avdag sai eruud ch orlogogy bolno ynendee 1 tsent ch ulsad tsaaguuraa ordoggy yum shonxoroos

  • Anonymous (October 16, 2012 2:58:49 pm )

    АРАЙ ДЭНДҮҮ ЮМ БОЛЖ БАЙНА ДАА

  • Anonymous (October 18, 2012 9:53:11 am )

    pizdanuudiig xoogood yavuulax xeregtei

antalya rent a car