МАХН-ын дарга Н.Энхбаярыг ид мандаж явах цагт түүний нэр сүр, далбаан дор улс төр гэгч халуун тогоонд багтсан хүмүүсээс нэрлэвэл Д.Загджав, Г.Занданшатар, Г.Шийлэгдамба, Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Чимэдцэрэн, У.Барсболд, талийгаач Ц.Түмэнгэрэл гээд уртаас урт жагсаалт хөвөрнө.
Тэднээс цоо шинэ, цуу цөөтэй нэгэн залуу олны анхаарлыг тухайн үедээ ихэд татаж байсан нь Д.Сүрэнхор. Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ) гэж байгууллагаар дамжсан олон сайхан залуу муугаа үзсэний нэг нь тэр.
Түүнийг баруун, зүүн сугандаа хавчуулж явсан хүн нь Д.Идэвхтэн гэгддэг. МАСЗХ-нд гишүүнээр элсээд улс төрийн учир начрыг ухаж амжаагүй балчир залууг гэнэт л Ху намын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар тавьсан. Төд удалгүй шууд төрийн яамны гуравдугаар хүн болгосон.
Тухайн үед ҮХЯ-ны сайдаар Н.Энхбаярын хүн болох “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг ажиллаж байсан учир Д.Сүрэнхорыг яамных нь Төрийн нарийн бичгийн даргаар шахаж. Гэвч хар багаасаа мөрийтэй тоглоомонд донтсон түүнд энэ алба гай болж, улсын мөнгөнд гар дүрэхэд хүргэжээ.
Д.Сүрэнхор Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг сох дутаасан Ц.Чимэдцэрэнгийн хамгийн дотны найз. Тэд цөөнгүй удаа хамтдаа Солонгос руу явж казино тоглож байжээ. Түүнийг эхнэрээ тоглоомд уруу татаж оруулсан ч гэдэг юм билээ.
Хэрэг хуучирдаггүй. ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа мөрийтэй тоглоомонд донтож, албаны унаа машин, ажилтнуудын цалин хөлсөөр тоглож, 180 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан түүний үйлдэл тогтоогдож, дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Эхнэр нь хэрэгт холбогдсон нөхрөө гадагш нь зугтаалгах гэж чамгүй зүтгэсэн гэдэг.
Улс төрийн хүрээнийхний дунд байдаг яриагаар бол түүнд улс төрийн өндөр албанд очсоныхоо төлбөрийг төлөх мөнгө байгаагүйгээс толгойгоо ашиглаж мөрийтэй тоглож эхэлсэн гэдэг.
Түүнд 2006 оны гуравдугаар сард 20646050 тоот хавтаст хэрэг нээсэн юм. Оргон зайлахад нь өөрийн хамаатан болох цагдаагийн байгууллагын нэгэн томоохон албан тушаалтан оролцсон гэж эх сурвалжууд мэдээлдэг.
Н.Энхбаярын “шадар цэргүүд”-ээс Д.Загджав Д.Сүрэнхорыг мөрийтэй тоглоомын ертөнц рүү анх хөтөлсөн гэдэг.
Д.Сүрэнхор Австрийн цагаачлалын албанд С.Батсайхан гэсэн нэрээр бүртгүүлсэн нь интерполынхны хараанд өртсөн байж. Мөн зүсээ хувилган сахал тавьж, гаднаасаа сүрхий өөрчлөгдсөн байсан гэдэг.
Улсад их хэмжээний хохирол учруулсан, улмаар гадаад руу оргон зайлсан Д.Сүрэнхорыг хууль хяналтынхан дөрвөн жилийн турш эрэн сурвалжилсны үр дүнд Австри улсад нуугдаж байхад нь баривчилж, 2010 оны гуравдугаар сарын 13-нд Монгол Улсад авч ирж хорьсон билээ.
Д.Сүрэнхорд 2010 онд гурван шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-д заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж, гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дөрвөн жилийн хорих ял оногдуулсан юм.
Түүнийг хоригдсоноос хэдхэн сарын дараа буюу 2010 оны 10 дугаар сарын 16-ны үүрээр эхнэр Д.Эрдэнэ-Отгон нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, вокзалын арын замд Ш гэгчийг дайрсан.
Улмаар хэргийн газраас зугтаж, талийгаачийн цогцсыг 750 метр газар чирсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Д.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөж, шалгаж эхэлсэн ч хэргийг прокурор, шүүх рүү хэд хэдэн удаа шилжүүлэн мөрдөн байцаалт дутуу гэсэн шалтгаанаар буцсаар байгаа.
Мөрийтэй тоглоомоос болж, амьдралынхаа зургаан жилийг оргож, зугтаж, шоронд хоригдож өнгөрүүлсэн Д.Сүрэнхор магадланд орж хугацаанаасаа өмнө суллагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ.
Өнөөдөр тэрээр чимээ аниргүйхэн, хүн амьтантай уулзаж, ил гарахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж. Тэр “Ямар хүнд гайхуулаад байх зүйл хийчихсэн биш дээ” хэмээн санааширч суугаа гэх.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 16, 2012 11:51:31 am )
улсын мөнгө цусалсан хүмүүсийн гай барцад нь ингэж гарч эхэлж ар гэр ах дүү нарыг нь хүртэж дайрч байна
-
Anonymous (October 16, 2012 12:03:23 pm )
uhej bsan luivarchin komminustuudad huuli yagaad uilchlehgui bna vee
-
Anonymous (October 16, 2012 3:12:00 pm )
Энэ муу ч гайгүй ээ бусдыг бодвол улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнийг хугацааны өмнө тэнсэж сулласан байх харин төлөөгүй өдийг хүртэл яваад байгаа нөгөө Хүрэлсүх, бусад нь яав гадуур чөлөөтэй л явж байна нөгөө муу Чимэдцэрэн хүртэл ял нь хасагдаад Дарьтын шоронд мөнгөө төлөөд амар жимэр сууж байгаа шүү өөр шоронд оч гэхээр мөнгө өгөөд л Дарьтад жаргалтай газар байдаг гэсэн муу новшыг ядаж аавын хүүгийн шийрийг үзүүлдэг Мааньт гээд өөр чанга чанга шорон руу явуулж байван ухуулж улсад учруулсан хохирлыг нь бага ч гэсэн төлүүлэх хэрэгтэй, мөн дээрээс нь гэнэт баяжсан гэр бүлийн гишүүн болох аав, ээж, амраг саданг нь шалгах ёстой шүү ийм л юм дутаад байна.
-
Anonymous (October 17, 2012 12:05:58 am )
Avsan gd ner l vldsen,vnen vhtelee idej mongiig cheni ylsiin ih hurald suugaa luivarchinguud tomrood,ooriig cheni heregtei data high gd zahij bga biz dee,,,odoo Ted nar cheni bvgd Tom ,,champ bavaralaj syygaa
-
Anonymous (October 17, 2012 9:30:08 am )
Шоронд бас бөөн мафи байдаг юм шиг ээ мөнгөтэй нэгнийг жаргаагаад л байж байдаг мөнгөгүй бол үйл лайгаа идээд шорон шорон дамжаад л тамлуулаад л явж байдаг Чимэдцэрэн мэтийг бол Монгол төр дахин хэргийг нь авч үзээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эцэг эхийг нь үлдсэн амьдралыг нь хүүгийнхэн хажууд байлгах хэрэгтэй муу шунал нь амьдрал болсон новшнууд ийм юм их бий шүү
-
Reviews (February 18, 2014 11:32:57 pm )
Pretty! This has been a really wonderful post. Many thanks for supplying this information.
-
Viagra (February 18, 2014 11:53:30 pm )
I want to start a personal blog, but given the sensitive and personal info, I want to restrict it to friends and family that I approve. Ideally, they would request permission, I would approve/deny, and they sign in with a username/p***word. What blog sites will allow this?.
-
Viagra (February 19, 2014 9:07:02 am )
It has been about seven years since I went off Klonopin. It took? two years to taper off one little pill. I think I still have side effects, which I don’t want to discuss here. It was for a ***ke, not a mental illness. It was the worst two years while on it. And I fear I will never be the same again. What a terrible drug.
-
Viagra (February 19, 2014 10:46:18 am )
You’ll be fine. You just won’t seep tonight. I wouldn’t any***. I have taken both these meds. There both for ADHD. The concerta is a bit milder than the adderall. . One piece of advice though. Don’t snort the addies. It burns like ****.
-
herbalife (February 19, 2014 10:54:37 am )
I have not c****ed in here for a while because I thought it was getting boring, but the last few posts are great quality so I guess I’ll add you back to my everyday bloglist. You deserve it my friend 🙂
10 Comments