antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2012 10 comments

М.Сономпил шархаа нөхөх үү?

нийтлэсэн Admin

Шатрын нүүдэл аятай үзэгдлүүд ээлж дараалан харагдаж, шархаа нөхөхөөр яарагсад мөнгөөр авсан албан тушаалаа өөрт ашигтайгаар эргүүлж эхлэх үү? гэсэн хардлага шинэчлэлийн Засгийн газрын тийш онилогдлоо. Энэ ч аргагүй юм. Сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олдог нь Их хурал хийгээд Засгийн газрын гишүүн болсны ганц хэрэг зорилго хоёр билээ. Нэг тэрбум төгрөг хаяж байж Эрчим хүчний сайдаар томилогдсон “Шударга ёс” эвслийн төлөөлөл болох М.Сономпил ажлаасаа ашиг гаргах завшааныг завсар чөлөөгүй хайж байгааг эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр яамны бүх ажилчдын цалинг нэгэн нэр бүхий банкаар хүчээр авахуулах шийдвэр гаргаж санхүүгийн сонголтыг нь боогдуулж байгаа агаад тус салбарт хэрэгжиж байгаа 10 орчим төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хувийн компани болох “Залуу Монгол” группын байранд түрээс төлж байрлахыг хүчээр тулган шаардаж байгааг нь “Дэндүү нэрийн хор болсон ядмаг үйлдэл болж байна” гэж хөгшин залуугүй жигшиж байгаа гэнэ.

Эрчим хүчний ийм том салбар гарт нь байхад иймхэн юм хөөцөлдөж нэр хүндээ унагах шаардлага байдаг ч юм уу? Үгүй ч юм уу бүү мэд.  Сонгуульд зарцуулсан мөнгөө түрээсийн хэдэн төгрөгөөр нөхнө гэж бодоогүй л байлтай.  Дээрх үйлдлүүд нь Засгийн газарт хамтран зүтгэгч Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн шинэчлэл хийх үйл хэргийн нэг хэсэг болох Ашиг сонирхлын зөрчлийг арилгах асуудалд хэр нийцтэй байгааг эрхэм сайд маань анхаарах эсэх нь одоо сонирхолтой байна. Мөн Ерөнхий сайд Н. Алтанхуяг ч гэсэн шинээр бүрдүүлсэн ЗГ-ын нэр хүндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар анхаарал хандуулаасай хэмээн АН-д найдсан урмаа хугалуулсан олон хүн хүлээж байгааг баттай эх сурвалж мэдээлж байна. Өөд болж тэнгэрийн оронд очсон ахынхан эхнэр хүүхдийг гэрээс нь хөөж, эзэмшиж байсан хувийн бизнесийг нь булаан авч хөл дээрээ тогтсон гэх М.Сономпилд ах дүүс, ураг садан ч нөлөөлөгүйг нь харвал хүн чанараар тун тааруухан, хөлжиж баяжихад хэнийг ч зольж мэдэх шуналтай нэгэн гээд нэрлэчихэд хэтийдсэн болохгүй биз ээ. Ямартаа ч яаран сандран хийж байгаа түүний ажлаас сар хүрэхгүй хугацаанд ноцтой үйлдлүүд ийнхүү эхнээсээ илэрч салбарын ажилчдын дургүйг хүргээд байна. Мэдээж суудалдаа бат бөх сууж чадвал сайд болоход хаясан нэг тэрбумаа сайтар ахиулахаар хэтэрхий улайрсан М.Сономпилийг ард түмэн харж байгаа гэдгийг бүү мартаасай!

Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 12, 2012 7:32:48 pm )

    ene hogiin hylgaij said bolohoor yanaa ain.

  • Anonymous (October 12, 2012 8:04:09 pm )

    Zaza ganz neg ajilaa hiij chadahgui awligad idegdsen ardiin namiin yumuud l hunii neriig hergeer gutaah gej bichuulhiin, terig ni mulguu setguulchid horon ugeer bayjuulaad l bichhiin, barimt gerl zurag notolgootoi zuil bichwel yasiin

  • Anonymous (October 12, 2012 11:39:08 pm )

    chi neeree unheer hugiin setguulch yumaa bi zaluu mongold ajildag yum tiim tureesiin tuhai odoo sonsoj bn bas yu genee ahiinhaa ehner huuhediin huusun gene uu arai denduu busdiig doromjilj doosh hiih yumaa hun gutgeh huulitaisan da uul in

  • Anonymous (October 13, 2012 10:03:54 am )

    Алтанхуягийн засгийн газраас юу ч хулээхгуй харин бага идээд унаасай

  • Anonymous (October 15, 2012 3:30:47 pm )

    Tus yamnii ajilchid saving banknaas ugaasaa tsalingaa avdag bsan odoo ch heveerei bgaa, zaluu mongol deer gants ch tusuliihun tureesleegui bgaa tiim ym bhgui jaahan ortoi ym bichee

  • Anonymous (October 16, 2012 12:56:22 pm )

    baganuurin uurhaid huuchin tumrin hog shahdag tsognoijamts taiban metin huhduud uruunuus n salahaa bsan gesen odoo oboo sharhaa huhuj bgaa bailguide

  • Anonymous (February 14, 2013 9:28:41 am )

    end tend teneg huuhed hiigeed l gudamjnii gulug shig l haydag hun yaj ard tumnii tuluu ajilahiin.

  • Anonymous (February 14, 2013 9:31:12 am )

    darhand naadahni chini neg teneg gudamjind yvbjil baidag

  • Anonymous (February 14, 2013 9:34:00 am )

    Зочдын сэтгэгдэлд http://www.shuurhai.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Anonymous (February 14, 2013 9:36:17 am )

    Зочдын сэтгэгдэлд сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Би сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үнэн зөв бичсэн болно

antalya rent a car