Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Н.Энхбаяртай уулзах хүсэлт тавьжээ”, “МАН-ын дарга Ө.Энхтүвшин Н.Энхбаярыг эргэж очиж гэнэ” гэх мэдээлэл их гарах болсон.
Харин өчигдөр, уржигдархнаас “АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Н.Энхбаяртай уулзана” гэх мэдээлэл гарах боллоо. Энэ харваас МАХН-аас өгсөн мэдээлэл гэдэг нь “уншигдаж” байна.
За яах вэ, ялагдсан намын дарга нар Н.Энхбаяртай очиж уулзах нь байх л асуудал. Нэр дээрээ хоёр хуваагдсан MAH, МАХН гэгдэж байгаа ч нидэр дээрээ тэд нэг л угшилтай улс. Харин Засгийн газрын тэргүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг Н.Энхбаяртай очиж уулзана гэхээр сонирхол төрөөд байх юм. Ардчилсан нам сонгуульд ялмагцаа Н.Энхбаярын байгуулсан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулна гэж хэлсэн.
Хэлсэн амандаа ч хүрсэн. Үүнийг нь бодохоор хамтарч Засгийн газар байгуулсан хоёр намын удирдлага уулзахад гайхах зүйл алга. Гэхдээ л хачирхалтай байна. Н.Энхбаярын хувь заяа ардчилсан засгийн үед эргэдгийн дээдээр эргэсэн. Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Хууль хяналтынхан түүний эсрэг байж, түүнийг дөрвөн жил хорихын хүйтэн өрөөнд хорихоор шийдсэн.
Эрүүл мэнд нь муу байна гэхэд түүнийг ардчиллынхан тоогоогүй. Түүгээр ч үл барам ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон. Ингэхээр энэ хүн засгийн үед цовдлуулсан нэгэн юм. Гэтэл ардчилсан Засгийн газрын тэргүүн жирийн нэг хорихын эмнэлэгт хэвтэж байгаа Н.Энхбаярыг зорьж очих болсныг гайхахгүй өнгөрч болно гэж үү. Тэр Н.Энхбаяраас “Эвслээ битгий задлаач” гэж гуйх гээд байгаа бололтой.
“Шударга ёс” эвсэл тэртэй тэргүй хэд хэд задарчихаад байна. Энэ орон нутгийн сонгуульд МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвсэл зарим газар хамтарч, заримд нь тус тусдаа, бүр нэг хэсэгт нь ИЗНН-тай хамтарч “Иргэний шударга ёс” эвсэл байгуулж оролцож байгаа. Түүгээр ч зогсохгүй гишүүд нь намаа сольж, хоёр намаа нэгтгэнэ, салгана дээрээ тулчихаад, хөнжилдөө хөлөө жийлцэж байна.
Яг энэ байдал л ардчилсан засгийн тэргүүнийг айлгав бололтой. Хэрвээ “Шударга ёс” эвсэл задарвал Засгийн газар огцрох нь тодорхой. Тэгэхээр Н.Алтанхуяг “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэгч болж байх шиг байна. Тэгээгүйсэн бол тэр юу боллоо гэж хоригдож байгаа хүн рүү гүйх билээ. Хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх болсон Засгийн газрын Ерөнхий сайд эцэстээ эвслийн тэргүүн Н.Энхбаяраас аврал гуйх гэж байгаа нь энэ аж.
Бүр анхнаасаа л энэ Засгийн газрын хувь заяа Н.Энхбаярын гарт байсан. Одоо ч байгаа. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хүн Есүс Христ болчихоо юу даа гэж л харагдаад байна. Харин эвслийн тэргүүн Н.Энхбаяр, Ерөнхий сайд Н.Алтанхуягт юу гэж хариулах бол.
Н.Будсүрэн
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 12, 2012 12:14:00 pm )
altanhuygt itgej ui boino erni byluu huvah arga ulum harin boijee esvel enhbayrt baatarb ug oion hun ailgaj bga tuuhd atmahi zereg olgo esvel yliin taivah edluul bas heg arga bol shorongoo bugdiin sulal irgen bur tegsh erhtei undsen huuld
-
Anonymous (October 12, 2012 1:35:51 pm )
kkkk, uls tor gedeg amidraliin eh bulag ajee.
-
Anonymous (October 12, 2012 1:39:36 pm )
solongos, avstrali, enetheg, taivani, singapuriin ih deed surguuliudiin elselt ywagdaj baina. utas. 70110503, 95161006,91148232, 89011011.
-
Anonymous (October 12, 2012 2:11:53 pm )
яагаад есүсийн гэж мөн жишээ татах юм аа олов оо хамгийн шударга хүнийг шударга бус хүнтэй зүйрлээд
-
Anonymous (October 12, 2012 2:21:48 pm )
haraal idsen aluurchin…Enhbayar uhej dald ornoo chi…harj l bgaarai…
-
Anonymous (October 12, 2012 11:43:38 pm )
ЕСҮС ХРИСТ бол БУРХАН. энхбаяр хэн бэ? авилгалын загалмайлсан эцэг. энэ мэдлэггүй мэдрэл муутай сэтгүүлч энхбаярыгаа зүйрэлмээр байгаа бол будда далай лам бөө хэн дуртайтайгаа зүйрлэ.
-
Anonymous (October 13, 2012 6:38:37 pm )
atigarjavtan guud uursduu hetertlee avilgald avtsan enhbayart zohiomol hereg tulgaj baigaa
-
Anonymous (October 13, 2012 6:44:59 pm )
bayar avilgalyn uvgun aav bagabandi saa sursan avilgalchin zagalmaisan etseg elbegdorj setgetsiin gajigtai yumyg enhbayaryn esreg huivaldan erunhiilugch bolj chadahgui, boloochgui 3 hun aminy heregten aluurchnyg huuli bus erunhiilugch bolgochihood baigaag medej baigaag pizdaa nuudaa
-
Anonymous (October 13, 2012 6:49:23 pm )
MAH AH ALI ALIN L ENHBAYARYN DEMJLEG GUIGEER HAISHAA CH YAVAHGUI EE OILGOMJTOI, ENHBAYAR DARGA BOL MANAI NIIGEMD HAMGIIN IH MEDLEG CHADVAR TURSHLAGATAI LIDER YUM BOLHOOR TUSLALTSAA EREH NI ZUV BAILGUI YAHAV EE?
-
Anonymous (October 14, 2012 8:58:37 pm )
man-gariinkhan l ankh enkhbayriig chingis dakhin torloo gee bizdee badamjunai gedeg luibarchin barag uilakh ni khalag dargiin ger byliin aldar badartugai gej khundaga orgoj baisan gee bizdee
10 Comments