УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг тойрсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Манай засгийн газар гаднынханд үгээ хэлж чадахгүй, дорой ажиллаж байна
-Сүүлийн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал олны анхааралд хүчтэй орж ирж байна. Тэр тусмаа Та Сангийн сайд асан С.Баярцогтыг дуэльд дуудаж, сайд асан цаараглаж байгаа нь бүр ч сонирхол татаж байна. Гэтэл С.Баярцогт мэтгэлцэх гэж байгаа хүмүүс судалгаа хийх хэрэгтэй. Тэдэнд мэдэхгүй зүйл олон байна гэсэн. Энэ талаар Та юу гэх вэ?
-Би тэр хүнийг надад санаа тавьж, сэтгэлээ зовоож байгаад маш их баярлаж байгаа. Жинхэнэ Монгол эр хүн байна гэж харж байна. Өөрийг нь чи буруу зүйл хийсэн, чи надаас дутуу мэдээд байна, мэдлэг дутуу байна гэх зэргээр хэлээд байхад “Чи надаас нэг л дутуу мэдээд байна. Чи дахиад жаахан юм мэдэж ирээд намайг ял” гэсэн л санаа байна шүү дээ. С.Баярцогт огт мэддэггүй мөртлөө мэддэг юм шиг гайхалтай ярьж сурсан хүн байна гэдгийг ойлголоо. С.Баярцогт парламентад таван удаа суухдаа гайхалтай худлаа ярьж сурсан хүн юм. Түүний хувьд Оюутолгойн талаас өгсөн хэдэн тоонд л эргэлдээд сууж байна.
-Гэтэл С.Баярцогт гишүүн халз мэтгэлцэх гэж байгаа хүмүүсийг юу ч мэдэхгүй байна гэсэн ойлголт өгөөд байна шүү дээ?
-Сүүлдээ бүр С.Ганбаатар гэдэг хүн энэ мэтгэлцээнийг хойшлуулсан юм шиг ойлголт өгч байх шиг. Үүнийгээ ард иргэдэд гайхалтай тайлбарлаж чаддаг ийм л хүн байна. Эцсийн эцэст тэр миний мэдлэгтэй, мэдлэггүйг ярих ч ёсгүй. Анх Оюутолгойн гэрээ яригдаж эхэлж байхад буюу 2005 онд би энэ гэрээний эсрэг өлсгөлөн зарлаад явж байлаа. Тэгэхээр надад анхны гэрээний баримтуудаас эхлээд бүх зүйл. бий.
Би тэр хүний мэддэггүйг мэдэж байгаа. Гэтэл тэр хүн бусдынхаа мэддэггүйг гайхаад сууж байгаад харин ч гайхах юм. Би анхнаасаа ийм зүйл ярьж яваагүй. Тиймээс С.Баярцогтыг ийм зүйл эхэлж ярьсан учраас би тайлбар хийж байна. Өөрөө мэддэггүй байж бусдын мэддэггүйг гайхна гэдэг бол башир арга. Хулгайч хамгийн түрүүнд орилдог шүү дээ. Ийм ёс зүйгүй яриа гаргаад байх юм бол залуу хүүхдүүдэд маш буруу үлгэр дууриалал болно доо. УИХ-ын гишүүн хүн ийм арчаагүй зүйл ярьж байгаад би маш их харамсч байна.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар хэлэлцэж байгаа гэж үнэн үү. чухам юуг нь хэлэлцэж байна вэ. Оюутолгойгоос япончуудыг гаргаад америкчуудыг оруулж байгаа сураг ч чих дэлсэх юм?
-Тэд япончуудыг гаргана уу, Америкчуудыг оруулна уу хамаагүй. Гагцхүү гэрээ Монголын ард түмэнд үр ашигтай байх хэрэгтэй. Надад Засгийн газарт чухам юу яригдаж байгаа талаар баримттай мэдээлэл алга. Харин албан ёсоор хэлэхэд Засгийн газраас зарим нэг хүн болон С.Баярцогт гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухай ажил хэргийн яриа хэлцэл явуулж байгаа энэ чухал үед мэтгэлцээнийг хойшлуулъя гэсэн санал тавьсан. Миний хувьд үүнийг хүндэтгэх шалтгаан гэж үзээд саналыг нь хүлээж авсан. Харин орж ирээд буруу зүйл ярина гэдэг бол ёс зүйгүй асуудал.
-Мэтгэлцээний товлосон цагийг С.Баярцогт гишүүн мэдээгүй хэрэг үү.Эсвэл хэргээр зугтаж яваад, сүүлд нь орж ирж тайлбар хийв үү?
-Мэтгэлцээн хойшлуулах саналыг өөрөө тавьсан учраас тэр сайн мэдэж байсан. Тиймээс би тэр өдөр мэтгэлцээн хойшлох болсон талаар сэтгүүлчдэд эртхэн мэдэгдэх ёстой гэж бодоод 11.00 цагт хэвлэлиин хурал зарласан юм. Тэгээд мэдээ мэдээлэл давхацсан учраас 12 цагт мэдээлэл хийсэн. Энэ үеэр би хүндэтгэх шалтгаантайгаар мэтгэлцээн хойшилсныг сэтгүүлчдэд мэдэгдсэн, Харин энэ үеэр С.Баярцогт гишүүн орж ирээд “Эсрэг талаас миний тухай буруу зөрүү зүйл ярьж байна гэсэн мэдээлэл авлаа” гэж хардсан зүйл ярьсан.
Надад хүний ар хударгаар буруу зөрүү зүйл ярьдаг зан байхгүй. С.Баярцогт гишүүнийг хувь хүнийх нь үүднээс буруу зөрүү зүйл ярих шаардлага байхгүй. Хэрвээ буруутгах гэж байгаа бол тухайн үед гэрээнд үзэглэсэн сайдууд уруу дайрч болох шүү дээ. Тэр ч бүү хэл тухайн үеийн Засгийн газар, УИХ ч буруутай шүү гэж хүртэл хэлж байлаа. Миний хувьд ярьсан хэлсэндээ байхыг хүсч байна. Гэтэл ийм байхад орж ирээд буруу зөрүү зүйл ярина гэдэг бол байж болохгүй зүйл.
-С.Ганбаатар гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх ажил хийж байна гэх мэдээлэл мэр сэр үзэгдэх боллоо?
-Тэр тусмаа гаднынханд чи гарч болохгүй шүү, гарахаар болбол бидэнтэй ярина шүү гэдгээ одоо хэлэх, ярилцах хэрэгтэй шүү дээ. Монголын эдийн засаг ийм эмзэг хагарахад бэлэн болчихсон юм бол үүнийгээ одоо ярьж байх ёстой биз дээ. Гарчихна, орчихно гээд айж бэмбэгнээд суугаад байх уу. Үүнийгээ одоо ярь л даа. Үүнийг яръя гэсний төлөө ил далд дарамт маягийн зүйл үзүүлж, элдвээр хэлнэ гэдэг байж болохгүй.
-Одоогоос нэг жил гаруйн өмнө өдгөөгийн Засгийн газарт ажиллаж байгаа Н.Батбаяр, С.Эрдэнэ, Д.Ганхуяг гээд олон сайд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж байсан. Тэр ч бүү хэл Засгийн газрыг огцрохыг шаардаж байсан. Харин УИХ дээр санал хураахад эдгээр сайд Та бүгдийн талд ороогүй санагдана?
-Тэд хэдийгээр ил биш ч цаанаа бол дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. “Биднийг нэгтгэдэг дайсан цаана чинь байгаа гэдгийг үргэлж анхаараарай” гэдэг эртний үг бий. Би “дайсан” гэдэг шууд утгаар нь хэлж байгаа юм биш. Тэгэхээр биднийг нэгтгэдэг эрх ашиг цаана чинь үргэлж бий гэж хэлмээр байна. Учир иймээс сайдууд маань дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Урьд өмнө нь энэ тал дээр тэмцэж явсан өмнөх парламентын гишүүдэд би үнэхээр талархаж байгаа.
Надад дайсан хангалттай байгаа Би маш том хөрөнгө оруулагчтай тэмцэж байна. Тэдний гар, хөл бологсодтой тэмцэж байна. Өмнөх парламентын тэмцэл бол бидэнд хэрэг боллоо. Тэдний тэмцлийн эхлэл байгаагүй бол өнөөдрийн бидний тэмцэл бас л өөр байх байсан. Өөрөөр хэлбэл, нэлээд хүнд байх байсан. Тэд одоо бидэнтэй ил тэмцэл хийхгүй байгаа ч зүрх сэтгэл нь хамт байгаа гэдэгт итгэдэг. Би хөрөнгө оруулагчдын эсрэг байгаа юм биш, монголчуудад хэрэгтэй, ашигтай талд л шийдүүлэх гэсэн хэрэг.
-Таны яриад байгааг эсрэг талаас тань уруу чулуу нүүлгэхийг үгүйсгэх аргагүй. Бэлэн байна уу?
-Миний өөдөөс ямар чулуу шидэхийг, юу болохыг сайн мэдэж байна. Удахгүй аймшигтай пиар явна. С.Ганбаатар худлаа ярьжээ. Эд нарыг хөөж явуулаад хятадуудад өгөх гэж байна гэх зэргээр явуулна, харж л байгаарай. 2006 онд аймшигтай пиар явуулж байлаа шүү дээ. С.Ганбаатөр эднийг гаргаад хятадууд оруулах нь, дарамталж байгаад юм шахах нь гээд зөндөө л зүйл ярьсан.
-Бидний хувьд Оюутолгой бол ирээдүйн саалийн үнээ гэдэгтэй маргаад байх шаардлагагүй. Үнэн хэрэгтээ Оюутолгойгоор амьдралаа залгуулж байгаа олон монголч бий шүү дээ. Асуудал хурцадвал тэдэнд ч нөлөөлөх байх л даа?
-Надад бас эмзэглэх, хувь хүн талаасаа бодох зүйл байлгүй яах вэ. Би үнэхээр санаа зовдог. Тэр ч бүү хэл Оюутолгойд миний төрсөн дүү ажилладаг. Түүнийг минь яаж дарамталж, шахаж зовоодог бол гэж санаа зовдог. Хэрвээ би хүний төрсөн ах юм бол ийм зүйл ярихгүй шүү дээ гэж бодох үе ч байдаг. Тэгээд дүүгээ наанаасаа гар, чамайг бодоод дуугүй суугаад байж чадахгүй нь гэж хэлдэг. Миний ард маш олон хүний итгэл найдвар байдаг учраас чи наанаасаа гар гэдэг. Гэхдээ эцэст нь зориуд хэлэхэд би хөрөнгө оруулагчдыг үргээх гэсэн монголчуудын амь амьжиргааг дордуулах гэсэн хэрэг биш. Харин ч стратегийн ач холбогдолтой орд газраас монголчууд ахиухан хүртээсэй гэхдээ ингэж явааг ойлгох хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх гэсэн шаардлага багагүй хугацаанд өрнөлөө. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганаар ороод санал дутаж уналаа. Одоо дараагийн алхам юу байх вэ. Ер нь өөрчилж чадах уу?
-Би үр дүн гаргана. Дараагийн алхам маш энгийн. Өнөөдрийн байдлаар 25 гишүүн дэмжиж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Одоо хоёр гишүүн нэмэгдэж, 27 болчихлоо. Бид “Шударга уул уурхайн төлөө” ч гэдэг юм уу, түр хороо байгуулна. Хажуудаа эрдэмтэн мэргэдийн баг ажиллуулна. Сайдуудтай ажил хэргийн ярилцлагад орно. Тэднийхээ тархийг зөв тийш эргүүлж, нэг ойлголттой болгох учиртай. Тэгээд ард иргэдтэйгээ нэг ойлголттой болно.
Үүний дараа Засгийн газарт үүрэг өгч, “Рио Тинто”- той ажил хэргийн уулзалт хий гэдэг үүрэг өгнө. Энэ гэрээ дэндүү шударга бус байна. Тэдэнтэй сайдууд нэг их ухаантай царайлж очиж ярихгүй. “Рио Тинто”-той манай шинжээчид эхлээд ярилцана. Харин шинжээчид тэдэнтэй ярилцаад гэрээг ингэж засч залруулах боломж байна гэсэн дүгнэлт гарсны дараа Засгийн газар төлөөлсөн сайдууд уулзана. Ингэхээсээ өмнө сайдууд бидэнтэй бас уулзаж тохиролцоно. Ажил ийм байдлаар явна. Ямар техник ямар үнээр аваад байгаа юм. Хэдэн монгол ажилчныг хэдэн төгрөгөөр цалинжуулаад байгаа юм гээд бүгдийг тодорхой болгох хэрэгтэй.
-Анх гэрээг үзэглэхдээ 90 орчим хувь нь монгол ажилчид байна гэх зэргээс эхлээд бидэнд ашигтай зүйл тусгагдсан байсныг бас үгүйсгэж болохгүй. Одоо чухам гэрээний заалт хэрхэн хэрэгжиж байгааг тэр бүр хүмүүс мэдэхгүй байна?
-Өнөөдөр хэдэн монгол ажилчин хэдэн төгрөгийн цалин аваад байгаа мэдээлэл алга байна. Энэ мэдээллээ Засгийн газар авч чадахгүй байна шүү дээ. Харин би өөрөө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд байдгийн хувиар даатгал төлсөн байдлаас нь мэдээлэл авсан. Арга ядахдаа үүгээр дамжиж тооцоо судалгаа хийж байна. Монголынхоо нутагт амьдарч байгаа хэрнээ ийн ядарч байна шүү дээ. Манай Засгийн газар гаднынханд үгээ хэлж чадахгүй дорой байна.
Бид манаач болохын тулд гаднынхныг Оюутолгойд оруулагүй
-Оюутолгойн зүгээс нэг мэдээлэл гарсан байсан л даа. Манайх монголчуудыг олноор ажиллуулж байна. Гэтэл монголчууд архи ууж ажил тасалдаг, цалгардуулдаг, хөдөлмөрийн чадвар муу, мэргэжилгүй гэх зэрэг мэдээлэл байсан санагдана?
-Гэрээнд анх зааж байхад Оюутолгойн ажилчдын 90 хувь нь монголчууд байна гэсэн. Гэтэл гэрээнд зааснаар тэр 90 хувиа гүйцээх гэж монголчуудыг замын хажуугийн хог түүлгэж 150 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Үндсэн гол ажлыг гадаадынхан хийж, хэчнээн саяар нь цалин авч байгаа.
Тогоочийн туслах гээд ямар ч хэрэггүй орон тоон дээр бага цалинтай монголчуудыг авч байна. Хамгаалаптын алба гэх зэргээр цалин бага хүнд хүчир, хэрэггүй газарт 90 хувиа гүйцээхийн тулд монголчуудыг ажиллуулсан болж, болохгүй бол халаад явуулдаг. Бид манаач болохын тулд гаднынхныг Оюутолгойд оруулж ирээгүй.
-Таны хувьд монголчуудын эзэмшиж байгаа 34 хувийг нэмэгдүүлэх учиртай гэсэн байр суурьтай байгаа. Яг ном ёсоор бид хэдэн хувийг эзэмших боломжтой гэж үзэж байна вэ?
-Би эхний ээлжинд 34 хувийг дээшлүүлэх, доошлуулах тухай ярихгүй. С.Баярцогтын яриад байгаа тооны тухайд би тоохгүй байна. Хамгийн гол нь нөөц ашигласны төлбөр буюу роялти гэдгийн хувийг нэмэх ёстой. Роялти таван хувь байгааг ядаж 20 хувь болгооч гэж байгаа юм. Жишээлэхэд, би Оюутолгой гэж нэг их гоё такситай. Түүнийгээ Фрийдланд гэдэг ч юм уу нэг шар толгойтой нөхөрт түрээслүүлж байна гэж бодъё.
Тэр нөхөр өдөржин давхиад 100 мянган төгрөгийн ашиг хийжээ. Түүнээсээ бензинээ хасна, өдөр үнэтэй ресторанд хоол иднэ. Тэгээд наклад худалдаж аваад 110 мянган төгрөгийн зардал гаргажээ. Ингэхээр алдагдалтай болж байгаа биз дээ. Ядаж 100 мянган төгрөгөө тэнцүүлээд, үйл ажиллагааны зардлаа оруулаад ирлээ гэхэд надад хяналт алга. Тэр техник, технологио хэдэн төгрөгөөр худалдаж аваад байгаа тухай ямар ч хяналт апга.
Ийм байхад 34 хувь, 99 хувь байсан ч надад ямар хамаатай юм бэ. Нэг төгрөгийн ашигтай ажиллалаа гэх юм бол би 99 мөнгө л авах нь байна. Үүнийг ярьдаггүй. Үүнийг ярихын тулд тэр хяналтаа тавих ёстой. Тэр таксинд орж гарч байгаа мөнгийг хянахын тулд касс нь миний төрсөн дүү байх ёстой. Ийм зүйлээ ярихгүй тэр С.Баярцогтын ярьж байгаа 34, 51 гэсэн тоо бол юу юм бэ. Худлаа ярьж байна гэсэн үг шүү дээ.
Харин чи яваад хэдэн төгрөг олсон байна хамаагүй, нийт олсон мөнгөний чинь 20 хувийг би авна шүү гээд байгааг роялти гэж байгаа юм. Тэр хүн хуушуур иднэ үү, үнэтэй ресторанд хооллосон байна уу, наклад худалдаж авна уу надад хамаагүй. Энэ таван хувиа л 20 хувь болго гэсэн үг.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ ихэсч байгаа тухай ярьж байна. Чухам хэд болж байгаа юм бол?
-Дээр С.Баярцогтоос сэтгүүлчид “Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт өсөөд байхад бидний сүүлд авах ашгийн хувь өөрчлөгдөх үү” гэж асуухад тэр “34 хувь хэвээрээ байна, өөрчлөгдөхгүй” гэсэн. Одоо бид анхны хөрөнгө оруулалтаа эргэж төлнө шүү дээ. Анх 2.4 тэрбум байгаад дараа нь гурав болгоод дөрөв, 4.2, тэгээд зургаа, долоо, одоо бүр 13 тэрбум болгоно гээд явж байна. Ийм үед дараа нь надад ирэх ашиг өсөх үү л гэж асууж байгаа юм.
Эдийн засгийн ойлголтоор өгөгдлүүд өөрчлөгдөөд байхад үр дүнгийн хэмжээ өөрчлөгдөх үү л гэж асууж байгаатай адилхан. Өөрчлөгдөхгүй яах юм. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам манай үхэр тугал уу, хайнагийн шар уу гэдгээс л шалтгаална шүү дээ. Хайнагийн шарын 34 хувь, нэг тугалын 34 хувийн хооронд маш том ялгаа бий. С.Баярцогтын хувьд бол үүнийг ялгаагүй гэж тайлбарлаж байна. Юу гэсэн үг вэ.
С.Ууганбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 12, 2012 1:11:00 pm )
Iim l uls turch eh orond heregtei bna daa ard tumeen!!!!!!!!!!! N.
-
Anonymous (October 12, 2012 1:25:28 pm )
naad medrel muutai barzaisan yum chini yu meddeg yum erguutej orilohoos uur yum medehgui ingej soliorch baij gadnii horongo oruulalt zogsono hunii asar ih mongiig oruulj ircheheed durtai tsagtaa bulaagaad avchih sanaatai yun sahr tksi yariad unavaa tiim shar taksi ogt baigaagui bid olj chadahgui yumiig ted uuriinhoo mongoor asar ih ersdel hiij bj uhaj olson uuruur helbel end tendees tomoriin hog deerees tomor tsugluulaad harin yanztai goe olon jil evdrehgui yavah sain taksi hiisen bn gedgiig oilgodoggui yasan barzaisan shaar ve? mongold odoohondoo gadnii horongo oruulalt us agaar shig heregtei bn oilgoj bn uu? lalaraa!!!!
-
Anonymous (October 12, 2012 1:47:50 pm )
HUn bolgon l Oyu Tolgoi l gehiim. Oor yarih yum baidagguim uu? Erdenet-iin tsaana yamar muuhai yum bolj erh medeltenguudiin shahaanii bisinesiin gazar bolchihson gedgiig huchteihen yarih hun bna uu? Tsairt Mineraliin geree togs sain bolson gehed ta nar itgeltei bna uu? Selengiin Yoroo-iin tumuriin uurhain talaar bas yarih hun alga uu? Ug ni Ganbaatar ta iim yumiig bas davhar yarimaar bna daa. Yaridaggui l baihgui yu. Uchir ni ene uurhainuud bugd Russia China nariin bolohoor gedgiig ta end helsneeree minii esreg piar ehellee geh baih daa. Teheer suuliin ueiin eh oronchid baruunii yum bolgonii esreg baigaagiin uchir endees garah baih. Uchir ni baruunii birj deerhi neelttei huvitsaat companiudiin buh yum il tod baidag. Ta metiin hulhi eh oronchid sudlan heruul hiihed amar gesen ug. Russia China bolon Mongoliin companiud bugd buh yumaa nuutsaldag teheer ta olj duvchignie ch gesen chadahgui baih. Iim yalgaa bas bna shuu. Russia China-iin bodlogo yavaad bna. Mongol ulsiig 3 dagch orontoi tomoohon tusul deer hamtruulahgui baih sonirhol tedend baigaa. Ta ter bodlogiinh ni gar hol sain duraaraa bolood bna uu holsoor bolchihson yavna uu?
-
Anonymous (October 12, 2012 1:57:05 pm )
Ганбаатараа сайн тэмцэх хэрэгтэй ард чинь чамайг дэмжиж байгаа ард тумэн маш олон шуу Гар хол бологчид юу ч ярьсан битгий ухар ургашаа
-
Anonymous (October 12, 2012 2:10:46 pm )
Teneg heneetei ganbaa
-
Anonymous (October 12, 2012 2:27:03 pm )
Ganbaatariin yarij bgaa n iluu unen shuu.
-
Anonymous (October 12, 2012 3:37:40 pm )
Яг үнэндээ Ганбаатар үнэнг ярьж бга гэдэгт итгэж байна.Баярлалаа
-
Anonymous (October 12, 2012 4:57:10 pm )
Баярцогт бол Монголчуудын хошногыг араас нь хэмэлж байгаа хэдэн олигархуудын хамгын омогшсон хулгайч шүү дэ чамтай нэг эвтэйхэн газар таарахсан гар загатнаад байх боллоо
-
Anonymous (October 12, 2012 5:48:09 pm )
БАЯРЦОГТ МУУ НОВШОО ЧИ ТИЙМ МЭДДЭГ ЮМ БОЛ ГАРЧ ИРЭЭД ОЛОНИЙ ӨМНӨ СУУГААД МЭТГЭЛЦЭЭЧ ГАНЦ ГАНБААТАР БИШ МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮД ҮҮНИЙГ ЧИНЬ ИСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЮМ ИХ ХУРАЛЫН ТАМАГЫН ГАЗАР ЭНЭ ГЭРЭЭГ МОНГОЛД АШГАГҮЙ ГЭРЭЭ ГЭДЭГИЙГ БАТАЛСАН ШҮҮДЭЭ ЧИ АВСАН ХАХУУЛ ЧИНЬ ИЛРЭНЭ ГЭЖ АЙХДААН ХУДЛАА ХУЦАЖ БУЛТАЖ ЯВНУУ ҮХЭЖ БАЙСАН НОВОШ МИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЧАМАЙГ ЧИНИЙ ҮР ХҮҮХЭДИЙГ ҮЕИЙН ҮЕД ХАРАЖ ЯВАХ БОЛНО ГЭЛДЭГИЙГ ЧИ ОЙЛГОДОГ ХҮН ҮҮ ҮНЭНЭЭ
ХЭЛЭЖ ЯЛААН ИДЭЛСЭН ЧИНЬ ЧАМАД БОЛОН ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ӨЛЗИЙТЭЙ -
Anonymous (October 12, 2012 10:31:35 pm )
ganbaataraa chi ganst bayarstogtruu davshlaad baih yum naad gereeg chini batalhad gol durd n s.bayar geed nohor bolon dalchak zorigt ene ter geed man-han baisan bizdee.odoo ter nohodtei bas metgelstmeer bna.chamaig mash ih demjij bna.
-
Anonymous (October 13, 2012 5:10:29 am )
Ganbaatar ta bidniig itgel tanid bga ychraas ta ta chadah estou ,,ingej bna==ard tvmen cheni
-
Anonymous (October 13, 2012 6:42:51 am )
garchigiig ni unshaad l pis xiitel ineed aldav
-
Anonymous (October 13, 2012 8:14:51 am )
bayartsogt toriin ajil hiiseer yavaad horongo n 100 garui saya dollar hursen geed boddoo,
-
Anonymous (October 13, 2012 1:02:40 pm )
Ganbaataraa chi uhaantai hun boloh gej mun ch tenegteh yumaa.CHamaar Mongoliin tur dutahgui neeh ih medegchiin durd huvirah gej dunhuutej uguh yum.
-
Anonymous (October 13, 2012 4:26:17 pm )
ГАНБААТАРАА БИТГИЙ ШАНТРААРАЙ БИДНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГААГ ОЙЛГОЖ ДЭМЖИЖ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ БАЯРЛАЛАА
-
Anonymous (October 13, 2012 7:33:15 pm )
З. Энхболд , Эрдэнэ мэтийн нөхдүүд үхснийх нь сэтгэл зүрх 1 байдийн, сонгогдчихсон юм чинь одоо Ганбаатар энээ, тэрээ хэрэггүй, албан тушаалын төлөө жүжиг тоглож л явсан байхгүй юу, Баярцогтын тухайд бол ёстой хөх инээд хүрсэн заах хичээлээ мэдэхгүй багш: уншаагүй байх гэсэн сурагчаа албаар дуудаж гаргачихаад та нар сайн бэлдээгүй байна, дахиад унш, гэж өөрийгөө авардаг ш дээ, яг тэр хувилбар, эвий дээ, чааваас.
-
Anonymous (October 13, 2012 7:46:07 pm )
Bayrtsogtoo metgeltseechee barag tendes ni shuud gantsruu achigdana gej aigad metgeltsehgui bgaa bhaa
-
Anonymous (October 14, 2012 1:02:50 am )
Bayrtsogtoo bitgii aigaad bai l daa,metgeltsel dee,ard tumniig heterhii basamjlaad bna shuu.Ganbaatar mongonii toloo bish Mongol eh orniihoo toloo temtsej baigaag bid mednee.
-
Anonymous (October 15, 2012 4:24:54 pm )
Эх орнийхоо төлөө ганц дуугарч байгаа хүн чинь Ганбаатар шүү дээ Тийм болохоор бид энэ хүнийг дэмжих хэрэгтэй Ганбаатараа наад хужаа цустай баярцогтой хатуу тооцоо бодоорой таньд амжилт хүсье
-
Anonymous (October 15, 2012 8:25:21 pm )
энэ муу ганбаатар одоо болио оо чамайг ойлгохгүй маанагтаж байхад ард олон юугаа мэдэх юм мэддэг хүмүүс нь л гэрээгээ хийсэн биз битгий мангарт
-
Anonymous (October 16, 2012 5:21:52 pm )
Bayrtsogt, bi har zam tavisan g.l uih-d gard.n, gui e ene chin h.h estoi ajil n ym bgaz de
-
Anonymous (October 16, 2012 5:55:33 pm )
баярцогт ч их нүгэл үйлдэж байнаа даа үйл лайгаа яаж үүрнэдээ дээр бичсэнчлэн монголчуудынхаа хошногыг араас нь ухаад энэ их том луйварёин шүү ард тумэн чихтэй нүдтэй шүү баярцогтоо цаг хугацаа чамайг энхбаяр шиг болгохыг гадарламаар юм чиний ээлж чи айхгүй байна уу тэнэг ээ
22 Comments