-ОХИД ШУУД Л БАЙРТАЙ, МАШИНТАЙ БОЛЧИХ ЮМ ШИГ САНАДАГ БОЛОЛТОЙ-
Уран бүтээлээрээ залуусын дунд хэдийнэ танил болсон “Outlaw” хамтлаг саяхан тоглолт хийн сонсогч фенүүдтэйгээ таван жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Энэ хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Чинзоригтой ярилцлаа.
-Юуны өмнө танай хамтлагийнханд таван жилийн ойн баяр хүргэе. Ойн баярын тоглолтын үеэр хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ та хоёр СТА цол тэмдгээр шагнуулсан байх аа.
-Таван жилийн ойн баярын тоглолт маш амжилттай болж өнгөрлөө. Биднийг сонсдог олон залуус хүрэлцэн ирсэнд маш их баяртай байгаа. Миний хувьд Соёлын тэргүүний ажилтан цол хүртэнэ гэж бодоо ч үгүй байсан. Цаашдаа энэ цолоо баталсан сайн уран бүтээлүүд хийх эрч хүчийг тэгэхэд мэдэрч их урам орсон. Соёлын тэргүүний ажилтан болно гэж бодоо ч үгүй байсан.
-Та “ТВ5” телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн оролцогч?
-Тийм. Амьдралдаа би эмэгтэй хүн урьж бүжиглэж байсангүй. Тухайн үед бэлтгэл маш бага байсан. Харин би чадахгүй ээ гэж айгаагүй. Залуучууддаа хандаж хэлэхэд юманд жаахан зоригтой байхад л болно. Заавал бүх, зүйлийг чадаж байх албагүй шүү дээ. Бүх л зүйлийг оролдож үзэхэд юу нь болохгүй гэж. Ер нь хүнд хичээл зүтгэл, чармайлт байвал бүхнийг бүтээж болно гэж боддог. Шоу нэвтрүүлэгт оролцож байсан хүмүүс бүгд мэргэжлийн байсан бол надад лав сонирхолгүй байх байсан.
-Бүжиг бүрт хамтран бүжиглэгчийн тань нөлөө их байв уу?
-Тэгэлгүй яахав. Мартаа бол маш чадварлаг бүжигчин. Ер нь тухайн хүнээ мэдэрч харьцаж чаддаг хүн юм билээ. Хүн хийж байгаа ажилдаа ийм л сэтгэлээр хандах ёстой юм гэдгийг надад мэдрүүлсэн.
-Хип хоп хөгжмийг дан ганц залуус сонсдог гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хип хоп хөгжим майнайд хожуу орж ирсэн залуу урлагийн нэгт тооцогддог гэдэг утгаараа залуу байгаад байгаа юм. Бидний өмнөх үе биднийг ойлгохгүй байж болох ч “Outlaw” хамтлагийг, энэ чиглэл урсгалыг биширч сонсдог нэг бүхэл бүтэн үеийн залуус байгаа гэж боддог.
-Энэ хугацаанд урын сандаа нэлээд олон дуутай болсон биз дээ?
-Бид өнгөрсөн хугацаанд монгол орноороо хоёр удаа бүтэн тойрч тоглосон. Бидний дуунууд зөвхөн хот хүрээнийхэн гэлтгүй орон нутагт ч хүрсэн байдаг юм билээ. Үүнд бид их баяртай байгаа. Тоглолтоор явж байхад үнэхээр мэдрэгдэж улам сайн уран бүтээл хийх юмсан гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байсан. Бид урын сандаа 80 гаруй дуутай. Үг, ая гээд бүгдийг өөрсдөө зохиодог. Өөр хүний зохиосон дуу дуулж байгаагүй. Мэдрэмжээрээ шүлгээ бичдэг. Тухайн уран бүтээлүүд маань удаан, хурдан янз бүрийн хугацаанд бүтдэг. Бидэнд олон саад бэрхшээл тулгарч байсан ч болохгүй бүхнийг болгоно гээд л зүтгэсээр явна.
-Ингэхэд Чинзо ямархуу хүүхэд байв. Багаасаа л дуулах сонирхолтой байв уу?
-Сургуулийнхаа урлагийн үзлэгт их идэвхтэй оролцдог байж. Өөрт сонирхолтой, дуртай хичээлдээ илүү их анхаардаг бусдын л адил сахилгагүй хүүхэд байлаа. Багаасаа л дуулах сонирхолтой байсан. Дуучин болоогүй бол бизнес хийдэг л хүн болох байсан.
-Бизнесийн хүн гэснээс бизнес эрхэлдэг үү?
-Өөртөө таарсан бизнес эрхэлдэг. Тэгэхгүй бол хэцүү л дээ. Манай хамтлагийн бусад гишүүд ч өөр өөр мэргэжилтэй. Дуулах бол бидний хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хийж байгаа ажил учраас дуулаад ашиг олно гэж одоохондоо бодохгүй байгаа.
-Үеийн залуусын тань сонсох дуртай хайрын тухай олон дуу байдаг. Таныхаар хайр гэж юу юм бэ?
-Хайр гэдэг хоёр өөр мэдрэмжийг хүнд өгдөг. Нүүрээ буруулаад явахдаа маш аймаар санагддаг. Хайр гэдгийг түүнтэй учирч үзсэн хүн бүхэн мэднэ дээ. Жинхэнэ хайраас урган гарсан тодорхой эзэнтэй сайхан дуу бидэнд хэд хэд бий. Уран бүтээлээ голдуу бодит түүх, болсон явдлаас сэдэвлэж хийдэг.
-Залуу хүний хувьд гэр бүл гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Би их олон найзтай. Тэднийхээ заримынх нь амархан салж нийлж байгааг хараад байхад хэтэрхий бэлэн юм мөрөөдөж хоорондоо суудаг юм болов уу гэж бодогддог. Манай зарим охид залуус шууд л байртай болоод, машин авчих юм шиг л санадаг бололтой. Энд аз, жаргал гэхээсээ илүү эд, мөнгө үгүйлэгддэг юм шиг. Аливааг багаас нь хоосон байхаас нь эхэлж өөрсдөө бүтээж, бий болгож сүндэрлүүлсэн амьдрал илүү бат бох байна л гэж боддог. Ийм сайхан бодитой жишээ бидний эргэн тойронд их байна шүү дээ.
-Гэр бүлийн аз жаргал гэснээс гэр бүлтэй болсон уу?
-Найз охинтой. Гэхдээ тэр дууг чинь сонсдог энээ тэрээ гэж надтай танилцаагүй. Би өөрөө олж харсан болохоор илүү их түүндээ татагддаг.
-Та архи, тамхи хэрэглэдэг үү?
-Би архи, архины төрлийн юм огт хэрэглэдэггүй, үзэн яддаг.
-Хэзээ шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барих вэ. Өөрсдийн стиль имижийг эвдсэн уран бүтээл хийе гэж бодож байв уу?
-Хүмүүсийн биднээс хүлээж срнсохыг хүссэн дуугаар нь бэлэг барихыг хүсдэг. Сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээ хэвлэлтэнд өгчихсөн байгаа. Мөн кино хийх бодол бий.
Л.МИНЖМАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 07, 2012 1:05:05 pm )
Zuv bodoltoi l zaluu bna outlaw huurhun hamtlag shuu amjilt zaluusaa
-
Anonymous (October 07, 2012 1:14:16 pm )
sda chin mashin zaraad bgaga tegeed bussines gehku yu? shaadag muu bandiin damar
-
Anonymous (October 07, 2012 3:52:01 pm )
СТА гэнэ үү ? Зай байз жаахан орилвол надад өгөх болов уу ?
-
Anonymous (October 08, 2012 1:23:13 pm )
BUSINESS HIINE GEDEG BOL HEN DURTAI HUN HIIDEG ED BISHEE. TEGVEL BUH HUN BAYAN BNA BIZ DEE.DUUCHIN BGAADAA BAYARLAJ YAV.
-
Anonymous (October 11, 2012 6:39:29 pm )
estoi onoogui tsol bna daa
-
Anonymous (November 03, 2012 4:41:24 pm )
chinzo tsarailag dajgvi zaluu shvv.bas 4zvgiin agar huurhun zaluu.daanch hna ywaa yum boldoo.
6 Comments