antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2012 20 comments

“Humana” сүүнээс зургаан сартай хүүхэд хорджээ

нийтлэсэн Admin

Зургаан сартай хүүхэд «Humana» сүүнээс гүн хордлого авчээ. Энэ асуудлаар Т.Мичидмаа гэх эмэгтэй бидэнтэй

холбогдсон юм. Тэрбээр энэ сарын 2- нд Баянгол дүүргийн III хороололд байрлах «Humana»-гийн төв дэлгүүрээс 500 граммтай «Humana» сүүг худалдаж авчээ. Гэртээ ирээд уг сүүг зургаан сартай хүүхдэдээ өгөхөд хордлого өгч, биеэр нь улаан ширгэн туурч, ойр ойрхон гүйлгэж эхэлжээ.

Улмаар хяналтын эмчдээ үзүүлэхэд сүүний хордлогод орсон хэмээн оношилсон байна. Эмэгтэй хүүхдээ хөхүүлдэггүй учраас эхээс дамжин ямар нэгэн хордлого өгсөн байх боломжгүй гэнэ. Энэ дагуу «Humana» сүүний үлдэгдлийг худалдаж авсан дэлгүүртээ аваачиж өгөхөд худалдагч болон менежерүүд нь «Мөнгө нэхэж яваа юм уу. Сүү муудаагүй байна» хэмээн доромжилжээ.

Улмаар сүүг импортоор оруулж ирдэг «Киндервелт Монголиа» ХХК-ийн захирал гэх эмэгтэй хохирогч Т.Мичидмаатай утсаар холбогдож, «Манайхыг хаалгахыг чинь харъя. Чам шиг юм сонин хэвлэлд гомдол гаргалаа гээд манайхыг хаахгүй. Хүүхэд чинь хордсон юм бол манай сүүнээс болоогүй. Хүүхдээ аваад хүрээд ир, харъя. Мөнгө л нэхэж яваа биз» гэх зэргээр загнаж дарамталсан гэнэ. Хохирогч эмэгтэй хүүхдийнхээ хордсон сүүг шинжилгээнд өгөх гэсэн боловч худалдагч нь авчхаад буцааж өгөөгүй байна.

Бид Т.Мичидмаагийн хордсон хүүхдийнх нь зургийг авч нийтлэх гэсэн боловч «нялх хүүхдэд хэл ам, хүрчих вий» хэмээн болгоомжилж зөвшөөрсөнгүй. Харин энэ асуудлаар «Humana» сүүг оруулж ирдэг «Киндервелт Монголиа» ХХК- ийн менежер /өөрийгөө менежер хэмээн танилцуулж, нэрээ хэлэхийг хүссэнгүй/ гэх 9901… дугаартай эмэгтэйтэй утсаар холбогдож тодруулсан юм.

Тэрбээр «Манай дэлгүүр дээр нэг охин ирсэн. Муухай амттай сүү байна, хүүхэд хордлоо гэж ирсэн юм билээ. Манайх сүүгээ Германаас шууд импортолдог. «Humana»-гийн албан ёсны дистрибьютер. Тийм учраас муудсан сүү зарж, худалдаалах боломжгүй. Хүүхэд нь өөр зүйлээс хордсон байх. Хэрэв энэ асуудлаар ямар нэгэн гүтгэлгийн шинжтэй зүйл нийтэлбэл би хуулийн байгууллагад хандана шүү» хэмээн сүрдүүлсэн юм.

Энэ эмэгтэй өөрийгөө менежер хэмээн танилцуулсан боловч «Киндервелт Монголиа» ХХК-ийн захирал нь бололтой. Хохирогч эмэгтэйн гаргасан гомдолд ихэд дургүйцэж, эвгүйцэж байгаа нь илэрхий байв. «Киндервелт Монголиа» ХХК нь хүүхэд нялхсын «Humana» брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортлоод дөрвөн жил болж байгаа аж.

Хэдийгээр өөрсдөө энэ брэндийн бүтээгдэхүүнийг шууд Германаас татдаг гэж байгаа боловч үүнийг хэн ч батлахгүй. Тиймээс «Humana» сүүний хадгалалт, хугацаа болон найрлагад ямар нэгэн өөрчлөлт орсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч энэ бол «Humana» сүүнд нялх хүүхэд хордсон анхны тохиолдол биш аж. Энэ сүүнээс хордсон, бие нь эвгүйцсэн тохиолдол мэр сэр гарсаар байна. Сүүнийхээ хайрцаг дээр брэндийн лого наалаа гээд бүх талаараа төгс байхгүй нь мэдээж. Тиймээс мэргэжлийн байгууллагууд «Humana» сүүнд болон нийлүүлэгчдэд нь шалгалт хийх цаг болсон бололтой. Энэ сүүнээс болж хүүхдийн амь нас эрсдэхийг үгүйсгэх газаргүй болжээ.

Б.Даваахүү

 

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (October 05, 2012 10:39:13 am )

    aimaar.um.be.eejvvdee.

  • Anonymous (October 05, 2012 11:19:20 am )

    zahiral geech n shulam yum bna l daa

  • Anonymous (October 05, 2012 1:39:06 pm )

    Борлуулагдахгүй удаан хадгалагдсан, хугацаа дууссан юм уу шалтгааныг нь тогтоолго.Дараагийн хүүхдийг хордуулахгүй гэх баталгаа байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтад гомдлоо гаргаж шалгуул

  • Anonymous (October 05, 2012 3:20:52 pm )

    Unende bol Hugatsaa ni negt duusakh dokhson, 2-t Yag unendee germandaa hamgiin muu suu shuu dee, Germand hereglej baisan mongoldokh 2-n amt ni shal oor gej humus yrij baikhiin, sain shalgamar yum daa

  • Anonymous (October 05, 2012 4:55:40 pm )

    УГ КОМПАНИЙГ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗАРТ ӨГ. БАС ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР ГЭЖ БАЙДАГ ГЭДЭГИЙГ ЭНЭ АВГАЙД ХАРУУЛААД ӨГ. ДАВАРСАН ШУЛАМ БЭ. ӨӨРӨӨӨ ХҮҮХЭДГҮЙ ЮМ БАЙХДАА.

  • Anonymous (October 05, 2012 11:05:15 pm )

    Mungu oljil bwal bloo gsen shig nvdee uhahaas butsahgvinmaa hvvhed hordchihloo gd bhad dawartsan muu nowsh be

  • Anonymous (October 05, 2012 11:49:18 pm )

    Eejuudee ene suug bugd abakhaa bolioroi tegbel ene company dampuuraad alga bolj zakhiral abgai mungugui khoosrono. Humanagiin buteegdekhuuniig abtsgaakhgui shuu

  • Anonymous (October 06, 2012 2:40:16 am )

    Mangar avgai ve? Mungunii tuluu Hun alhaasch siihgui avgai baina. Germanaas oruulj irdeg n hudlaa baihaa. Bichig n German buteegdhuuneesee uur baisan

  • Anonymous (October 06, 2012 11:47:15 am )

    Ene yrun butehgui gazar bna da 2 suu awad negin zadalsan dotroos n har horhoi garch bsan teged awaachaj ugsun neg awgai zagnaad gargasan

  • Anonymous (October 06, 2012 5:20:22 pm )

    Ugiin muuhai svv bnleshdee hvvheddee awaad nairuulj ugsunchin door n neeh shijgiin nus shig nyaltsanhai ym sunjraldaad muu nairuulagdaj bsn.manai hvvhed 3nastai tegd muuhai amttai bn gd yerusuu uuhgui shijigleed bsn. Japan hihi ymuu xo l zvgeer ym bnle.amt n hvrtel shaal uur goy amttai

  • Anonymous (October 06, 2012 10:33:26 pm )

    ugaasaa aimar muu uushte, humanagiin suu er ni buh yum ni hulhi, bi huuhddee awj ugsun nairagdahchgui shuud l hayasan. import exportiin heltesuud yund zuwshuurul uguud oruulj ireed baigaa hynalt hiih heregtei

  • Anonymous (October 06, 2012 10:56:51 pm )

    памперс нь лав сайн л юм байна лээ. сүүнээс нь аваад нэг их удаан хэрэглээгүй зүгээр л санагдсан. нойтон салфетка, тараг жимсний нухаш жүүс нь сайн л юм байна лээ.

  • Anonymous (October 07, 2012 12:15:29 am )

    Сүү, ус, цай, тарагийг нь байнга хэрэглэдэг. Зүгээр л байнадаг. Сонин л юм.

  • Anonymous (October 07, 2012 12:56:45 am )

    HUMANA giin neriig barij ashiglan hujaad uildverledeg ch baij bolno sh dee teriig ni eejuud bid medehgui l hulhiduulaad baigaa yum biluu ene buteegdehuuniig avch hereglehee bolitsgooy,naad manager geed baigaa avgai chini uuruu zahiral ni yum b.a lee sh dee

  • Anonymous (October 07, 2012 12:59:43 am )

    HUMANA giin neriig barij ashiglan hujaad uildverledeg ch baij bolno sh dee teriig ni eejuud bid medehgui l hulhiduulaad baigaa yum biluu ene buteegdehuuniig avch hereglehee bolitsgooy,naad manager geed baigaa avgai chini uuruu zahiral ni yum b.a lee sh dee baliar aashtai avgai b.a lee

  • Anonymous (October 07, 2012 8:59:10 am )

    nuhash avsan muudsan bsan bituumjlelgui bolson deer ni ungur togtson bsan
    hulhi garuud

  • Anonymous (October 08, 2012 2:15:45 pm )

    nuhash, kash. dandaa awdag. Pampers heregledeg sain l bn shuu dee. Sonin l yum daa.

  • Anonymous (December 11, 2012 1:25:08 pm )

    suug ni huuhedde ugch bga.harshlaad bga yum alga l bna, odoogoor bol..naad huuhed ni hordson gd bga emegteid zuvluhud huuhdiinhe ugj, huhultiig ariutgaj tsewerleh,..naanadaj l uursduu garaa ugaaj suu ugch bh geh met naad zahiin ariun tsewer sahih gd asuudal olon bii shu de..yahav yum 2 taltai..gehdee adilhan amidarch yvaa neg ruuge ingej dairch davshilj bhgui bh.minii huuhded humana.n suu taarch bga,..huu maani huurhun mariatai boijij bga uchraas muu gej bi l lav helj chadahgui..iim l bna..

  • Kristopher Lowthorp (September 12, 2013 10:19:55 am )

    I simply want to tell you that I’m very new to weblog and actually enjoyed this website. More than likely I’m likely to bookmark your site . You absolutely have incredible articles. Bless you for ***ring your webpage.

antalya rent a car