antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2012 25 comments

ОБЕГ-ын дарга ТЭРБУМТАН БОЛСОН НЬ

нийтлэсэн Admin

Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж,

 дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн.
Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай  ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна.
Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн  бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна.
Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн.

Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан.
Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон.  Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт  хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм.

Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна.
Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна.

Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ.
Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна.
Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой.

Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн  ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд  “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж  заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ.
Д.Батсайханд   Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах  шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна.
Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай.
Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна.
2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна.
Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна.
Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна.

Ч.Анар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (October 04, 2012 3:00:10 pm )

    ene xyn chin Shadar asan Enxboldiin gar xul shyy de.odoo tsag ni bolcon bhaa xuurxii.

  • Anonymous (October 04, 2012 3:28:56 pm )

    шал худлаа зүйл бичихээ болиоч, чамайг онцгой дотор байгаа, суудалд нь санаархаж удаа дараа ийм зүйл бичиж байгааг чинь бүгд мэдэж байгаа шүү дээ

  • Anonymous (October 04, 2012 5:28:14 pm )

    Онцгой байдлын албанд хийсэн юмтай хүн шүү Амгаланбаяр дарга. Онцгой байдлын алба хаагчдаас хэнээс нь ч асуусан хэлээд өгнө. Амгаланбаярыг ОБЕГ-н дарга болсоноос хойш багаж хэрэгсэл, Хөдөлмөр хамгааллын хувцас цалин тэтгэмж гээд л бүгд өөрчлөгдсөн. Жил бүр Гадаадад аяладаг тэр хүмүүс чинь жирийн нэгэн аврагч, гал сөнөөгч нар сайн ажилсны урамшуулал болгон аяладаг юм. Сайн яваа нэгнээ битгий тэгцгээ Монголчуудаа. ОБА-ны алба хаагч байна би.

  • Anonymous (October 04, 2012 5:33:22 pm )

    Энэ бол жиэхэнэ захиалгат гүтгэлэг байна даа. гэхдээ халагдах байхаа.

  • Anonymous (October 04, 2012 5:58:18 pm )

    tom baishin tsalingaaraa l barina gej baihgyi baih, 4 davhar yumuu

  • Anonymous (October 04, 2012 6:28:29 pm )

    Enh-amar bichuulsen bn kkk

  • Anonymous (October 04, 2012 6:43:03 pm )

    sain xvn dee yg ni bidnii tuluu gesen bi gal sunuugch jiriin ajilchin bidnii tuluu ixiig xiij bgaa xvn

  • Anonymous (October 04, 2012 7:31:06 pm )

    muu hohoi

  • Anonymous (October 04, 2012 10:30:19 pm )

    Hezee zamiin tsagdaa nar gaigui bsn yum.zamiin tsagdaagiin biye bureldehuun ter chigeeree lalruud bdg,muusain bolovsrolgui hugiin archaagui lalruud bdg,zam deer zogsoj bgaan hurtel guliichiheed enuunees yaj neg mungu salgah ve geed l..tolgoin ergeldsen lalruud,

  • Anonymous (October 05, 2012 9:44:34 am )

    ал

  • Anonymous (October 05, 2012 10:01:23 am )

    yamar zebuun shunalin tulam be,abragchdin ami nasaar togloson uudgui hog,ur huuhduud n haraana da

  • Anonymous (October 05, 2012 10:46:11 am )

    BVH ZVIL NI HURAAN AVCH ULSIIN ORLOGO BOLGOH ESTOI HYATADUUD SHIG L HVND SHIITGEL HEREGTEI IIM YUMNUUDAD ELBEGDORJ GYAI

  • Anonymous (October 05, 2012 11:52:13 am )

    Odoo M.Enkhbold-n duusah tsag irsen baimaar uma!!!! Naadah chin yah argagui M.Enkhboldiin mongo beltgegch shu de. Nyamdorj, Enkhbold 2 tohitch baij naad Amgalan bayariig chin OBEG-n dargaar tavij baisan shu de. M.Enkhbold odoo tsadbal tsadah tsag ni bolson do.

  • Anonymous (October 05, 2012 12:46:02 pm )

    Halgaa selgee ogt hiihgui hun haana baigaan, odoo ene AN zasgiin gazar end tendgui mahan ovoo bosgood baigaag ene setguulch yu gej uzdeg yum bol… Namchirhanaa gej uuniig heldeg baihdaa. Hoorhii tegehgui bol ami amidralgui boloh geed baigaa baihaa

  • Anonymous (October 05, 2012 2:55:48 pm )

    амгаланбаяр даргаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад үнэнээ хэлээч

  • Anonymous (October 05, 2012 2:57:38 pm )

    аврагч гал сөнөөгч нарын төлөө их юм хийсэн хийх одоо нэмээд анхаарах гэхээр энэ намууд чинь ойлгохгүй тэнэгтээд байгаа юм

  • Anonymous (October 05, 2012 3:52:31 pm )

    онцгой байдлын албаны дотор бие биенийхээ дээр гарах, нэг нэгнийгээ худлаа матаж суудал булаацалдах, гүтгэх гэх мэтийн ердийн үзэгдэл болсон зүйлийг энэ хүн таслан зогсоосон шүү дээ. үүнд хорссон, мест булаалдсан өөрт нь ойрхон алба хашиж байгаа ганц нэг хүн л удаа дараа энэ зохиолыг бичүүлж байгаа шүү дээ./дарга нар/ ОБА-ны нийт бүрэлдэхүүнээс нэг бүрчлэн санал асуувал багаар бодоход 70-80 хувь нь энэ хүний хийсэн зүйлийг үнэн мөнөөр нь хэлээд өгнө. Ингэж нэг нэгнээ худал үгээр доош хийж яахнав дээ

  • Anonymous (October 05, 2012 6:47:57 pm )

    OBEG-t jinxene mergejliin udirdlaga xeregtei gedgiig tsag ue shaardaj baina bish uu??

  • Anonymous (October 05, 2012 9:32:35 pm )

    Avgai huuhdiig ni ch bas ulsiin orlogo bolgo butku nohor bna uragshaa bainga business classar nised bdgiin arai ch de

  • Anonymous (October 06, 2012 7:24:55 pm )

    m.enhboldin tatvar huraagch.

  • Anonymous (October 08, 2012 3:11:49 am )

    амийг амиараа гэж

  • Anonymous (October 09, 2012 9:05:42 am )

    õýçýý áàéõäàà æèë á¿ð æèðèéí ãàë ñºíººã÷ íàðûã óëñûí ìºí㺺ð ãàäààäàä àÿëóóëæ áàéñàí þì áý: á¿¿ ¿ëãýð ÿðüöãàà á¿¿ ¿ëãýðò èòãýöãýý õ¿ì¿¿ñýý Àìãàëàíáàÿð äàðãà àæèë õèéäýã áàéñàí ø¿¿ õàðèí äîîä áàãà òóøààëûí õ¿ì¿¿ñ íü ÿìàð áàéäãûã æèðèéí ãàë ñºíººã÷ àëáàí õààã÷èä òóí ÷ ñàéí ìýäíý. Ýöñèéí ýöýñò ÎÁÀ- íû íýð õ¿íäèéã íýã ìóó ÎÁà áîëîí ÎÁÕ- èéí äàðãà íàð óíãààäàã ø äýý. Ìóóñàéí þìíóóóä áóðõàíãé¿ ãàçðûí áóìáà ãàëçóóðíà ãýã÷ýýð ë áàéäàã. Îäîî òýð Áóëãàí àéìãèéí ÎÁÕ- èéí äàðãà íü àæëûí öàãààð àëáàíû ìàøèíòàéãàà àëáàí õààã÷ ýìýãòýéíõýý õóðèìàíä î÷îîä àãñàí ñîãòóó òàâüæ õ¿ì¿¿ñýý çîäîæ òàíõàéð÷ ÿâààä õºëºº õóãàëæ ýìýíýëýãò õýâòýæ áàéãàà ãýñýí. õóðèìàà õèéæ áàéñàí ýìýãòýé àëáàí õààã÷ íü àéñàíäàà õ¿¿õäýý çóëáóóëæ äóòóó òºðººä ýìíýëýã õ¿ðãýãäñýí ãýñýí.èèìýðõ¿¿ õºãèéí ¸ñ ñóðòàõóóíã¿é äàðãà ñýòýðòýé þìíóóäûã çàéëóóëâàë òààðíà

  • Anonymous (October 11, 2012 12:33:04 pm )

    Энэ хуучин бээжин хавийн тэжээсэн гөлөг шүү дээ тэр нэг балагтай амьтаны тарьсан үр могой нь ингэж л Монгол улсыг баллаж байгаа нөхөр дөө Шадар сайд асан Энхболдын л уг гарвалыг тасалж өгөхгүй бол энэ төрийн алба гэж түүний цуглуулсан бүхэл бүтэн аймаг ажиллаж байна ш дээ нилээд хэдэн жилийн өмнө богино өгүүллэгийн мастер Эрдэнэ гуай Энхбаярын талаар юм бичиж байсан даа түүн шиг Энхболд гэж бээжин хав одоо хулсны баавгай болсон байна даа хулсны баавгайг хятадууд хэзээ ч алдаггүй шүү

  • Anonymous (October 14, 2012 6:11:26 pm )

    sainaar bicheed baigaa mai Amgaianbayariin bugs doloodog nowsh baina Batmend mun vv eswel… OBA-n albna haagch haraas asyywal sain heleh hiisen bvteesen geh um heleh hvn garah bol yy

  • Anonymous (March 06, 2013 1:24:08 pm )

    Хэдэн жилийн өмнө нисдэг тэрэгнээс үерийн усанд байгаа хүнийг аврах гэж гараараа татаад хурд хурдатгалын тухай ямар ч ойлголтгүй усанд нь унагаагаад амийг нь егүүтгэж байснаа мартжээ Аврах шат одоо нисдэг тэргэнд авч байнга байлгаачээ Арчаагүй дарга дарганцаруудаа захаас хятадын гайгүй даацын олс арван мянган төгрөгөнд аваад архидаж суугаа гал сөнөөгч нараараа сүлжүүлэхэд хүний амь аврах боломж нээгдэнэ шүү Зун боллоо үер болохоос өмнө зуун шат хийх хугацаа байна шүү Монголчууд цөөхөн үер гэнэтийн ми 8 чинь аврах шатгүй байгаа шүү эрхэм хурандаа хошууч нараа хэрэгтэй гэвэл интернет ороод заагаад өгөе

antalya rent a car