antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2012 3 comments

”Тэмүүлэнбаатар” компанийн газрыг чөлөөлнө

нийтлэсэн Admin

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэнбаатар” компани долоон давхар орон сууц барьж, иргэдэд худалдсан байна. 61-ээр  дугаарлагдсан тус  байрыг өнөөдрийг хүртэл Улсын комисс хүлээн аваагүй аж. Нийслэлийн Засаг даргын А/532- тоот захирамжаар Улсын комисс хүлээн аваагүй байрны цахилгааныг тасалжээ. Тиймээс тус байрны оршин суугчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцах хүсэл гаргасан байна. Иргэдийн хүсэлтийн дагуу Засаг дарга мягмар гаригт очиж, иргэд, оршин суугчидтай уулзжээ. Иргэд тухайн байрыг хууль ёсны зөвшөөрөлтэй баригдсан гэж итгэсний үндсэн дээр 2006 онд  захиалга өгсөн аж. Гэрээнд байр эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл мөнгийг тушаахаар заажээ. Гэтэл тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг байраа Улсын комисст хүлээлгэн өгөхөөсөө өмнө гэрээ хийсэн боловч үлдэгдлээ өгөхгүй гэрээний дагуу гэрчилгээгээ авах шаардлага тавьсан  иргэдийн байрыг давхар борлуулаад эхэлсэн байна. Энэ маргаанаас болж шүүхдэлцсэн тухай оршин суугчид ярьж байв. Шүүхийн шийдвэр гэрээ хийж, урьдчилгаа төлбөр төлсөн иргэдийн талд гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын комисс хүлээж аваагүй ч байрандаа орохыг иргэдэд зөвлөжээ. Гэтэл “Тэмүүлэнбаатар компанийн захирал байр эзэмших гэрчилгээ олго гэсэн шаардлага тавьсан иргэдийг  миний газраас ”зайл“ гэх зэргээр хөөж туусанд  оршин суугчид гомдолтой байгаагаа хэлсэн. Тус байрны оршин суугчид нийслэлийн Засаг даргыг энэ эмэгтэйн эрхшээлээс биднийг гаргаж өгөөч гэсээр угтсан юм.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ байрны газрын зөвшөөрөл нь будлиантай.  Уг нь 200 ам метр газрыг 2007 онд үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх Б.Эрдэнэчимэгт олгосон юм билээ. Гэтэл энэ хүн өөрийн дураар 423 ам метр болгоод орон сууц барьж, борлуулжээ. Нөгөө талаар байшингийн зураг таван давхар байхаар батлагдсан. Гэтэл долоон давхар сууц барьсан байна. Таван давхрын суурин дээр долоон давхрыг барина гэдэг нь та бүхэн, танай үр хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Компанитай бол ярих зүйл байхгүй. Харин одоо иргэдийг яаж хохироохгүй байх талаар та нартай ярих гэж ирлээ. Зарим компанийн хууль бус үйлдлийн гол хохирогч нь иргэд болоод байгаа. Би Засаг даргын хувьд иргэдийг хохироохгүй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангахын төлөө хариуцлагатай ажиллана” гэлээ.

Байрны оршин суугчид цахилгаангүй, түүнийгээ дагаад дулаан байхгүй, хүйтэн байшинд гадуур хувьцастай сууж байгаа гэнэ. “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг энэ байрныхаа урд талд залгаад 139 ам метр газар эзэмших эрх авсан ч түүнийгээ мөн л сурсан зангаараа  375 ам метр болгоод  дөрвөн давхар карказ цутгаад амжжээ. Тэрбээр баригдаагүй байгаа барилгадаа урьдчилгаа нэрээр иргэдээс нэг тэрбум 97 сая төгрөг авчихаад байгаа гэж байр авах  захиалга өгсөн иргэдийн төлөөлөл тайлбар хийлээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олгосон зөвшөөрлийг хэтрүүлж дур зоргоороо авирлаж хууль зөрчсөн “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг, түүнийг хянаж шалгах үүрэг бүхий төрийн албан хаагч нарт хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Эндээс гарах гарц нь иргэдийг хохиролгүй болгож, төр үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэв. Тус компанитай газар эзэмших гэрээгээ цуцалж, газар чөлөөлөх захирамж гаргахаар болсноо тэдгээр иргэдэд мэдэгдсэн байна.

Т.МАША
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 04, 2012 2:26:53 pm )

    одоо зовшооролгуй барилгуудаа нийтэд зарлах хэрэгтэй иргэд мэдэхгуй худалдаж аваад бна шуу(оороор хэлбэл байр авахдаа сайн лавалгаа хийж авахгуй бол хэцуу болсон бна шуу,зарим иргэд сургуулийн хашаан дотор барьсан барилгад байр авч бдаг бох зурхтэй юм даа,монгол улсад хууль хэзээ ч хэрэгжихгуй гэж итгэлтэй бсан юм бхдаа)

  • Anonymous (October 04, 2012 2:45:15 pm )

    ДУРААРААН ДУРГАСАН ЭНЭ ХҮҮХЭНИЙГ ЭРҮҮГИЙН ГЭМТ ГЭРЭГТ ТАТАЖ БӨХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ИРГЭДИЙГ ХОХРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ГАЗАР МАШ ОЛОН БИ ЭНЭ БОЛ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ИӨН

  • Anonymous (October 04, 2012 3:03:03 pm )

    УЛСЫГ БОЛОН ИРГЭДИЙГ ЗАЛЛАН МЭХЛЭЖ ОНЦ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООЖ
    ХҮЧЭРХИЙЛЭН ДОРОМЖОЛСОН ИРГЭНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮҮЛДНЭЖ
    ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ ИРҮҮГИЙН ХҮНД ГЭМЭТ ХЭРЭГ ЮМ ШҮҮХ
    ГЭЖ ДААНЧ ДЭЭ ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДОЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХДААН ХЭРЭГИЙГ НЬ ГҮҮЦЭД ШАЛГАЖ ИРҮҮ ҮҮСГЭН МӨРДӨН БАЙЦААЛТАНД ӨГӨХ БАЙСАН БАЙНА
    ШҮҮХ ӨНӨӨДӨР ҮҮРГЭЭН БИЕЛҮҮЛЭХГҮЙ МАШ МУУ ДУТУУ ДУЛМАГ АЖЛАЖ БАЙНА

antalya rent a car