Монголын монополь компаниудын нэгд тооцогддог MCS-ийн“Сэнгүр”, “Тайгер”-ийг үйлдвэрлэдэг үйлдвэр нь хуучин
Хөдөө аж ахуйн химийн бодисын агуулах байсан байранд байрладаг юм байна.
Хэдийгээр тус компанийнхан гүний ус ашигладаг булгийн цэнгэг ус лугаа адил энэ тэргээд сүрхий сайхан рекламддаг ч мэргэжлийн хүмүүс хөрсний бохирдол ихтэй байх магадлалтай гэж ярьдаг юм билээ.
Ярьдаг юм билээ гэхийн учир тус группынхан Мэргэжлийн хяналтынхныг шалгалт хийхээр очих бүрийд ямар нэг байдлаар амыг нь таглан буцаадаг бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч удаа хөрсний бохирдол болон гүний худгийн усанд нь шалгалт хийгдээгүй аж. Тэр ч утгаараа тус группын бүтээгдэхүүн эрүүл мэндийн стандартад нийцдэг эсэх нь ихээхэн эрсдэлтэй байх магадлал өндөртэй гэсэн үг.
чухал.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.