antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2012 14 comments

“Univision”-ий сорилт буюу гурвалсан үйлчилгээний гурав байтугай зовлон

нийтлэсэн Admin

Монголд анх удаа гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн “Unitel” группын охин компани болох “Univision”-ыг тойрсон

асуудлууд тасрахгүй байна. Анхандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурвалсан үйлчилгээ хэмээн нэг хэсэгтээ л рекламдаж, түүнийхээ ч үр дүнд айл бүрийн хойморт заларсан. Гурвалсан үйлчилгээ гэдэг нь IPTV, интернет, суурин утас гэсэн vйлчилгээг хэрэглэгчиддээ хамтад нь болон хосолсон хэлбэрээр хvргэж байгааг хэлж байгаа юм.
Өнгөрсөн оны гуравдугаар сард сүр дуулиантайгаар анхдагч хэмээх эрхэм цолтойгоор нээлтээ хийж байсан тус компани нь дэлхийн технологийн гайхамшиг болсон гурвалсан үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийт 20 мянга гаруй хэрэглэгчтэй гэсэн албан бус тоо байгаа. Үүнээс харахад чамгүй зар сурталчилгаа цацсан нь харагдаж байгаа юм. Нөгөө талаар иргэд анхдагч гэдэг утгаар сонголтоо хийсэн байх.
Гэтэл жил хүрэхгүй хугацаанд үйлчилгээний догогдол гарч, хэрэглэгчдийнхээ уур бухимдлыг хүргэж байгаа нь харамсалтай. Тус компанийн “Facebook” хуудас иргэдийн гомдлоор дүүрэн. Зарим нь бүр дахин дахин гомдлоо илэрхийлсэн байлаа. Үүнээс үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг харж болно. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангана гэдэг үг бодит амьдрал дээр ийм л байдаг. Юун сэтгэл ханамж, манай үйлчилгээг сонгоод хэрэглэгч болсон бол боллоо гэсэн байр сууриас ханддаг.
Салбартаа монополь тогтоод байсан тэдэнд томоохон өрсөлдөгч гарч ирсэн. Тэр бол “Skytel”-ийн дөрвөлсөн үйлчилгээ болох “Skymedia” юм. Илүү давуу тал, олон боломжийг амлан гарч ирж байгаа тэдний хувьд арай өндөр үнэтэй байна. Тухайлбал, гурвалсан үйлчилгээг авахын тулд төхөөрөмжийг нь 79 мянган төгрөгөөр суурилуулж, сарын суурь хураамж нь хэрэглээнийхээ хязгаарлалтын хурдаас хамаарч 29 мянгаас эхэлдэг. Харин “Skymedia”-ны хувьд  45.500 төгрөгнөөс эхэлдэг бөгөөд хэрэглээнээсээ хамаарч өөр өөр байдаг.

“Skymedia” нээлтээ хийгээд сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ч өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болжээ. Хөдөлгөөнт интернет хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлснээрээ давуу талтай болж байгаа юм. Гэтэл өрсөлдөгч компанитай болсон “Univision”-ынхон ийнхүү үйлчлүүлэгчдийнхээ уур бухимдлыг хүргэж, мэр сэрээр алдаад байгаа сурагтай.
“Univision”-ы үйлчлүүлэгчдийг татсан нэг зүйл бол нэвтрүүлгийг буцаан үзэх боломж юм. Гэтэл нөгөө буцаах үйлчилгээ нь зөвхөн цөөн тооны нэвтрүүлгийг тодорхой хугацаанд хамаатай болж, үзэх биш хүлээх болдог ажээ. Ийм  маягаар үйлчилгээ догогдол гарсан учир хэрэглэгчид нь үйлчилгээний төвд хандахаар “Удахгүй очиж янзална” гэсэн гурван үгийг хэлдэг аж. Тэр бүү хэл, үйлчлүүлэгч утасдаад “Гацаад байна. Яах вэ?” гэтэл нөгөө гурван “шидэт” үгээ хэлжээ.
-Хаана байгааг асуухгүйгээр ийнхүү гурван үгээ хэлээд утсаа салгасанд уур хүрсэн. Хаана байгааг нь мэдэхгүй мөртлөө янзлах гэж дайрдаг хачин улс байна хэмээн гайхаад үлдсэн гэж мөнөөх үйлчлүүлэгч ярьж байна.
Ингээд үйлчлүүлэгчдийн заримтай уулзсан юм.
Хан-Уул дүүргийн 33022334 тоот гэрээний дугаар хэрэглэгч:

-Танай “Univision”-ны үйлчилгээ тасраад хэд хонож байна вэ?
-Одоогоор бол тасрахгүй байна. Гэхдээ саяхан тасалсан. Учир нь манайх төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй юм. 20-ноос өмнө төлөх ёстой байтал бид 27-нд төлсөн. Гэтэл үйлчилгээг хаасан байсан. Үйлчилгээний лавлах руу нь байнга утасдаж хэлсэн боловч удахгүй  залгана гэсээр байгаад долоо хоносон. Сүүлд нь аргаа бараад “Facebook”-т нь гомдлоо үлдээсэн. Удсан ч үгүй залгасан.

-Өөр ямар нэгэн догогдол гарч байна уу?

-Телевиз нь байнга гацдаг. Би Сансар интернетээ салгуулаагүй болохоор түүнийгээ залгачихдаг.
-Энэ талаар гомдол гаргаж байсан уу?
-Үгүй ээ.
Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Х.Одбаяр:

-Танайд үйлчилгээний догогдол гарч байна уу?

-Нэг хэсэг интернетийн хурд маш муу байсан. Олон дахин утасдаж, ярьсны хүчинд гайгүй болсон. Мөн нэвтрүүлгээ ухрааж үздэг нь болохгүй байгаа. Уг нь энэ үйлчилгээ нь сард 1500 төгрөгийн хураамжтай. Гэтэл үзэх боломжгүй байна, сувгийн сонголт байхгүй байна гэсэн бичиг гарч ирээд байгаа. Үзэх сувгийн тоо ч багассан.

-Энэ талаар үйлчилгээний лавлахад нь холбогдож хэлсэн үү?

-Хэлсэн хэлсэн. Зөндөө хэлсэн. Хэлэх тоолонд шалгаж байна л гэдэг. Өнөөдөр ярьсан бол маргаашнаас л асуудлыг шийддэг. Маш удаан үйлчилгээтэй байгууллага.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Эрдэнэтуяа:

-Танай “Univision”-ны үйлчилгээ тасраад хэд хонож байна вэ?

-Манайх “Blue sky” хотхонд амьдардаг. Гэтэл “Univision”, “Blue sky” хотхон хоорондын маргаантай асуудлаас болоод олон удаа тасалж байсан. Хоёр байгууллагын хоорондын асуудлаас болоод хэрэглэгчид хохирч байна. Мөн сувгаа буцааж үзэх боломж хомс болсон. Үүнээс гадна интернетийн хурд доголддог.

-Үйлчилгээний лавлахад хандаж үзсэн үү ?

-Зөндөө үзсэн. Шалгаад хариу өгнө, ажилтнаа явуулна гэдэг. Гэтэл энэ нь худлаа байдаг. Сүүлдээ бүр утсаа ч авдаггүй. Өдөр хоног алгасан хүлээдэг.
Харин энэ талаар тус компанийн Маркетингийн албатай холбогдон тайлбарыг нь сонссон юм.

-Үйлчлүүлэгчид интернет тасраад байна, телевиз гацаад байна гэсэн гомдлыг манай редакцид ирүүлээд байгаа. Яагаад ингээд байгаа юм бол?  

-Манайх одоогоор IPTV 2.0 үйлчилгээг ашиглаж байгаа юм.  Харин ирэх долоо хоногоос 3.0 үйлчилгээнд шилжих гэж байгаа. Үүнээс үйдэлтэйгээр тасрах, гацах зэрэг догогдол гарч байгаа. Энэ талаараа ч ирэх долоо хоногоос хэрэглэгчиддээ мэдээлнэ. Мөн зам засварын ажилтай холбоотойгоор засч буй компаниуд шилэн кабелийн утсыг тасласан. Иймэрхүү зүйлээс болоод үйлчилгээний доголдол гарсан байгаа. Тэгээд ч энэхүү шинэ системд шилжсэнээр гомдол багасч, өөр түвшинд очих болно.

-Үйлчилгээгээ бүрэн авч чадаагүй хэрэглэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Үндсэн үнээс хасч, төлбөрийг бодно.
-Лавлах утасны опературууд нь нэг л хариу хэлээд байна. Сүүлдээ бүр утсаа авахгүй байна гэх юм. Энэ талаар?
-Манай лавлах утас сая хэрэглэгчдийг хүлээн авах бүрэн чадалтай. Тийм асуудал гарах ёсгүй.
-Үйлчлүүлэгчдийн гомдлыг хэрхэн шийдэж байна? Зарим үйлчлүүлэгчид “Очиж янзалсан гэсэн боловч ирэхгүй байна” гэх юм?
-Үйлчлүүлэгчдээс ирсэн бүх гомдлыг манай байгууллагаас шийдэж байгаа. Нийт гомдлын 92 хувийг шийдсэн.

-Үйлчлүүлэгчдийн ихэнх нь оройн цагаар дуудлага өгдөг. Гэтэл ажлын цаг дууссан гэдэг. Оройн цагаар гомдлоо яаж өгөх вэ?

-“Фэйсбүүк” хуудаснаа иргэдийн санал гомдлыг 24 цагийн турш авч байгаа. Гомдлын хариуг тухай бүрд нь өгдөг. Манай лавлах утасны хувьд 22.00 цаг хүртэл ажилладаг. Энэ бол үйлчилгээний байгууллагын хувьд өндөр үзүүлэлт.

-Хэрвээ 22.00 цагаас өмнө өгсөн иргэдийн гомдлыг хэрхэн шийддэг юм бэ?

-Тухайн байрны СӨХ 21.00 цагаас хойш оруулдаггүй. Энэ байдлаас болоод гомдлыг шийдэж чадахгүйд хүрдэг.
Ийнхүү хариуцлага ухамсарласан томоохон группын охин компани “Univision” бурууг бусдад  чихэж зам засварын ажил, орон сууцнуудын СӨХ-үүдийг буруутгаж байна. Наймдугаар сараас хойш үйлчилгээгээ бүрэн авч чадаагүй иргэд дэмий л бухимдаж, үйлчилгээний лавлах руу холбогдоход “Салгаад залга” гэдэг гайхамшигт үгээ хэлэх ажээ.
Чанартай үйлчилгээ санал болгож, мөнгийг нь авчихаад тасалдал, доголдол гарахаар буруу хараад суучихдаг энэ мэт үйлдлээ зогсоож, хэрэглэгчээ хүндлэх соёлд суралцахыг “Univision” компанийханд сануулах нь зүйтэй байх. Ирэх долоо хоногоос эдгээр доголдол давтагдахгүй байхыг үйлчлүүлэгчид нь хүлээх л үлдээд байх шиг байна.
24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (October 04, 2012 9:26:17 am )

    NEEREE YAG UNEN SHUU
    UNIVISION UILCHILGEEGEE CHANARJUULAHGUI BOL HUND BAIDALD BGA SHU
    AIMAAR UDAAN ASNA ZARIMDAA GARAH CH UGUI GATSAAD ENE TER NEG L BISHE

  • Anonymous (October 04, 2012 9:43:49 am )

    эдний үйлчилгээг хотын төвийн шинэ байранд авах гэж 4 сар хүлээж байна сөх-тэй болохоор болно гэсэн сөх-тэй болсон гэтэл одоо 2-3 сарын дараа гэх юм

  • Anonymous (October 04, 2012 10:20:29 am )

    unen bichsen bna

  • Anonymous (October 04, 2012 2:15:44 pm )

    Ta nar bitgii davraach. Univision baihgui baisan bol ter Sansar, World Vision ntartaigaa l zuuraldaad baij baina bizdee. Ene zugeer ter Skymedia-giin zahialj bichuulsen yum l baina shd harvaas. Ta nar Univision shig uilchilgee busad ulsad avay gevel dor hayj 100$ tolno sard. Manaihan neeh davruushd. Tegej l bolku baigaan bol tegeed salguulchaachdee. Hucheer heregluuleed baigaa yum shig l bolku baina l gehiin. Manaih lav zugeer saihan l baigaa. Huuchin Sansar cable-tai baihad uzeh yum uneheer oldkuu, duuren oros, mongol suvag l baisan shd. Univision sain baigoo, nadad taalagddag. Harin hurdan ter 3.0 gedeg yumruugaa shiljij bidniig buur bayarluulaarai.

  • Anonymous (October 04, 2012 2:23:01 pm )

    ЭНЭ ҮЙЛЧ ИЛГЭЭГ АВСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА БУЦААЯ ГЭС ЭН ЧМНЬ ХУРААМ ЖАА БУЦААЖ ӨГӨХГҮЙ ГЭНЭЭ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГЭЭС ЭНЭ БАЙГУУЛДАГАД ШАЛГАЛТ ХИЙЖ БОЛДОГ БОЛОВ УУ ЯАГААД ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БАЙДАГ ЮМ БЭ МАШ ИХ ХУНД СУРТАЛТАЙ ГАРАХГҮЙ БАЙГАА ИНТЕРНЕТ ХОЛБОГДОХГҮЙ БАЙГАА ТАЛААР ДУУДЛАГА ӨГӨХӨД ДӨРӨВ ТАВ ХОНОГИЙН ДАРАА ХҮН ЯВУУЛЖ АРАЙ ГЭЖ Л ХАГАС ХУГАС ҮЙЛЧИЛГЭЭ АМВНА ДАА ХҮЛЭЭН АВАГЧ НАР НЬ ЦААШ НЬ ДАМЖУУЛДАГГҮЙ ЮМ УУ ЯМАР ИХ ХҮНД СУРТАЛТАЙ ИНТЕРНЕТ М АШ УДААН ЗУРАГТ БАЙНГА ТАСРАНА ИРЖ ҮЙЛЧИ ЛЖӨ БАЙГАА ХҮН НЬ ТЭР БАЙДЛАА ҮГҮЙСГЭЭД УУР УЦААР ДҮҮРЭН ГАРНА ЕР НЬ ХҮНД ХҮРЧ ҮЙЛЧИЛГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ БУЦААЯ ГЭХЭЭР ТӨЛБӨРӨӨ БУЦААХГҮЙ ГЭНЭ МАНАЙХ АРАВ ТГАРУЙ ХОНОЖ БАЙГАА ЯАГААД ТӨЛБӨРИЙГ БУЦААДАГГҮЙ БОЛОХЫГ М ЭДЭХГҮЙ ЮМ ХҮНД ҮЙЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ МӨНГӨ Л АВАХ СОНИРХОЛТОЙ М АШ М УУ ҮЙЛЧ ИЛГЭЭТЭЙ ГАЗАР ДАРАА ДАРААГИЙН ХҮ МҮҮС ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮҮ АВААРАЙ ЦААШ НЬ ДАМЖУУЛААРАЙ

  • Anonymous (October 04, 2012 2:34:50 pm )

    BI BOL AVNA OO, AAV EEJIINDEE TAVIULAH GEED ZAHIALGAA OGCHIHSON HULEEJ BAIGAA. 2-3 SAR HULEEJ BAIGAA N UNEN, GEHDEE YAHAV DEE. HULEEJ BAIGAAD L TAVIULNA. ENE DEERHI HUND ZOVOLHOD, EHLEED NAAD UILCHILGEEG AVAHAD CHIN GEREE GEJ NEG YUM HIIDEG YUM SHUU DEE. TEREN DEER CHIN TULBUR BUTSAAH TALAAR BUH ZUILS N BICHEETEI BAIDGIIN BAINA LEE. UNSHIJ BAIJ TAVIULAHGUI DEE. MANAIH BOL SAIHAN L GARDAG, NET CH SAIN CH HOLBOGDDOG. BAIGAA GAZRAAS CHIN SHALTGAALDGIIN BAILGUI DEE. BUUR BOLKU BOL SANSAR CABLE-AA ERGEED ZALGUULAACH, ZUGEER UNIVISIONII HAJUUD HUUHELDEIN KINO SHIG SANAGDANA DOO.

  • Anonymous (October 04, 2012 7:18:37 pm )

    manaih tasraad 7 honog bolohod mungu hasaachgui ee. ug ni helsen ter lavlah utas ni za bi asuue lavlii geed l zagnaj ch boldogui zuulun zuulun dugaraad laitai um bna lee.

  • Anonymous (October 05, 2012 4:23:54 pm )

    av av avsan hoinoo amaa barina geech bolno doo. manaih bayanmongold baidag endhiin hereglegchid vgee barj bn. suurin utas n bvr yg shuurga shuurch bgaa ym shig l shuugiad yu ch duuldahgvi netiin hurd bl naigvi de

  • Anonymous (October 05, 2012 4:25:45 pm )

    uursdiiguu umuurch bhaar vilchilgeeniihee chanart anhaaraachee.ugasa l uursduu bas ymariig n medeg l bgaa sh dee.yagaad ym hiihgvi bgaa ym be.

  • Anonymous (October 05, 2012 4:52:50 pm )

    NAADAH CHINI GAIGUI BAINAA GER HOROOLOLD TAVDAG M.N.B.C GEDEG KABELIIG HEZEECH TAVIULJ BOLOHGUI SHUU MUU UG OLDOHGUI BAIHA

  • Anonymous (October 05, 2012 4:58:35 pm )

    M.N.B.C BOL BOLOVSON LUIVARCHIN

  • Anonymous (October 05, 2012 8:34:49 pm )

    Univision.ii net ni dandaa tasaldaad bdag blloo zalgaj hlhr dandaa gj hld tag bldg Iptv ni ch gsn tasaldaad nevtruuleg guilgej uzhee bliod kino tureeslej blhoo bliod udaj bna tgd oodoos hrldj utsaa tasaldag blloo unen haritsaa muutai baiguulga bna

  • Anonymous (October 06, 2012 11:40:13 pm )

    vher mongol am ajil ni dandaa l zorj baidag margaash zvgeer ch bolno geh shig hiih gej bgaa bololigtoihon hiij mongoo aw vgui bol gereegee tsutslah ch amarhan daa

  • Anonymous (October 07, 2012 4:42:45 pm )

    Yostoi balai gazar bn lee:, manaih 120 n shine oglood bdag: tolbor ogoogui geed tasalsan bsan. Tegeed tolboroo udaachgui ogson.. Odoo boltol tv ni garahgui bn… Ter tv gee gargadag bolgoj ogoochee hurdan… Taslah bolohooroo aimar hurdan… Butsaad uilchlehdee aimar udaan gazar yumaa

antalya rent a car