antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2012 2 comments

Ц.ОЮУНБААТАР ЗОЛИОСЛОГДОХ УУ, Э.БАТШУГАРТ АЗ ГИЙХ ҮҮ

нийтлэсэн Admin

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон Ц.Оюунбаатар тангаргаа өргөх гэнэ гэсэн яриа гарсан байв. Гэвч тийм зүйл болсонгүй. Энэ тухай Удирдах зөвлөл нь эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэнэ. Түүнийг Э.Батшугараар солих хувилбар бодож суугаа бололтой. Ялангуяа МАХН-д энэ “зүтгэл” хамаатай. Тус эвслээс жагсаалтаар сонгогдсон сүүлийн гурван эрхмийн тангараг өргөх ёслолыг тэд хэсэг хойшлуулсан. Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар “золиосны” хүнээр тодорч, баярлан гомдож явсны эцэст эхний хоёр нь тангаргаа өргөсөн. Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын сонгогдох эрхийг СЕХ зөрчиж, нэрсийн жагсаалтаас хассан гэсэн гомдлыг МАХН-ынхан Цэцэд гаргаад солио хийхээр зэхэж байсан юм. Гэвч Цэц эцсийн шийдвэрээ гаргасан. Тэгмэгц МАХН-ынхан Н.Энхбаярыг сугалж аваад дахин дээрх үндэслэлээр Цэцэд хандсан. Энэ асуудал нь харин гацчихаад буй юм. Цэцийн гишүүд зунжин амарч, одоо л нэг ажил нь жигдэрч буй учир удахгүй хэлэлцэх байх.

Ингээд жагсаалтын сүүлд орж улаан зураасаар ам мөлтөс таслуулсан Ц.Оюунбаатар дахиад л хэдэн сар хүлээж суухаар болсон. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон ялыг хоёр дахь шатны шүүх хэвээр баталсан тул тэд даргынхаа хүү Э.Батшугарыг дахин “сугалж” зүтгүүлэхээр үзэж байгаа аж. Н.Энхбаяр заавал УИХ-д суух ёстой, чадахгүй бол түүний хүүхэд байх учиртай бололтой, МАХНынхны хувьд. Ерөөсөө ч хамтарсан Засгийн газарт орсны утга учир нь Н.Энхбаярын нэрийг цайруулж, ялаас мултлах, болж өгвөл УИХын гишүүн болгох. Цаашлаад тэр эрхмийн төрийн өндөрлөгт хүрэх том мөрөөдлийг биелүүлэх байсан юм уу. Н.Энхбаярын асуудлыг өмнөх шатны шүүхээр хэлэлцээд ял онооход Засгийн газраас гарна гэсэн яриа гаргаснаас нь ингэж дүгнэж болохоор байсан билээ.

СЕХ-ныхон Э.Батшугарыг нэрсийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 26.4.3 дахь “Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэсэн заалтыг үндэслэсэн. Уг заалт нь Сонгуулийн хуулийг баталж, хүчин төгөлдөр болохоос өмнө 27 нас хүрсэн иргэнд хамаарахгүй. Тэгвэл Э.Батшугар 25 настай учраас уг заалтаар “бүдэрсэн”. Гэтэл “Шударга ёс” эвслийн гишүүн О.Баасанхүү өчигдөр “БХЯ-наас Э.Батшугарыг цэргийн алба хаасанд тооцсон тухай бичиг ирсэн” гэлээ. БХЯ-ыг арын хаалгадаж цэргийн алба хаасан бичиг хийлгүүлж авсан байх нь уу, ойлгосонгүй. Эсвэл цэргийн алба хаасан, ямар нэг байдлаар дүйцүүлан хааснаа СЕХ жагсаалтаас нэрийг нь хасаж байх үед “санаагүй” бололтой. Тэгж байснаа саяхан гэнэт тэр тухайгаа санаж, БХЯнаас баталгаа гаргуулсан юм даг уу даа. Дээрээс нь УИХ-д сонгогдсонд тооцож нэрийг нь Ерөнхийлөгчид айлтгачихсан учраас азтай ч юм шиг, одоо болтол тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулж чадахгүй, бас чадах эсэх нь тодорхойгүй болохоор азгүй ч юм шиг эрхэм болох Ц.Оюунбаатарыг чиглэсэн “чулуу” нисэх боллоо.

Эрхэм гишүүн О.Баасанхүү “Энэ хүн МАХН-ын ч, МҮАН-ын ч гишүүн биш. Бас бие даагч ч биш гэдгээ хэлсэн байна лээ. Намын жагсаалтад байх ёсгүй хүн орчихсон бол хасах ёстой” гэж ирээд ярив. Өөрөө ч бас түүний адил дээсэн дөрөөн дээр дэнжигнэж хэд хоносон нэгэн л дээ, уг нь. Ингэж хэлснээ араас нь “Гэхдээ УИХ-д хэн нь орох нь чухал биш. Би аль нэгийг нь орох ёстой гээгүй. Манай эвслийн 11 дэх хүн л орох нь чухал” гэж бөөрөнхийлөв. Нэг ёсондоо “Шударга ёс” эвслийнхэн Э.Батшугар, Н.Энхбаяр нарыг гэмгүй, хэлмэгдүүлсэн болгох гэж зүтгээд болохгүй болмогц Ц.Оюунбаатараа өөнтөглөхөөр шийдэв гэлтэй. Сонгуулийн хуулийн 26.9-д “Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэж заажээ. Мэдээж нам бус юм бол Ц.Оюунбаатар өөрөө зөвшөөрөөд, хоёр талаасаа тохиролцоод л нэр дэвшсэн байж таарна. УИХ-д сонгогдсон “гол” зорилгоо биелүүлэхээр МАХН-ынхан ийнхүү толгой гашилгаж сууна. Энэ нь бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа юу, Энхбаярын хүү Батшугар Төрийн ордноор байнга үзэгдэх болсон байна лээ. Ц.Оюунбаатар золиослогдох уу, Э.Батшугарын аз гийх үү, харж л суухаас.

С.ТУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 02, 2012 1:15:09 pm )

    bogsoo archij sur ehleed

  • Anonymous (October 04, 2012 12:21:24 pm )

    oyunbaatar zail shugaraa amjilt gyls tangargaa orgoochee yugiin huleesii

antalya rent a car