antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2012 4 comments

300 гаруй тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай улсын хэмжээнд 460.6 тэрбум төгрөгийн татварын авлага байгаа аж. Үүн дотроос нүүрс тээвэрлэдэг компаниуд тээвэрлэлтийн татвараа дутуу төлөх, татвараас зайлсхийж орлогоо нуун дарагдуулах зэргээр байгууллагуудаас дутагдал зөрчил ихээр илэрч байгаа аж. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулна гэж шалгалт хийдэг төрийн байгууллагууд ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч өдгөө энэ шалгалт тийм ч үр дүнтэй биш байгаа юм. Нөгөө талаар, татварын байцаагч нарын харилцаа, ёс зүйгүй байдлаас үүдсэн гомдлууд татварын газарт багагүй ирдэг аж. Ямартаа ч улсын хэмжээгээр 460 гаруй тэрбум төгрөг төрийн дансанд ороогүй байгаа гээд бодохоор татвар хураалт тийм ч үр дүнтэй байхгүй байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Татвар төлдөггүй компаниудын жагсаалтад нүүрс тээвэрлэгч, олборлогч компаниудаас гадна барилгын салбарынхан ихээр бичигддэг байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ихэвчлэн ганц хүний нэр дээрх компани байгуулсан бөгөөд ажилчидтай гэрээ хийх маягаар барилгын ажлаа гүйцэтгүүлээд өөрсдөө татвараас зугтдаг байдал ихээр гардаг байна. Мөн уул уурхай, барилгаас гадна ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүмүүс, компаниуд татвараас ихээр зугтдаг, ногдуулсан татварыг төлөхгүй жил өнждөг, үйлчилгээний салбарт зочид буудлууд гэгчлэн татвараас зугтаагчид төлдөгөөсөө олон байгаа бололтой.

Татварын өрийн асуудлаар хамгийн их багтаамжийг эзэлж байгаа газар гэвэл Таван толгой, Шивээ овоо ордуудаас Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэлт эрхэлж байгаа компаниудаас л гэхэд нэг жилийн дотор 300 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Өмнөх жил мөн энэ хэмжээний зөрчил илэрч байсан удаатай. Энэ мэтчилэнгээр хуулиас дээгүүр гишгэсэн компаниудыг цэгцлэх, улсын төсөвт төвлөрөх ёстой мөнгө ийнхүү эдийн засгийн эргэлтэд орж, цөөн хэдэн хүмүүсийн халаас руу шургалсаар байгаа юм. Үүнээс гадна архи, тамхины онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн зөрчлүүдийг шийдүүлэхээр шүүхийн шатанд шилжсэн асуудал өнөөдрийг хүртэл таг чиг болж, нам дарагдсан байна. Татварын салбарт асуудал их байгаа нь төлөгдөөгүй татвараас эхлээд олноороо харагдаж байгаа юм.
Г.Ертөнц (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 02, 2012 2:01:10 pm )

    илрүүлж чадсан юм бол харуцлага хүлээлгээч

  • Anonymous (October 02, 2012 5:33:40 pm )

    Татварын удирдлага болон хэлтсийн дарга нарыг солих хэрэгтэй маш их но бий шүү

  • Anonymous (October 02, 2012 8:30:18 pm )

    Байгууллага бүр 2 данстай байдаг юм бишүү Татвараа яаж зөв хурааж авах вэээдээ. Дээр нь төрд гарсан болгон арын хаалгаар хуйвалдан иднэ улс эх орноо гэхээс намчирхан, найз нөхөд, ах дүүсээ татаж иднэ. Тэгвэл ойрын Жишээ: ордос улс 4-н жилийн өмнө ямар хөгжилтэй байв. Улм орныхоо уул уурхай, алтыг зөв зарцуулсан төрийн зөв мэргэжн бодлого явуулснаар дэлхийн бар орнуудын жишигт хүрэх хот болсоэ Дэлхийн МИСС-ын тэмцээн болж байгааг та бид харсан. Тэгвэл Монгол сайхан л хөгжиж байсн гэтэл сүүлийн 20-н жилд яаж хөгжив төрийг ээлжлэн эсвэл эвсэж авч яваа МАН+АН-ийн удирдлагуудын улс орноо авч яваа байдал иймэрхүү л байна.

  • Anonymous (October 03, 2012 4:02:44 pm )

    TTXX-nay dargiin solii er ni bol bugdiin sol teneg ymnuud shine zaluusiig ajiluuldaa tedniig daraad l baihii

antalya rent a car