antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2012 5 comments

ДОРНОД АЙМГИЙНХАН УИХ-ЫН ГИШVVН Н.НОМТОЙБАЯРААС МӨНГӨӨ НЭХЭВ

нийтлэсэн Admin

Дорнод аймгийн Хэрлэн, Цагаан-Овоо сумын иргэд нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишvvн Н.Номтойбаярт гомдож

байгаагаа илэрхийллээ. Тэдний гомдох болсон шалтгаан нь Н.Номтойбаяр гишvvн иргэдийг ялгаварласан гэнэ. Учир нь, тэрээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны vеэр МАН-ын 2008 сонгуулийн амлалт болох нэг сая төгрөгийн vлдэгдэл мөнгийг өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгчээ. Vvнийг тухайн vеийн Сангийн сайд Д.Хаянхярваа, НХХ-ийн сайд Т.Ганди нарын тушаалаар өгvvлсэн аж. Нийтдээ 1,7 тэрбум төгрөг Дорнод аймгийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгсөн байна. Мөн амлалтын мөнгө хэмээн 335 сая төгрөгийг хөдөлмөрийн чадамжтай залууст тараажээ. Гэтэл тус аймгийн Хэрлэн, Цагаан-Овоо, Халх гол сумын 7000 гаруй иргэн “Хvний хөгжил сан”-гийн мөнгөө авч чадаагvй аж.

Иргэдийн тооцоогоор нийтдээ 150 орчим сая төгрөг дутсан гэнэ. Тухайн vед Н.Номтойбаяр НХХЯ-нд дэд сайдаар ажиллаж байсан юм. Тиймдээ ч эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч тушаалаар энэ мөнгийг өгч улмаар сонгуулиар иргэдийн санал худалдаж авах зорилготой байсан байж магадгvй гэдгийг Хэрлэн сумын иргэн Ц.Төртайван хэлсэн юм. Тиймээс тvvнийг шалгаж өгөхийг Засгийн газрын тэргvvн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нараас хvсч өргөдөл хvргvvлжээ. Хэрэв хуурамч тушаал гаргаж иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан байвал УИХ-ын гишvvн Н.Номтойбаярт хариуцлага тооцох ёстой гэдгийг нутгийн иргэд хэллээ. Нөгөөтэйгvvр эл тушаал шийдвэр нь хvчин төгөлдөр байж иргэдэд vнэхээр хувьцааны мөнгийг өгсөн юм бол дээрх сумын иргэд ч гэсэн мөнгөө авмаар байна гэдгээ нутгаасаа сонгогдсон тvшээдээ уламжилсан юм. Энэ талаар Н.Номтойбаяр гишvvнээс лавлах гэсэн боловч утас нь холбогдохгvй, Төрийн ордонд байх албан өрөө нь эзгvй байлаа.

Ардчилал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 01, 2012 10:36:42 am )

    энэ одооо юу вэ

  • Anonymous (October 01, 2012 10:37:34 am )

    шаал худал мэдээлэл тавиад байхын дорнодын иргэдийг ардчилсан намын хэдэн нөхдүүд худал хэлүүдээд байх шиг байна.

  • Anonymous (October 01, 2012 11:32:06 am )

    Unen, Manai Xalxgol sumiin irged ch 2012.06-r sariinhaa 21.000 tog-g avaagui bn. Bi 8 huuhedtei, huuhduudiin maani bolon ehneriin min 21.000 tog odoog boltol avaagui l bgaa minii adil Xalxgol sumiin olon arvan ehchuud bgaa

  • Anonymous (October 01, 2012 2:45:51 pm )

    Энийг Дагаж далдаганасан Дорнод аймгийн МАН-н хэдэн хачин залуучууд байнаа. Мєнгєний боол болсон юумнууд. Энэ орон нутгийн сонгуулиар энэ муу луйварчин тэр хэдэн малнуудаа мєнгєєр угжиж орон нутгийн эрх авах юум гэнээ. Ёстой новшийн юум болох нээ. Дорнодчууд хохь нээ. МАК компаны боолийн боол босгоны шороо ємхєж дээ.

  • Anonymous (October 02, 2012 6:02:09 am )

    NOMTOI BAYAR AA ,TER ULSUUDYN MONGIIG OG !

antalya rent a car