antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2012 15 comments

Н.Алтанхуяг Монголыг аврах уу

нийтлэсэн Admin

Энэхүү нийтлэлийнхээ өмнө удирдах хүн ямар байдаг та­лаар бяцхан мэдээлэл хүргэе гэж бодлоо.

Цахим хуудсаар аялж байгаад удирдагч хүн гэж хэнийг хэлдэг болох, бусдыг удирдахын тулд ямар чадвар эзэмшсэн байх ёстойг тодорхой тайлбарлажээ. “Удирдах ухаан хүн бүрт заяасан байдаг. Өөрийгөө удирдахаас эхлээд өрх гэр, хамт олон, хамаг улсаа удирдах хүртэл. Хөгжсөн хөгжөөгүйгээрээ л ялгаатай юм. Удирдах ухаанаа авьяас, чадвар болтол нь хөгжүүлэхэд хүн өөрөө ч хичээж, хүмүүс ч түүнд тусалсаар ирсний хүчинд хүн төрөлхтөн түүхнээ мөнхөрсөн өдий төдий удирдагчийг төрүүлж, бас төрж байжээ. Удирдах ухааны өөрөө сурах бичиг нь амьдрал, хүмүүс юм. Сайн удирдагч хүн маш олон чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.

Удирдагч нь дараах чадваруудыг эзэмших хэрэгтэй байдаг. Хүн чанар, ёс зүйтэй, ам, ажил нь зөрдөггүй, яагаад гэдгийг үргэлж мэддэг, эрх мэдэл, нөлөөгөө цагаа олж, зөв ашигладаг байх ёстой. Хүмүүстэй харилцах чадвар, бусдыг ойлгох, илэн далангүй байх, дотно найрсаг үгс, урам зориг ба санаачлагатай байх, ажил бүр ч чухал, хүмүүсийг хүндэл, хүмүүсийн нэрийг тогтоо” хэмээн томъёолсон нь энгийн мөртлөө их л чухал зан чанаруудыг багтааж. Манай улсын гол удирдагч болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт энэ зан чанараас хэд нь байгааг тоолж үзэхийг уншигчдад үлдээе. Харин Ерөнхий сайдын удирдах чанарыг жигнэж үзье. “Тун хангалттай” эсвэл “хангалтгүй” гэх зэргээр эцсийн дүн тавих арай эрт байгаа ч сануулахад илүүдэх юун.

Хамгийн наад зах нь ам, ажил хоёр нь зөрдөггүй байх гэсэн энгийн чанар эрхэм Ерөнхий сайдад байхгүй байна. Оновчтой, оновчгүй томилгоо хийж орон тоог нэмэгдүүлсэн, томилсон сайдуудтайгаа хамтран ах дүүгийн томилгоог төрийн байгууллагад хийсэн гээд сайнаасаа илүүтэй саар зүй­лийг олон сонсгох болсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тойрсон санал, шүүмжлэл өвсөнд тавьсан түймэр шиг хурдан тархаж байна. УИХ-ын сонгуулиас хойш хийж гийгүүлсэн ажил нь гэвэл халаа, сэлгээ томилгоо. Сайн удирдагч байж чадахгүй ч сайн менежер хийж чадах байх гэсэн на­мын гишүүдийнх нь итгэл юу болох бол. Бүү л алдаасай. Бүр намынх нь нөхдүүд засгийн удирдлагыг түүнд атгуулахыг хүсэхгүй байсан ч сонгуульд штаб ахалж орсон намын даргаа Ерөнхий сайдаар тавихгүй бол Ардчилсан нам өөрөө “тэнэг” байдалтай харагдах байсан учраас зайлшгүй сонголт хийсэн гэдгийг журмын нөхөд нь ярилцдаг юм билээ.

Ямартаа ч цаашаа харсныг нь нааш эргүүлэх маягаар тун сайн зохион байгуулагч хийж чадсанаар Засгийн газар хэмээн том бялууг үртэс ч үлдээхгүй эв нэгдэлтэйгээр хуваарилж чадлаа. Харин одоо юу хийхийг нь ард түмэн хүлээж байна. Төрийн ордныг нээлттэй болгосон шигээ хурдан ажиллахыг л хүсч байна. Хэлсэн үг нь цаасан дээр бууснаас өөр хийж гийгүүлсэн зүйлгүй байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний дэргэд хотын дарга ч харин шинэчлэл гэгчийг үлгэр жишээ үзүүлж байна. Ажлаа мэдэхгүй, ангайж суусан нөхдүүд Э.Бат-Үүл даргаас эмээх болж. Явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлийг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг өөрчлөлтийг яаж хийдэг вэ гэдгийг Үүл баатар харуулсаар. Оновчгүй томилгооны нэг гэгдэж байсан ШӨХТГ-ын дарга болсон О.Магнай харин шинэчилж чадна гэдгээ харуулж эхлэв. Болоо ш дээ гэж ард түмэн түүнийг үнэлж эхэллээ.

Засгийн хийж чадаагүй асуудлыг ганцхан өдрийн дотор шийдэж бүр ажилтнуудаа шалгуулахаар АТГ-т хандав. Гар утасны төлбөрөө секундийнх нь хэмжээгээр төлж, монгол үнээний гэх нэртэй “хуурай сүү” уудаг байсан амьдрал О.Магнайгийн ачаар түүх болж үлдэх нь ээ. Өмнөх Засгийн газрын бантан хутгаж хаясан шатахуун импортлогч компаниудад тавьсан 17 тэрбум төгрөгийн торгуулийн асууд­лыг бас гаргаж ирлээ. Нэр нь сүртэй ч хийж гийгүүлсэн зүйлгүй байсан жижигхэн газрын үйл ажиллагааг зөв талаас нь эхэлж байгаа О.Магнайгаас суралцаач гэж хэлмээр байна, зарим нөхдөд. Энэ бүхнийг нуршаад байгаа нь идэвхгүй, сулбагар тэргүүнтэй байвал энэ улс цаашаа яаж хөгжинө дөө хэмээх ард түмний хөндүүрлэлээс үүдэлтэй. Н.Алтанхуяг Монголыг аврах уу, яах бол гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Авраач гэж хүсч байна. Шинэчлэл гэдэг үгэнд хэтэрхий “хайр зарласан” ч улс орны эдийн засаг, улстөрийн салбарт сүйдтэй шинэчилсэн ажил одоогоор мэдрэгдэхгүй байна. Улс орны амьдрал өнөөх л бахь байдгаараа салан, задгай байна.

Хэтэрхий хавтгайрсан халамжаа зоригтойхон үгүй хийж, хүмүүсийг ажилтай болгох ажлаа эхлээч. Ард түмнийг мөнгөөр хуурдаг сулбагар удирдагчтай байсны гайгаар өмнөх засгийн үед Хүний хөгжил сан гэгчээр хэчнээн тэрбум төгрөг тараасан билээ дээ. Тэр аймшигтай их мөнгөөр 400 үйлдвэр барих байсан гэсэн судалгаа гарсан байх юм. Хайран ч мөнгө. Гэтэл энэ их мөнгө ердөө импортоор орж ирсэн индүү, зурагтханаар солигдож гадныхны халаасыг түнтийлгээд дууссан гэхээр уур ч хүрэх шиг. 400 үйлдвэрт хэдэн зуун мянган хүн ажилтай болох байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй сайн удир­дагчийг хүсээд байгаа юм. Тийм удир­дагчтай болбол ард түмэн нь ажил­тай болж, улс маань хөгжих учиртай. Үнэхээр “Айхтар сайхан ярьдаг л хүүхэд байна. Амласнаа биелүүлээсэй” хэмээн ард түмэн залбирч суугаа нь мэдээж. Тэгэхээр үргүй зардал, үл биелэх амлалт өгөхөөсөө илүүтэй сайн удирдагч байж, шийдвэртэй хөдөлдөг гэдгээ харуулмаар байна даа, Ерөнхий сайд аа. Сайн удирдагч хүн сайхан ярьдаг байх ч бас ажлаа мэддэг байх гэдгийг нийтлэлийнхээ эхэнд жагсаачихсан болохоор их хянамгай уншаад болж өгвөл тэмдэглээд аваарай.

Б.Өнөртогтох


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (September 28, 2012 11:20:17 am )

    улсын хөрөнгөөр махны сайн фермийн том аж ахуй байгуулж махны үнийг буулгах.даварсан малчиддаа өрсөлдөөн ,чанар гэдгийг харуулж Дархан,Эрдэнэт,Багануурт томоохон үйлдвэр сүүлийн үеийн техник технологитой барьж гудамжаар дүүрэн 70.80,90 оны ажилгүй залуучуудаа сургаж ажиллуулаач хөрөнгөө хувьцаагаар босгооч хөдлөөч яриад суугаад байх юм

  • Anonymous (September 28, 2012 1:49:08 pm )

    за даа энэ Алтанхуяг монголыг минь аврах нь юу л бол. ам ажил 2 нь их л зөрдөг нөхөр шүү. МАХН засгийн газраас гарчихвал яанааааааааа.тэгвэл мань хүний мөрөөдөл конец. аа яа яяяяяяяяяяяяяяаааааааааааааааааааааа

  • Anonymous (September 28, 2012 2:02:04 pm )

    өчнөөн хүн ажилгүй болж нэмэгдлээ ядуурал улам нэмэгдүүлэхгүйн тулд ажлаа түргэлж жижиг дунд үндэснийхээ үйлдвэрүүдийг дэмжсэн шиг дэмжиж ажлын байруудыг олноор түргэн нэмэгдүүлэх арга хэмжээ аваачэээээээ

  • Anonymous (September 28, 2012 2:10:57 pm )

    altanhuyag bol s.bayar, sv.batbold nariin taaruuhan duuriamal.

  • Anonymous (September 28, 2012 3:25:10 pm )

    vnexeer sauna ajilj baigaa .ene zamaraagvi zasag bausaniig odoo lneg zub yabax n dee .zorigtoi yrshaa ardchulal chadna. sauxan bvv au xiix ajild caad baudag ter bol baux lzvul amjilt xvse……………………

  • Anonymous (September 28, 2012 7:01:15 pm )

    bitgi shaa

  • Anonymous (September 28, 2012 7:02:36 pm )

    ern ardchilsan nam pizda dandaa neg muu yum daguulsan huiten sda nar baidagshde naad sda nariig chin garch irsenees hoish yumnii une usuud hunii uhel nemegdeed hetsuu bgaa bizde sda naraa sain tungaa bod

  • Anonymous (September 28, 2012 7:03:20 pm )

    NAAD SDA CHIN YG YUM HIIJ HARAGDAACH ERN BUGD ADILHAN SHEESNUD

  • Anonymous (September 28, 2012 7:03:44 pm )

    HUUHEN SHAAGAAL HEVTEJ BGAA

  • Anonymous (September 28, 2012 8:46:06 pm )

    huniig muugaar duuddag hun yag ooroo tiim bdag yadaj soeltoich uzel bobloo helj chadahgui malnii holitstoi amitan

  • Anonymous (September 28, 2012 9:42:35 pm )

    Elbegdorjoos l deer dee. Harin elbegee Mongolyg avrah uu?

  • Anonymous (September 29, 2012 9:27:41 am )

    Harin sain ajillaj bna gej dugnej bgaa shuu.Ymar alban tushaaliin alband,ymar hun tavij bgaagaas ajil ymar baij boldgiig haruulj bna.ANbuhii l frontoor zuv hudulj ehelj bna.Amjilt husej bna.Odoo tegeed huuli n changaraad ehleheer nuguu naazgai bdlaa sanaad hor nairuulchih viidee.

  • Anonymous (September 29, 2012 2:52:37 pm )

    ЭЛБЭГДОРОЖ АЛТАНХУЯГ ЭНХБАЯР ГЭХ МЭТ ХҮМҮҮС НИЙГЭМД ШУДРАГ ЁСИЙГ ЖЭНХЭНЭЭР
    НЬ ТОГТООЖ ҮНЭНДЭЭН БОЛ ЧАДАХГҮЙ МАН БОЛ БҮРЧ ЧАДАХГҮЙ УЧАР НЬ ЦӨМ АДИЛХАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАД ӨӨРӨӨН УЛСЫН ХӨРӨГ ХУМСАЛСАН ХУЛГАЙЧ БУСДИЙГ ШУДРАГ БАЙ ГЭЖ ХЭЛЭЖ ЧАДАХГҮЙ ХЭЛЭЖ БАЙГАА БОЛ ТЭР ХҮН УЛАЙХААН БОЛЧОХСОН ЛУЙВАРЧАН ЖЭНХЭН
    ХОШГОРУУЛАГЧ МӨН АЛТАНХУЯГ БОЛ ЛУЙВАРЧАН НАРЫГ НЭГ МӨНӨӨС МӨН
    ҮҮНИЙ НЭГ ТӨМ ЖЭШЭЭ БОЛ САЯХАН ХУРАЛДСАН ОЮУНТОЛГОЙН ТУХАЙ АСУУДАЛ ЮМ
    ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ НАР ЭНЭ САНАЛААР ЯЛГАРЧ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ НЬ ХАРАГДСАН
    САНАЛ ӨГСӨН НЭРСИЙГ ХАРААРАЙ ИРГЭД МИНЬ ХЭН НЬ ЭХ ОРОНЧ БЭ ХЭН НЬ ЛУЙВАРЧАН ХАӨХУУЛЧ ВЭ ГЭДЭГ ХАРАГДНА

  • Anonymous (September 29, 2012 3:02:59 pm )

    ТӨРИЙН АЛВАН ХААГЧ НАРЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА ГЭХЧЭЭР
    ТӨРИЙН АЛБА НЭРЭЭР ЛУЙВАРЧАДЫН АХ ДҮҮ ҮР ХҮҮХЭД МӨН ГАР ХӨЛ БУУНИЙ НОХОД
    ТӨРӨӨР ДҮҮРЧ ХЭЭЛ ХАХУУЛ ДЭНДЭЖ БАЙНА ТӨРИЙН ТҮШМЭД НАР ХЭЭЛ ХАХУУЛ АВХААС ӨӨР ЗҮҮЛ ХИЙХЭЭН БОЛСОН ШҮҮХ ШҮҮХ БИШ АВИЛГАЛЫН ҮҮР БОЛСОН НЬ ҮҮНИЙ ТОД ЖЭШЭЭ МӨН
    САЯХАН МОНГОЛ ХҮНИЙГ ЗОДСОН СОЛООНГОС ҮСЧЭНИЙ ГАЗАРИЙХАН МОНГОЛД МӨНГӨТЭЙ БАЙХАД ЮУЧ ХИЙНЭ ТА МУУСААН ЯААХ ЮМ ХЭМЭЭН

  • Anonymous (October 01, 2012 2:48:31 pm )

    ХАМГИЙН ГОЛ НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ Л ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АЛТАНХУЯГАА

antalya rent a car