Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчид манай сонинд хандлаа. Ингэх болсны
шалтгаан нь тус байрныхан оршин суугчдын дундын өмч, нийтийн эзэмшил дэх хүүхдийн тоглоомын талбай, суудлын автомашины зогсоол, ногоон байгууламж, айл өрхийн амбаар байсан газраа бусдад булаалгасантай холбоотой. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2001 онд энэхүү дээрмийн шинжтэй газар булаалтын асуудал үүссэн байна. Тухайн байрны оршин суугчид өнөөдрийг хүрт эл 11 жил хөөцөлдөж, хэдэн ч нийслэлийн Засаг даргад хандсан ч тусыг эс олжээ. Өдгөө тэнд “Машин механизм”, “Мон Энерго”, “Авзага Трейд” ХХК зэрэг зөвшөөрөлгүй барилга барьдагаараа алдартай нэр бүхий компаниуд орон сууцны барилга барьж, үлдсэн газарт хашаа татан хоёрдугаар байрны оршин суугчдыг гишгэх ч газаргүй болгожээ.
Тэндхийн оршин суугчдын хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, хөгшчүүдийн нарлан суух талбайг булаан байж “Машин механизм” ХХК-иар бариулсан зургаан давхар орон сууц нь УИХ-ын гишүүн асан н.Дамирангийнх байж.
Засгийн газрын ордны хойд талд байрлах гурван давхар тус байрны оршин суугчид өдгөө орцноосоо нэг алхаад л автозамд хөл тавихад хүрчээ. Орон сууцны хаяаг дэрлэх шахам тавигдсан тэр замаар том, жижиг оврын автомашинууд сүнгэнэнэ. Тиймээс хүүхэд бүү хэл, насанд хүрэгчид ч байрныхаа орцноос түгшүүртэй гэгч нь гарах болоод уджээ. Нэг ёсондоо орцны үүдийг дарах шахам тавигдсан замаар жирийлгэх автомашинуудаас болгоомжилсон хэрэг л дээ.
Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчдын хэлж буйгаар өдгөө тус байранд 50 гаруй айл амьдардаг. Эдгээр айлуудад сургууль, цэцэрлэгийнa насны 30 гаруй хүүхэд бий аж. Дээр нь нэмээд 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Нэг ёсондоо одоо тэндхийн оршин суугчид болоод хүүхдүүд гадаа ч гарах эрхгүй болтлоо гэрийн манаанд “хоригдох” болж. Иргэд байрныхаа гадна гарч нарлах нь бүү хэл орцныхон үүдэнд зогсох ч газаргүй юм. Орцны урдуур зам булаалдан давхих автомашинууд өдөр, шөнийн алинд ч оршин суугчдыг түгшээдэг байна. Чимээ, шуугиан ч ихтэй гэсэн.
Одоогоос 64 жилийн өмнө буюу 1948 онд баригдсан гурван давхар энэ орон сууцанд ихэнхдээ нэгэн үеийн хуучны сэхээтнүүд буюу өндөр настнууд аж төрдөг байна. Ийн орчны тав тух муугаас хаяахан ач, зээ нараа дагуулан салхинд гарах хөгшчүүл Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднах талбайд байрлах сандалд сууж салхилдгаа хэлж байв.
Хотын төв тэр тусмаа Засгийн газрын ордны хаяа дэрлэх шахам байрладаг уг орон сууцны эргэн тойрон өдгөө хогны цэг болж гүйцжээ. Тэр хавийн зоогийн газар, цайны газрын түрээслэгчид өглөөд босохоор орцны үүдийг дарах шахам шуудай шуудайгаар нь хог хаяад явдаг байна. Гэтэл саяхнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газар буюу Иргэдийг хүлээн авах байранд засвар хийж эхэлжээ. Ингээд нураасан хана, таазныхаа шавар, хур хогийг мөн л тухайн байрны хаяанд, айлын цонхон дор овоолжээ. Орон сууцны оршин суугчдын тавгүйтэл үүгээр дуусахгүй. Энэ их хог, тэр орчмын бохирдлоос үүдэн нэг хэсэг энэ хавийн айлууд нохойны бөөсөнд хүртэл баригджээ.
Энэ мэт Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны айлууд олон талын дарамт шахалтан дор хорвоогийн өдөр хоногийг тухгүйхэн өнгөрүүлсээр байна. Хотын төвд тэр тусмаа Засгийн газартай хаяа дэрлэн байрлах орон сууцны айлуудын тав тух ийн алдагдаж байхад, хотын захын хорооллын айлууд хэрхэн аж төрж буйг таах аргагүй.
Өнгөрсөн хугацаанд оршин суугчид зүгээр суугаагүй гэнэ. Булаалгасан нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаа авах гэж дээр доргүй гүйж, хөөцөлдсөний эцэст Нийслэлийн Засаг даргын Газрын албаны 2010 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 674 тоот тушаалаар нэг хэсэг газрыг хүчингүй болгуулжээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн газрын албанаас хашааг арга хэмжээнд оруулан буулгасан ч удалгүй шинээр хашаа барин оршин суугчдад тохижилт хийх боломж олгоогүй аж. Энэ хооронд дээр дурдсан “Машин механизм”, “Мон Энерго”, “Авзага Трейд” ХХК-иуд оршин суугчдаас хоёр дахь удаагаа булаасан жижигхэн газраа өөрсдөд нь хамааралгүй мэтээр мэлзжээ. Гэтэл дээрх Сүхбаатар дүүргийн газрын албанаас хашааг арга хэмжээнд оруулсан зай багатай газар Нийслэлийн Засаг даргын Газрын албаны 2010 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 674 тоот тушаалаар хэрэгсэхгүй болгосон өдрөө 675 тоот тушаалаар иргэн н.Эрдэнэболдын нэр дээр шилжсэнийг олж мэджээ. Эцэстээ ийнхүү иргэдээр чулуу хөөлгөн будлиантуулсан дээрх газрын маргааныг анхлан тавьсан, тэр орчмын явган хүний замыг сүйтгэж, оршин суугчдын зам засах, орон сууцны эргэн тойрныг тохижуулахад цуглуулсан арван сая төгрөгийг завшсан хүнээр хотын дарга асан М.Энхболд нэр дурдагдаад байна. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга байхдаа ангийн багш н.Баатарын хамт тэндхийн оршин суугчдыг хууран, мэхэлж өнөөдрийн энэ байдалтай нүүр тулгасан хүний нэг хэмээн иргэд ярьж байна. Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын багш гэгдээд буй н.Баатар нь нийслэлийн V сургуулийн захиралаар нэг хэсэгтээ ажиллаж байгаад М.Энхболдын санаачилгаар Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны СӨХ-ийн даргаар томилогдсон гэдэг. Харин одоо багш н.Баатар бүү хэл хотын дарга асан М.Энхболд ч сураг алдарсан хэмээн оршин суугчид ярина.
Оршин суугчид СӨХ-ийн дарга Д.Туулыг эрэн сурвалжилж байна
Зам дагуу байрлах Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчид өөр нэгэн бэрхшээлтэй нүүр тулсан нь сурталчилгааны самбар аж. Зургаан жилийн өмнө 64 жилийн настай гурван давхар хуучны энэ барилгын дээвэрт томоос том сурталчилгааны самбар хаджээ. Нурахад бэлэн шахам тэр самбарыг “Жуулчин говь” компани байрлуулаад олон жилийн нүүрийг үзсэн байна. Самбар унавал дээвэр, хуучны энэ орон сууц нурах аюултайгаас гадна хүн гэмтээх аюул нүүрлээд буйг оршин суугчид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн ч тоолгүй өнгөрчээ.
Харин өдгөө энэ самбар тус Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны “Эхлэл II” СӨХ-ны дарга Д.Туулын мэдэлд шилжсэн гэнэ. Тэрбээр оршин суугчдын эсэргүүцлийг үл тоон “Бигжойн интернэйшнл” ХХК-тай тухайн самбарт сурталчилгааг байрлуулах гэрээ байгуулжээ. Самбарт сурталчилгаа байрлуулах түрээсний гурван сарын мөнгө 1.050.000 төгрөгийг ч хувьдаа авдаг болж. Одоогийн байдлаар энэ самбарт ямар нэгэн сурталчилгаа өлгөгдөөгүй байна лээ. Харин “Эхлэл II” СӨХ-ны дарга Д.Туул утасныхаа дугаарыг тавьж, самбар түрээслэх зар хадаад ор сураггүй алга болжээ. Утас руу нь холбогдохоор дуудаж буй ч хариу өгдөггүй аж. Хэдий СӨХ-ны дарга Д.Туул оршин суугчдаас зайгаа аваад буй ч Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрныхан түүнийг эрэн сурвалжлах ажиллагаагаа явуулсаар байна.
Ч.Оргил
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 28, 2012 9:58:26 am )
hot ih hetsuu gishgeh gazargui met
-
Anonymous (September 28, 2012 10:12:00 am )
Энэ нийслэлийн одоогийн байж байгаа царай нь ер нь энэ нэг Хятад хав нохой шиг царайтай нөхөртэй их холбоотой юм шүү дээ энэ одоо идэж уусан нь хаагуураа шингэдэг байна зарим нэг нь өөрөө идэж барахгүй хөрөнгөтэй болох их хүсэлтэй юм аа ядаж та нар гадаадын баян хүмүүсээс сургамж аваач тэд үлдэх хөрөнгөөрөө үргэлж л буян хийж байх юм
-
Anonymous (September 28, 2012 10:43:16 am )
Хохино гэхээс өөр юу гэхэв Сонгуулиар олон жил эргүүтсэний гор нь тэр Одоо л нэг жоохон зүг чигтээ орох байх
-
Anonymous (September 28, 2012 11:09:47 am )
Gants Enhbold bish MAN ter chigeeree yalzarsan Tedend 2 l erh ashig baidag 1-rt huviin erh ashig 2-rt namin erh ashig Busad ni bol looloo Tomootoi nambalag tvshig tulguurtai dvriin tsaana hujaa sanaa l orshdog baih Ene nam alga boilvol ard tvmnii zovlon jaahan nimgereh bolov uu
-
Anonymous (September 28, 2012 1:10:32 pm )
дараагын энхбаяр цаг нь болохоор бас энхбаяр шигээ энэ улсыг хог новштой яаж хутгахыг нь харааарай
-
Anonymous (September 28, 2012 1:44:31 pm )
ymar hanaj tsadadgui nowsh we ene nvd ni ergeldeed tsaanaa l hulgaich tsaraatai duugai hvnii doodoh noiton gej ene hvniig shalgah hvn baidgui yum uu mongol tord
-
Anonymous (September 28, 2012 2:24:07 pm )
Энэ Энболд бол хотыг хог болтол нь газар өгөө биз дээ,
-
Anonymous (September 28, 2012 7:02:54 pm )
ene lalar enxbold ymar tsadadaggvi berd be vxex de altan absand orox um bxdaa myy nobsh atg iixan shalgaj chaddaggvi um bxdaa myy berd chi xotiig xogiin tseg bolgosoniixoo goriig amsanaa zaabal
-
Anonymous (September 28, 2012 9:07:27 pm )
za unen hudaliig ni medehgui bj yund sonin sonin yum bichdeg yuim be sain l hun shuu dee hunii dotor orson yum shig l bichih yum daa manaihan het ih tuilshirah yum daa
-
Anonymous (September 28, 2012 9:11:13 pm )
Hog novshtoi ni hutgana ch geh shig yu beee enhbayar eronhiilogchid ch buruu bhgui l yum shig bgaam daa mongolchuudaa unen zovoor ni alivaag oilgoj tungaaj baiya l daa olon jil tor zasgaa bariltsaj yavsan humuust sain ch bii l bh saar ni ch bh l bh gehdee huniig het bitgii doosh ni hiij bai l daa magadgui 10 jiliin daraa elbegdorj altanhuyag geed l muulaad l ali muuhaigaar bicheed l ehleh bh daa boli doo humuusee
-
Anonymous (September 29, 2012 11:38:29 am )
Dur ni daruu ch uil ni buruu baigaagaas l ingej hel am daguulj baigaa baih shuu.
-
Anonymous (September 30, 2012 10:15:03 pm )
гэмгүй царайлсан үмхий гөлөг бол энхболд. бас ЧД-ийн 5-р хорооны газар нутагт дээр үед бас нэг иймэрхүү залилан болсон юмдаг. тэр хэргийн эзэн бол УИХ-ын гишүүн асан дараа нь МҮЭХ-н дарга ч боллуу нэг шаймий нөхөр бий. Содномпил ч билүү.ялалтын арын 2а байрны хажуугийн (өөрөө тэнд амьдардаг юм)хүүхэд,хөгшчүүлийн амардаг,тоглодог ямар гоё том талбай байсан гэж бодно. сакура цэцэрлэг байгуулна гэж худлаа зарлаад,өөрийнхөө ҮЭ-ийн сургуулийн оюутнуудаараа цэвэрлэгээ хийлгэн хамаг тоглоомыг нь устган,тэнд байсан “насны жаргал” эдлэн суугаа 2 хөгшинтэй хөшөөг зайлуулсан юмдаг.(энэ хөшөө одоо Гэсэр сүмийн зүүн талд байгаа)нэг орой л баахан машин,трактор ирээд газрыг нь ухаад өндөөр байшин босгосон байгаа. энэ бол манай төрийхөн ямар увайгүй нөхдөөр дүүрэн байдгийн тод жишээ.
12 Comments