antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2012 19 comments

Төрийн бядыг шүүх харууллаа

нийтлэсэн Admin

“Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дөрвөн жилийн хорих ялыг хэвээр баталлаа”. Ийм шийдвэрийг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд болсон давж заалдах шатны шүүх хурлаас гаргав. Есдүгээр сарын 26-ны шөнийн 01.40 цагт дууссан шүүх хуралдаан нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр баталсан нь энэ.

МАХН-ын идэвхтэн, зүтгэлтнүүд даргынхаа буруугүй гэдгийг батлахаар жагсаал цуглаан үйлдэж, гарын үсэг цуглуулж, Монголын толгой хуульч, академич С.Нарангэрэл  “Даргад зохиомол хэргээр ял тулгасан” хэмээн мэдэгдэж, прокурорынх нь нэрээр “Сагсайдах” гэсэн нэр томъёог гаргаж, ном хэвлүүлж, теле нэвтрүүлэг хийсэн ч давж заалдах шатны шүүх ном журмаа барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Экс Ерөнхийлөгчийн талынхны хараагаад байсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч н.Соёмбо-Эрдэнэ анхан шатны шүүх хуралдааныг сайн даргалсан гэдгийг дараагийн шатны шүүх харуулав.

УИХ-ын эрхэм гишүүн, байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ жагсагчдыг манлайлан  Сүхбаатар дүүргийн шүүхийг буруу шийдвэр гаргав хэмээн “булшилж”, эмгэнэлийн цэцэг өргөх гээд багшид барьдаг хүндэтгэлийн шар цэцэг цацаж орхисон нь ч нэмэр болсонгүй. Монгол Улс шударга шүүхтэй, засаглалтай шүү гэдгээ харуулж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх баталгаажуулав. Уг шийдвэр Монголын шүүх засаглалд өдрөөс өдөрт шинэчлэлийн гэгээ нэвтэрсээр байгаагийн гэрч боллоо.

Энэ удаа шүүлгэсэн этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан байгаа нь олны анхаарлыг ихэд татаж, басхүү шүүхийн шинэчлэлт хэр байгааг харуулах жишээ болсон гэж хэлж болно. Экс Ерөнхийлөгч ч, эгэл иргэн ч шүүхийн дэнсний өмнө ижил байх ёстой гэсэн хуулийн хуурай заалтыг МАХН-ын даргыг шүүх хурал амьдрал дээр буулгаж ирснээрээ Монголд ардчилсан шүүх засаглал төлөвшиж эхэлж байна гэсэн итгэл үнэмшлийг иргэдэд төрүүлэх сэжим болов.

Монголд өмнө нь өндөр тушаалын албаны хүнийг авлига авч хөрөнгө завшсан хэргээр ийнхүү яллаж байсан удаагүй. Албан тушаалтан идэж ууж болдог, гагцхүү цэвэр, бохир идэхээрээ л ялгардаг. Тэглээ гээд гэм зэм хүлээдэггүй гэсэн “теором” нийгэмд тогтчихоод байсныг экс Ерөнхийлөгчийг шүүх ажиллагаа “үргээж” өглөө. Шүүгдэгч нь МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байна уу, өндөр тушаалын өөр эрхэм байна уу гэдэг хамаагүй. Өндөрлөгт байснаараа дархлагдаж, тэр хэрээрээ идэж завшиж болдог, түүнийгээ албан тушаалын халдашгүй бүрэн эрх гэдгээр хаацайлаад өнгөрч болдог гэсэн Монголын нийгэмд хэвшиж тогтсон үзэгдэлд салхи оруулснаараа МАХН-ын дарга, түүний хамсаатнуудыг шүүх хурал  шүүхийн шинэтгэлийн практикт нээлт хийж өглөө.

Цаана нь хяналтын шатны шүүх бий. Түүнд МАХН-ынхан ихээхэн итгэл найдвар тавьж буй нь тодорхой. Тэндээс ч шударга шийдвэр гарвал Монголын шүүх засаглалд ардчиллын салхи нэвтэрчээ гэж хэлж болохоор байна. Гадаад орнуудад экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын гишүүдээ яллажээ гэсэн мэдээг бид олонтаа сонссон. Египетчүүд Ерөнхийлөгч асан Хосни Мубракийг дамнуурган дээр хэвтүүлэн авчирч ялын тогтоол уншихыг өрөвч монголчууд хараад элэг эмтэрч байсан. Жирийн иргэд дотор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буруугүй гэдэгт эцсээ хүртэл итгэхийг хүсэгчид зөндөө байгаа. Гэмтэй байсан ч гэмгүй байгаасай гэж эерүүлэн боддог нь хүн буруудаж цөхрөөд, хазайгаад ирэхээр өрөө өвтгөдөг монгол хүний төрөлхийн араншин.

Гэвч төр төмөр нүүртэй гэж айхавтар үг бий. Төрийн өмнө бурууг үйлдсэн хэнд ч хууль, шүүхийн зангаргыг харуулах ёстой гэсэн том агуулга үүний цаана оршиж буй. Энэ утгаар экс Ерөнхийлөгчийн анхан болоод давж заалдах шатны шүүхийн хурал болж өнгөрлөө. Шүүхийн шийдвэрийг номоор нь гаргаж төрийн бярыг харууллаа гэж хүлээж авах зам л үлдлээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (September 27, 2012 3:09:38 pm )

    SHUUH SAIN AJILLAA, ER NI YAGAAD CH ZUV ZUGEER BSAN HUNIIG SHUUHGUI, TEGEED CH ENKHBAYAR HEMJEEGUI ERKH MEDELTEI BAIHDAA UURUU ZUVHUN IDEJ UUH BISH ULS EH ORONDOO SANAA TAVISAN BOL IIM YUMAND HUREHGUI L BAIH BSAN, UUDUU HAYSAN CHULUU UURIIN TOLGOI DEER, SANAA ZUV BOL ZAYA ZUVUU GEJ.

  • Anonymous (September 27, 2012 3:22:55 pm )

    Uls turd hutluulsen iim shuuh gej yu bsan yum be

  • Anonymous (September 27, 2012 3:25:42 pm )

    Хvн хэлмэгдvvлэхгvй, Yнэн зєвєєр нь олж тогтоох ёстой шvv. Энхбаярын хэрэг бол дандаа худлаа зохиомол хэрэг бна билээ. Буруу бгаа бол яг тэр бурууг нь л олж тогтоох ёстой.

  • Anonymous (September 27, 2012 3:26:29 pm )

    Шүүгч Сарантуяа зоригтой, шударга шүүгч гэдгээ нотолж чадлаа. Монголын шүүх засаглалд үнэхээр шинэчлэл, өөрчлөлт явагдаж байна.

  • Anonymous (September 27, 2012 3:47:43 pm )

    zahialgatai niitlel

  • Anonymous (September 27, 2012 4:23:24 pm )

    Шүүгч Сарантуяа шударга ажилласанд баяр хүргэе Дараагийн шатны шүүх мөн шударга ажиллах байлгүЙ

  • Anonymous (September 27, 2012 4:34:21 pm )

    Shudarga shuusen bol sain l gej helne. Urid ni 3 udur harsan bolohoor ene humuus yagaad shuuhiig sain ajiilasan gej uneleed baigaag neg l sain oalgohgui baina. Deed shuuh ni l jinheneeree sain ajillaj tuurugdluus gargaj uguusei dee. Hohirlyg ni barimtaar notloh, esvel huuli zavhruulsanyg huleen zuvshuurch, zahialgyg tsutslah. Undur alban tushaald baisnaaraa busdaas iluu hohiroh yosgui. Enhbayar hohirol daguulsan ni unen bol tuunii ard Jenkogoos ehleed jiriin kompanii zahiral hurtel shorond oroh baih aa.

  • Anonymous (September 27, 2012 4:50:13 pm )

    Ene elii balai yumnuud enkhbayariin yug ni omoordog bnaa gishyyn bolno gej bodoj bgaadaa bygd

  • Anonymous (September 27, 2012 5:02:47 pm )

    Hyniig ni umuurdeg yumaa

  • Anonymous (September 27, 2012 5:06:14 pm )

    zass ene humuus saihan shaah ym aa zohiomol ch geh shig meddeg eddeg uusaniig haraad haragdaad batlagdsan ymiig zohiomol gej bgaa bol iim hudalch huuramch humuuseer ooriigoo toiruulsan ex eronhiilogch maan l orobdmoor ym iim ymnuudaas bolood l onoodor engej zoboj bn

  • Anonymous (September 27, 2012 8:01:17 pm )

    Зайлуул хүн зөнөхөө гэж, ухаан санаа,өнгө зүс ч өнгөрдөг юм байнаа.

  • Anonymous (September 27, 2012 8:46:59 pm )

    Хилс хэрэгт, идсэн уусан болж шийтгүүлнэ гэдэг ямар шударга ёс гэдэг юм бэ. Иймэрхүү хэргийг авилгал гэж үздэг юм бол манай төрийн бүх өндөрлөгүүд бүгд л дээлээ нөмрөх ёстой.Даан ч тэгэхгүй биз дээ.Бүгд аалзны тор болтлоо сүлжээтэй болсон юм чинь, хэнийгээ шийтгэх юм билээ. Хэнийгээ, яаж намнахаа мэдэх юм даа.

  • Anonymous (September 27, 2012 8:55:38 pm )

    buruutai bol ene hunch bish busadn bas buruutail bgaa. tegniig bas shiitge.

  • Anonymous (September 27, 2012 10:17:46 pm )

    за яахав гэхдээ ийм их юм идсэн хулгайчид 4 жил багаднаа түүнийг өмөөрч байгаа тэнэгүүд минь та бидний хэдэн үеэрээ идэх хөрөнгийг ганцхан гэр бүл идчихээд байхад өмөөрч суудаг мөн тэнэг малнуудаа та нар тийм баян юм уу энэ дуракд төр харин шударга хандсан явдалд жирийн нэгэн ажилчин би гүнээ баярланам

  • Anonymous (September 27, 2012 10:18:28 pm )

    а яахав гэхдээ ийм их юм идсэн хулгайчид 4 жил багаднаа түүнийг өмөөрч байгаа тэнэгүүд минь та бидний хэдэн үеэрээ идэх хөрөнгийг ганцхан гэр бүл идчихээд байхад өмөөрч суудаг мөн тэнэг малнуудаа та нар тийм баян юм уу энэ дуракд төр харин шударга хандсан явдалд жирийн нэгэн ажилчин би гүнээ баярланам

  • Anonymous (September 28, 2012 10:05:45 am )

    Энэ бол маш том ололт шүү үүний араас олон төрөөс баяжсан хүмүүст нэг талаар сургамж нөгөө талаар дараагийн олон хүн араас нь явах ёстой ганц Энхбаяраар тогтохгүй төрийн толгойд шүгэлсэн олон нөхдийг ийм л хувь заяа хүлээж байгаа баяжихад их учир бий шүү Тунгалаг тамирын Итгэлт шиг л хөдөлмөрлөхгүй баяжсан бол тэр хэнбугай ч очих ёстой газраа очно шүү зарим нэг нь гадаадад хамаг гэр бүлээ гаргаад тэнд хамаг хөрөнгөө нуугаад гэр лүү гээ микрод сууж байгаа юм шиг МИАТ дээр өнждөг хүмүүс их байгаа шүү та нар дараагийн хүмүүс……

  • Anonymous (September 28, 2012 10:20:21 am )

    шүүх шудрага шиидвэр гаргасан гэж баигаа хүмүүсииг босгоноосоо цааш харж чаддаггүи ѳчүүхэн бодолтои толгои муутаи хүмүүс гэхээс ѳѳр юу хэлхэв дээ иим хүмүүстэи баихад монгол яаж хѳгжихѳв дээ даанч харамсалтаи

  • Anonymous (September 28, 2012 7:09:18 pm )

    ene bol turiin byadiig haruulj bgaa hereg ogthon ch bish shuuh zahialga herhen bieluuldeg bolsonii jishee ene dee

  • Anonymous (September 29, 2012 10:25:04 pm )

    Xuuliig guuli bolgob

antalya rent a car