antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2012 8 comments

Харумафүжи ёкозуна боллоо

нийтлэсэн Admin
Японы сумо бөхийн холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржийг ёкозуна цолтноор албан ёсоор батламжиллаа. Даваа гаригт хуралдаж, Харумафүжиг ёкозуна цолд дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжсэн Ёкозунагийн зөвлөлийн санал, шийдвэрт үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүд сумогийн түүхэнд 70 дахь ёкозунаг баталсан байна.

Их аварга Хакухо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сард ёкозуна цолд хүрснээс хойш ийнхүү таван жил гаруй хугацааны дараа сумогийн дэвжээнээ ёкозуна цолтон төрж байгаа юм. Харумафүжи Д.Бямбадорж есдүгээр сарын аки башёд 15-0 гэсэн амжилтаар түрүүлснээр ёкозуна цолны болзол хангасан билээ. Тэрбээр ийнхүү арлын орны сумо бөхийн түүхэнд гадны сумоч дээд цолд хүрч буй тав дахь тохиолын эзэн болж буй. Гэхдээ тэдний гурав нь монгол, тэр тусмаа сүүлийн гурван аварга Монгол нутгаас төрсөн нь бидний бас нэгэн бахархал болж байна. Өмнө нь Хавай арлын сумоч Акебоно, Самаогийн Мусашимару тэгээд Монголын их аваргууд болох Хакухо, Асашёорюү нарын ёкозуна нар сумогийн түүхийг баяжуулж байлаа.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 27, 2012 9:54:29 am )

    Ajilt shu amaa. Sumogiin zaluus mongoliin neriig delhiid sutalchilj bhad turd bgaa nowshnuud ulsaa hudaldaj ner hundiig unagaaj bgaa. Mongol sumochdoo hudleh heregtei delhiin sport shu

  • Anonymous (September 27, 2012 10:04:32 am )

    Амаа бол Монголчууд бидний бахархал шүү. Баяр хүргэе.Давгаагийн үзүүлж амжаагүй амжилтийг гүйцээгээрэй.Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй…

  • Anonymous (September 27, 2012 10:29:51 am )

    Tuuriin lalruudiig bodwol mongol hun bur uursdiin bor zurheeree amidarch amjilt garaj bgaa. Ene turd bgaa buh baliar nowshnuudiig ard tumen heden uyer ni ideh hurungiig beldej ugch bgaa unen sh dee. Bidnii tatwariin mungiig hulgai hiij bgaa hulgaich nowshnuud sh dee. Ur huuhduuded chin hezee negen tsagt gai chin nuluuluh l bolndoo turiin nowshnuudaaaaa

  • Anonymous (September 27, 2012 11:12:42 am )

    BAXAPXAJ B NA. MONGOL HUNEEREE.

  • Anonymous (September 27, 2012 4:16:54 pm )

    Saikhan bainaa. Eruul enkh az jargal amjilt sain saikhan bukhniig khusen yurooyo…!!!

  • Anonymous (September 27, 2012 7:17:50 pm )

    Магнайгаа хагартал баярласан шүү. Над шиг хүлээж авсан олон монголчууд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Олон монгол хүн чамайг ингээсэй гэж хүсч байсан байх. Гоё нэмсэн байна лээ. Хичээгээрэй, Амжилт хүсье.

  • Anonymous (October 10, 2012 2:46:41 am )

    Булган сүүлтэй ахын буян хурсан дэвжээндээр
    Будаа идэштэн Япончуудыг болгож өгөх хэрэгтэй
    Босоо хийморьтой Монголын зоригт олон эрчүүд
    Бөхийн орны хүчтэнүүд гэдгээ харуулж явах учиртай

  • Anonymous (December 02, 2012 12:34:20 pm )

    sain yvaa huuhduuddee amjilt husie. Han taishir, har azargiin nuruu, buural bogd, bulgan namalzah ni tushch nuutgiin duu huu 70 dahi avarga bolsond baharhaad ch barashgui.Davgaa ahk shigee eremgii Davaajargal akh shigee suuritai baij sumogiin buh rekordiig evdeerei

antalya rent a car