Солонгосын нэгэн сонинд 10-р сарын 21-ний өдөр “Чонжу их сургуулиас тус сургуулийн үйлдвэр дизайны ангид магистрт суралцаж байсан 25 настай Алтанзул гэх оюутан бүсгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг бүрхүүл зэрэг эрхтэнээ 6 хүнд донор болгон бэлэглээд нас барлаа” гэж мэдээлжээ.Гэвч энэхүү мэдээлэл нь худал бөгөөд 6 хүнд донор болсон нь үнэн гэнэ. Алтанзул нь энэ сарын 9-ний өдөр хэсэг Монгол найзуудынхаа хамт Чоннам дахь Дэчон далайн эргийн амралтын газар усанд сэлэх гэж байгаад осолдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч тархины үхжилттэй гэсэн оноштойгоор биеийн байдал нь муу байсаар нас барсан байна. Тэрээр Солонгосын Чонжү их сургууль болон Улаанбаатар их сургуулийн оюутан солилцоогоор 2008 оны 11-р сараас Чонжу их сургуульд магистраар суралцаж эхэлсэн бөгөөд 3-р дамжааны оюутан байжээ.
Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн эрхтэнийг нь донор эрхтэн болгохоор шийдсэн байна.Учир нь ар гэрийнхэн нь ярихдаа: “Алтанзул маань цаг бусаар амь насаа алдсанд нь үнэхээр харамсаж байгаа хэдий ч донор эрхтэнийг нь авч байгаа хүмүүс нь эрүүл энх урт наслахыг хүсье” гэж хэлсэн гэнэ . Чонжу их сургуулийн 2-р давхарт талийгаачтай салах ёс гүйцэтгэсэн байна. Салах ёс гүйцэтгэхэд сургуулийн багш ажилчид болон оюутнууд ирсэн байсан байна. Мэс засал хийсэн Ёнгуан их сургуулийн эмнэлгийн холбогдох хүмүүс нь ”Дотор эрхтэнийг нь донор эрхтэнээр шилжүүлэн авсан өвчтөнүүд нь үнэхээр сайн байгаа гээд талийгаачийн гэр бүлийнхэнд эмнэлэг болон өвчтнүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлээд баярлалаа гэж хэлье” гэжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 23, 2011 12:30:57 pm )
ymar ach tustai humuus ve ta nart az jargal husye buyan n delgereh boltugai
-
Anonymous (October 25, 2011 9:44:36 am )
hoorhii doo ar geriinhend n emgenel ilerhiilie, bas bid 21-r zuund amidarch baina ene ulsuud shig humuust tusalj buyan uildej baiya.
2 Comments