МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудаж, гадаадад эмчлүүлэхгүй бол болохгүй тухай намынх нь
нөхөд, ар гэрийнхэн нь байн байн мэдээлэх болов. Үүнийг батлах мэт Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч “гадаадад эмчлүүлэх шаардлагатай” гэсэн үгийг давтах болсон. Энэ нь намынхаа даргыг ялаас чөлөөлөх гэсэн башир арга уу, эсвэл үнэхээр түүний бие муудсан уу. Энэ талаар одоо хэвтэн эмчлүүлж байгаа клиникийн II эмнэлгийн дарга Г.Баясгалантай ярилцлаа.
-Н.Энхбаяр танай эмнэлэгт хэдийд хүргэгдэн ирсэн юм бэ. Үнэхээр бие нь муу байгаа юм уу эсвэл баашилж байна уу гэдэгт нийгмээрээ эргэлзэх боллоо. Та бодит мэдээллийг өгөхгүй юү?
-Н.Энхбаяр гуай наймдугаар сарыг 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байхдаа таталт өгсөн юм билээ. Үүнээс тав хоногийн дараа буюу 20-нд манай эмнэлэгт шилжиж ирсэн. Н.Энхбаяр гуай ирээд сар орчим болчихлоо. Мэдрэлийн эмгэгшлийг эмчлэхэд нэлээд хугацаа шаардана. Харвалтын дараахь саажилттай хүн удаан эмчилгээний дараа сэргэдэг. Түүн шиг адил. Энэ хүнд харвалт байхгүй ч захын мэдрэлийн систем саажилттай байгаа. Зохих эмчилгээг хийж байгаа болохоор харьцангуй сайжирч байна. Олон хоног хуурай өлсгөлөн зарласны дараа тухайн хүний бие хэвийн байдалдаа ороход хугацаа хэрэгтэй. Мөн дээр нь өндөр настай. Энэ нөлөөлнө. Түүнээс биш долоо хоногийн дотор бүрэн эдгэнэ гэсэн зүйл байдаггүй. Би энэ хүний биеийн байдал цаашид сайжрах уу, муудах уу гэдгийг үнэндээ хэлж чадахгүй. Ямартай ч эмчилгээг хийж байна. Хэвийн байдалдаа ортол хугацаа шаардлагатай гэдгийг хэлэх байна.
-Н.Энхбаяр өөрөө танай эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтээ гаргасан гэсэн. Тэгж болдог юм уу?
-Манай эмнэлэг энэ хүнийг байлгаад байгаа зүйл байхгүй. Биеийнх нь байдал болохгүй байна. Тиймээс л эмчилж байгаа.Анх хорих ангиас ШШГЕГ-таа, тэд нь цаашаа ЭМЯ-нд хандаж, Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарал тавьж өгөөч гэдэг хүсэлт тавьсан юм билээ. Энэ дагуу ЭМЯ-наас нарийн мэргэжлийн эмч нарыг томилж ажиллуулсан. Эн тэргүүнд түүний ухаан алдсан шалтгааныг тодруулж, дахин ухаан алдах магадлал бий эсэхийг нарийн шинжилж үзэх ёстой байсан. Бид энэ хүнийг ялтан гэдгээр нь бус үйлчлүүлэгч, өвчтөний хувиар хүлээн авч нарийн мэргэжлийн бүх шинжилгээг хийсэн байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвлөх эмч нарын баг томилогдон ажиллаж байна. Ю.Нота, Цэрэндаш багш, Эрдэнэбаяр доктор, Сүхбаатар доктор, Юндэн, Сэлэнгэ гээд манайдаа л мэдрэл, зүрх судасны чиглэлээр голлох мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийнхэн биеийнх байдалд нь үнэлэлт дүгнэлт өгсөн байгаа. Н.Энхбаяр гуайн хувьд олон эрхтэний дутмагшлын хам шинж байна гэж үзсэн. Энэ нь хоёр шалтгаанаас үүдэлтэй. Нэг нь хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны хямрал одоог болтол үргэлжилж байна. Хоёрдахь нь хүчтэй стрессээс шалтгаалаад эрхтэн тогтолцооны хямралын шинж бий болжээ гэж үзсэн. Мөн тархинд хүчилтөрөгч дутагдсаны улмаас уналт, таталт өгчээ гэдгийг тогтоосон байгаа.
-Одоогоор биеийнх нь байдлыг яг ямар гэж хэлэх вэ?
-Хүнд, хүндэвтэр гэж хэлнэ. Яагаад гэвэл бодисын солилцооны хямрал өөрөө их онцлогтой. Энэ хямралыг яаж даван туулах вэ гэдгийг бид ярилцаж байгаа. Мэдээж, эмчилгээг үргэлжлүүлэн хийнэ. Хөдөлгөөн, хооллолт, агаар гээд нөхөн сэргээх эмчилгээ түүнд шаардлагатай байгаа.
-Түүнийг Монголд байтугай дэлхийд ховор шинэ төрлийн эмгэг туссан байна гэж мэдээлсэн шүү дээ. Үнэхээр тийм эмгэг илрээ юү. Тиймдээ ч гадаадад эмчлүүлэх шаардлагатай гээд байгаа?
-Яг одоогийн байдлаар гадагшаа явж яаралтай эмчлүүлэхгүй бол болохгүй гэсэн дүгнэлт гараагүй байна. Манай эмнэлгийн комисс ийм дүгнэлт гаргаагүйг хатуу хэлье.
-Н.Энхбаярыг баривчлах үед нь хордуулснаас эрүүл мэнд нь гэнэт доройтсон. Түүнээс бус эрүүл биетэй гэж гэр бүлийнх нь хүн мэдэгдсэн. Энэ хэр ортой вэ. Хордуулсан шинж тэмдэг, сэжиг байна уу?
-Одоохондоо тийм сэжиг алга. Дотоод, гадаад хордлого гэж байдаг. Дотоод хордлогын шинж тэмдэг энэ хүнд байна. Харин ямар нэгэн бодис, хороор хордуулсан гэсэн сэжиг төрөхөөр зүйл одоогоор илрээгүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн өдгөө ялтан болоод танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүндрэлтэй зүйл нь юу байна вэ?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад дөрвөн жил ч болоогүй. Тэрээр Төрийн тусгай хамгаалалтын хуулийн дагуу төрийн хамгаалалтад байгаа хүн. Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс ялыг нь уншчихсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хараа хамгаалалтад байгаа ийм л хүн. Энэ бүхэн эмнэлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хүндрэл учруулж таарна. Түүнээс гадна энэ хүнийг тойрсон маш их хэл ам, хэрүүл шуугиан гарч байна, намынх нь нөхөд, хэвлэлийнхэн тойрч шавснаас сөрөг нөлөө үзүүлж байгаа. -Эрүүл мэндийн сайд нь хүртэл уулзах гээд чадахгүй байна гэж байсан?
-Шүүхийн шийдвэрээр л уулзах боломжтой.
-Түүнд шаардлагатай бүх эмчилгээг хийж чадаж байна уу?
-Бидний төвшинд бол тийм. Цаашдаа юу шаардлагатай болохыг хэлж мэдэхгүй. Эрүүл мэнд, Хуул зүйн сайдын хамтарсан тушаалаар үйл ажиллагаа явж байгаа. Танай эмнэлэг рүү шилжүүллээ гэхэд авахгүй гэх эрх байхгүй. Тэр хүнийг хүн, өвчтөн гэдэг утгаар нь харах хэрэгтэй.
Танай эмнэлэгт шилжин ирснээсээ хойш мөн л хуурай өлсгөлөн зарлана гэхэд нь эмч нар хориглосон гэх юм. Үнэхээр дахин өлсгөлөн зарлахаар шийдээд байсан юм уу?
-Бидэнд тийм зүйл яриагүй. Бусдад яасныг бол мэдэхгүй шүү дээ.
У.Шагай
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 27, 2012 10:09:48 am )
Hvniig maltai zvilee boloogvi,uvagvi idsenvvdni deer syydald syyj,hoorondoo ta sag hausand amidruulj bh gj,bvhel bvten toriin tergvvne tolgoini ondiij chadahgvu Boltol ni iim bolgoj gj,Alag delkhiid torson mini ychirtai gd Bsn haanata nar em hiij nvdeer ,toriin ergvvnvvdni oshoo horsoloo avj bavsaj bga,naad khvn cheni svns sold hiimori bhgvu bolson bna le,udaj tesekh bolov yy… .heden hvnii erkh medel tyssan Cheney ami vnvgvi bolson ni
-
Anonymous (September 27, 2012 11:34:08 am )
elbegdorjin yag iim bolgono yaasdaa daa
-
Anonymous (September 27, 2012 11:35:11 am )
энэ тэнэг эр юу гээд бна аа настай хүн гэн үү чи эмчилж бгаа өвчтөниихөө насыг ч мэддэггүй элий балай вэ Энхбаяр залуу хүн дөнгөж 54 чи харин энэ хүний хажууд хөгшин харагдаж байна ийм л хүмүүс бусдыг амархан нөгөө ертөнц руу илгээж бна
-
Anonymous (September 27, 2012 11:37:34 am )
Энхбаяр өөрөө өөрийгөө ийм болгосон хүн дээ ийм л сэтгэцийн өвчтэй хүнээр Монгол улс удирдуулж байсан гэхээр ……
-
Anonymous (September 27, 2012 6:11:11 pm )
Chi bitgii hutsaad Enkhbayriig hamgaalaad bai
-
Anonymous (September 27, 2012 7:02:59 pm )
Hairan hun. Hairan ulsyn mini ner tur.
-
Anonymous (September 27, 2012 10:28:26 pm )
Yag unen ene neg gakhai shig sejgiin tsaraiatai yum uuruu neg ikh zaluu yum shig Enkhbayariig nastai gechjee, unen byalduuch, jujigchin nukhurduu ene Bayasgalan, ern bol clinict hun uzej baigaagui amitandaa chaavaas
-
Anonymous (September 27, 2012 11:10:07 pm )
tani yarij baigaa zuild odoo hun itgeh uu.
-
Anonymous (September 28, 2012 9:47:20 am )
Бялдууч нөхөр юм. Жирийн иргэддээ анхаараачээ.
-
Anonymous (September 29, 2012 11:57:23 am )
sain hamgaal tegvel MAHN chamaig devshvvlj magadgvi gehdee odoo ter tsag chini ongorson malaa chinii emch gej yu bsan yum
-
Anonymous (September 30, 2012 3:34:03 am )
mongolchuud deljiid emchleegu hawdariig emchilene geed zar soninoor neg zar bgaa ter hvmvvs chadahgui bn uu gadaad geheer l sain baidag bolj udahgui gadaad baas sain gewel awah bh daamalnuud
-
Anonymous (September 30, 2012 11:21:24 am )
Ulsiin Tom emnelegiinh n zahiral hurtel gadaad yav geed baihaar bid nar yaj emch nart itgeh ym be…. Ta nar chadahgui Bol chaddag humuust n suudlaa tavij uguuch. Tsaan chin zunduu chadaltai emch nar baigaa. Chi Enhbayariin tataasaar garch ircheed Mongol emch naraa chadalguigeer n duudaad baigaa yumuu.
-
Anonymous (September 30, 2012 1:40:46 pm )
энхбаяраа та ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ингээд өрөвдүүлээд хэвтчих, тэгээд ерөнхийлөгчийн сонгуулиар эдгээд эрүүл болоод хууль шүүхээ янзлаад эдгээд өрсөлдөөд ерөнхийлөгч болоод энэ эвгүй нийгмийг цэгцэнд нь оруулаад өгөөрэй
-
Anonymous (September 30, 2012 1:42:20 pm )
баясгалан ажил дээрээ үлдэх юм гэсэн, хариуд нь
-
Anonymous (September 30, 2012 2:16:37 pm )
Enhbauar bol ouynlag hun elbegdorj..n ushuu horsl.g mongolin shuuh prokuror atg.n nereer tuund orgonoson jinhene alban tushaaliin abilgagch turiin odon medalin gorilogch bas uneguiduulegch xurts, dorligjav,sagsai, unurbauar, bauartsogt,suhbaatar duurgiin shuugch nar ba sh.sh.g.giin darga nariin oroltsson buleglliin notstoi gemt hereg bna sh dee huatad, amerik lbish bol uamach mongol hun hench bodson uag tiim l hereg bha uursdiihuu hiideg baliar uil hergee hun ingej hiisen gaj gujerdej ualladag hujaa argaa mash nuutsaar mash hurdan hiiheer uhelden het ulairch uheh ni ee ta nar uursduu bur 100,100 n julee edleed uhej dald ortsgoo hezee ch nuuts uym bdaggui butgii uursdiihuu uur bitgii hudlaa onfgirtsgoo uursdiiguu buu huur deer chini burhan harj bgaa oisoo!!!!!!!
-
Anonymous (September 30, 2012 8:02:14 pm )
nastai gene uu 54 biluu 55 tai l hun biz dee arai l denduu huch oruulchih ug helchih geed huniig baidald oruulah ymaa gajugtai emch bn
-
Anonymous (September 30, 2012 8:41:03 pm )
бялдууч нөхөр
-
Anonymous (September 30, 2012 9:28:49 pm )
Helmegduulj bas gutaaj hanah boloogui baina uu. Daanch dee hairan huniig
18 Comments