Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтыг хийжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтыг хийжээ. Уг шалгалтаар “АПУ” ХК нь “Цэвэр сүү” нэрийн сүүгээ Шинэ-Зеланд улсаас импортолсон үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч бүтээгдэхүүний шошгололтондоо “Монгол үнээний сүү…” гэж, “Мон фрэш сүү” ХХК нь “Биеэ бодоорой”, “Цэвэр сүү” /500 мл/ нэрийн бүтээгдэхүүнээ мөн Шинэ-Зеланд улсаас импортолсон үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч бүтээгдэхүүний шошгололтондоо “Үнээний цэвэр сүү…” гэж, “Сүү” ХК нь “Жимстэй иогурт” нэрийн бүтээгдэхүүнээ үнээний хатаамал сүүгээр үйлдвэрлэдэг боловч бүтээгдэхүүний шошгололт дээрээ “үнээний цэвэр сүү” гэж тус тус тэмдэглэсэн учир тус бүр 10 сая төгрөгөөр торгохоор болжээ.
Дээрхи зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд зөрчилөө арилгах тухай 14 хоногийн хугацаатай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд албан шаардлагын биелэлтийг тухай бүр нь хянан ажиллах болно.
www.bolod.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 27, 2012 9:46:01 am )
muusain hudalchdiig bur iluu sain torgo
-
Anonymous (September 27, 2012 10:15:47 am )
IX XURLIIN GISHYYN BAISAN ODOO IX XURLIIN MANAACH XIIJ BAIGAA BATXYYGEES SAIN ASUU UURUU XUULI TOGTOOX DEED IX XURALD AJILLADAG BAITLAA XYMYYSIIG INGEJ XUURAAD BAIDAG NI ESTOI ZEVYYN ZEVYYN BATXYY BATSAIXAN TA XAXAJ YXEEREI ZAA
-
Anonymous (September 27, 2012 10:33:25 am )
ШӨХТГ-ийнхаан цаана чинь хэрэглэгчид Хятад улсаас орж ирсэн хугацаа нь аль эрт дууссан хүн идэж болохгүй гахайд өгдөг хүнсний бүтээгдэхүүн манай захуудаар зарагдан түүгээр нь нийтийн хоолныхан хямдын нь бодож авч хоол хийж байна. Хүмүүс гэр орондоо хоол хийж байна. Энэ хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа хор уршиг тарих зүйлстэй эхлээд та нар тэмцвэл бид баярлах болно. Харин хуурай сүү байна уу, шингэн сүү байна уу хүнд хор хөнөөл учруулахгүй жижиг зүйлээр оролдохоо болиоч ээ,хуурай сүү чинь шингэн сүүний усын нь ууршуулан хадгалах тээвэрлэхэд чанарын нь алдуудахгүй л зориулалттай шүү дээ.Хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулж байгаа зүйлстэй эхлээд тэмц,мэдлэггүй байцаагч нараа сургалтанд хамруулаач ээ
-
Anonymous (September 27, 2012 10:34:04 am )
л
4 Comments