Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын дуулиан намдаагүй байна.
Аймгийн цолтон төрүүлж, луу жилтнүүд хийморьтой сайхан барилдаж, шинэ арслан төрсөн энэ наадмын дуулиан шуугианы сүүлийг сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн талаар мэдээлэл залгаж эхэллээ. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхийн сорьцоос энэ төрлийн бэлдмэл илэрчээ. Энэхүү дуулианы эздээр Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын начин Б.Сугаржаргал нар тодроод байна. Х.Мөнхбаатар арслан Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан бол наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон билээ.
Харин Б.Сугаржаргалын хувьд дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяад, тавын даваанд Б.Соронзонболдоор Монгол Улсын начны болзол хангасан боловч ийнхүү сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэгээр тодорлоо. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол, чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулж, баталсан юм. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд бөхчүүдээс сэргээш илэрсэн нь тогтоогдсон ч цолыг нь хураасан тохиолдол байгаагүй. Энэ утгаараа Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарын цол, чимгийг хураах асуудал ингэсхийгээд дарагдаад өнгөрч магадгүй хэмээн олон хүн ярьж байгаа.
Гэвч Х.Мөнхбаатар арслангийн хувьд энэ шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэрбээр өөрийнхөө зардлаар Солонгост дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаад байгаа гэнэ. Шинжилгээ хийлгэх мөнгө 40 орчим сая төгрөг байдаг ч Х.Мөнхбаатар арслан “Би нэр төрөө хамгаалахын тулд үүнээс ч их зүйл гаргах ёстой” хэмээн Үндэсний бөхийн холбооныхонд мэдэгдсэн сурагтай. “Х.Мөнхбаатар арслангийн хувьд хөлний гэмтэлтэй, одоогоос олон жилийн өмнө шөрмөсөө таслаж, Японд хиймэл шөрмөс суулгуулж байсан. Энэ эмчилгээ одоо ч үргэлжилсээр байгаа. Гэмтэл, бэртэлийн дараа хийлгэсэн хагалгаа, үүнд ууж байсан эм, хэрэглэж байсан тарианаас болж ийм дүн гарсан байж болзошгүй” хэмээн найз нөхөд нь ярьж байгаа юм.
Хэзээ ч илүү дутуу асуудалд нэр холбогддоггүй цөөхөн бөхчүүдийн нэг Улсын арслан Х.Мөнхбаатарыг сэргээш хэрэглэсэн гэдэгт бөх сонирхогчид одоо ч итгэж чадахгүй байна. эрбээр Ямартай ч Х.Мөнхбаатар арслангийн шинжилгээний “Б” сорьцыг БНСУ руу илгээжээ. Энэ жилийн улсын их баяр наадамд долоо давсан Арслангийн шинжилгээний хариу ирэхэд тэр заргаа авна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
shudarga.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 27, 2012 9:46:52 am )
huvsgulungiin huchtenguud bugdeerei dopin heregledeg dopingiin hucheer l tsol avtsagaaaj bgaa shdeeee
-
Anonymous (September 27, 2012 10:28:08 am )
hehe yasan ih mongotei hyn be
-
Anonymous (September 27, 2012 10:44:45 am )
biti sha golognvde. hudlaa gvtegleg
-
Anonymous (September 27, 2012 12:23:24 pm )
ta nar boliovche
-
Anonymous (September 27, 2012 12:24:54 pm )
alivaa zuiliig doromjilohoo boliooche
-
Anonymous (September 27, 2012 3:59:37 pm )
Za gadyyr xuutsulduud yawaad bna geed l buxchvvd yariad bn le vnen yum shig bn le. Neg ch bish ydaa ulercen yum geed l bn le. Medeej xereglesen bolood l garna biz de. Gantsxan munxbaatariinxiig coliod byryy onshilcon bn gej baix yy. Ard tvmeniig xyyrcan uudgui nobsh vnenee xelex xeregtei. Buxiin xolboo naadmiin komic erxiig ni xacaad tsoliig ni xyraabal daxij tom tsoltoi xvmvvc xereglex ni bagacax baix da yadaj. Mungu tuluud darna gesen amitan yawj bn gesen.
-
Anonymous (September 27, 2012 4:09:07 pm )
Odoo ulreegui gej garbal xen negen alban tyshaaltand mungu uguj daryylax yum bn l da. Vnen yum vneneere caixan shu de. Delxiid l exniixeec ni garbal daraagiinxaac gardag ectoi yum gesen munxbaatariinx xarin garaxgui tvvxend shine neelt bolox bii de.
-
Anonymous (September 27, 2012 5:00:46 pm )
nutag nugaar doromjlood bgaa nuhduud bolioroo
-
Anonymous (September 27, 2012 6:29:17 pm )
Neg bol bvgd xeregleed shalgaxaa bolix xeregtei. Xen mungutei xeregtseetei bn ter ni xeregleed nacaa bogino bolgoj vxbel neg yum bodox baix da. Bvgd boob ni bocoo boliod urexeer xaramcax bailgui de. Odoo xvvxed xiij chadaxgui yawa vrgui buxchvvd bn shu .
-
Anonymous (September 27, 2012 6:31:48 pm )
Cygarjargal bol nemergui gedgee medeed yum yarixgui bga biz de. Xereglesen bol teren shig bai za munxbaataraa.shydarga ni caixan shu de. Byx shig l baican xereglee biz de chi.
-
Anonymous (September 27, 2012 9:25:13 pm )
huwsguliin buhchuud ntr gd doromjlood bgarai.
-
Anonymous (September 28, 2012 11:48:12 am )
Солонгосоос хариу ирсэн хойно нь л үнэн худлаа г нь мэдэх хэрэгтэй ш дээ. юманд жоохон эрүүл ухаанаар л хандаж байлдаа. Нутаг ус нэрлээд доромжлоод байх шаардлаг байхгүй шүү. Цайны хөггчүүд шиг ам дамжсан яриаг үнэн болгоод нөгөөдөхдөө өөрөө итгээд тэнэгтээд..
-
Anonymous (September 29, 2012 11:36:47 pm )
huvsguliinheng buu muu l tsaaduu l chini boo shuu dee
-
Anonymous (September 30, 2012 3:38:48 pm )
hutsatsgaa ta nar howsgolchvvd tegdegch jijig gar bish shvv
-
Anonymous (October 04, 2012 3:49:26 pm )
muu nowsh tsolnii dawaand osoj ywaa saihan zaluusiig doping hereglej unagaal…
-
Anonymous (October 07, 2012 3:28:04 pm )
Хараад ажиглаад байхад энэ залууг барилдуулахгүй байх аргууд их байх шиг. Битгий бууж өгөөрэй. Амьдрал тэмцэл шүү дээ амжилт залуу минь.
-
Anonymous (October 07, 2012 9:17:54 pm )
Muu sehuun sda. Tegej l taarna. ichsen hun hun alna gedeg l ene de. 40 sayiig tuluud uur hunii tsus ugnu l biz uur yaadiin sda.
-
Anonymous (November 02, 2012 10:31:46 am )
bi lav huvida arslang doping hereglesen gehed itgehgui bn.yamar neg aldaa garsn bhaa.
-
Anonymous (November 11, 2012 8:40:35 pm )
ter hovsgoliiin hvchitengiihen gd bgaa nohor hel amaa mdj hutsaaraa . yu yunii tuxand hurelgvv soliorood bgaaraa
-
Anonymous (November 16, 2012 1:38:10 pm )
ta nar bolioch ee er hvnii nvnjig bhgv vnen yum vneneerei garna biz bosoo zayat buh uu muulaha bolioch
-
Anonymous (December 10, 2012 1:31:56 pm )
sergeesh hergeleh hvn bishee
-
Anonymous (January 03, 2013 11:41:18 am )
zov zov demjdeg shuu arslangaaaa yaalaa gej hereglehev iiiiiiiiiiiiiiiii ter nym dorj molomiin dur shuu omno komend der bi bas ingej bichsen haraal idsen har lagaa chi uhvel taarna gej denzen ovgon heldeg chamd bas hamaatai shuu hogiin pyazdaa nym dorjoo chi
-
Anonymous (February 07, 2013 3:35:05 pm )
unen yum uneneeree l garj taarna. arslan egzeg aldsan bololtoi. muuhai l yum bollo do. ug ni ih demjdeg boh bsin.
23 Comments