antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2012 13 comments

Д.Сумъяабазар VS Л.Эрхэмбаяр Хэн нь хэн бэ?

нийтлэсэн Admin

2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй Нийслэлийн 2 дүүрэг байгаа билээ. Үүний нэг нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нар УИХ-ын гишүүний ганц суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болж байгаа. Өөрөөр хэлбэл Сонгинохайрханчууд шийдвэр гаргах түвшинд өөрсдийн төлөөлөл дутуу байгаа юм. Гурван мандаттай Сонгинохайрхан дүүргийнхэн “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нарыг УИХ-ын гишүүнээр сонгосон бол ирэх орон нутгийн сонгуультай хамт 11 сарын 21-нд гурав дахь төлөөллөө Төрийн ордон руу илгээнэ. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой. Харин АН-ын нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.8 хувийн, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.8 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон юм.

АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Мэдлэг боловсролоор  болон улс төрийн туршлагаар хэнээс ч дутахгүй нэгэн. Тэрбээр орон нутагт багийн Засаг дарга, эрдэм шинжилгээний ажилтан, малын үржил селекц хариуцсан мэргэжилтэн, Архангай аймгийн Засаг дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт гээд төрөл бүрийн ажил хийж явсан, нэр цэвэр, шилдэг боловсон хүчин. Мөн “Түмэн шувуут” ХХК-ийг үндэслэн байгуулагч бизнесмэн.

Л.Эрхэмбаяр өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа түр үнэмлэхээ хүртэл авч байв. Түүнийг 30.657 хүний санал авч, нийт сонгогчдын 29.6 хувийн санал авсан атал УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо нь хүчингүй саналын хуудсыг үндэслэн 26.9 хувь гэж мэдээлсэн гэх шуугиан дэгдсэн. Өөрөөр хэлбэл, Тойргийн хороо хуульд зааснаар зөвхөн хүчинтэй санал бүхий хуудаснаас хувийг тооцох ёстой байтал буруу аргачлалаар нийт саналын хуудсыг тоолж 26.8 гэх хувийг гаргасан гэдэг юм билээ.

Харин МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазарын хувьд мэдээж сайн бөх. Гэхдээ сайн улстөрч гэж цоллуулж яваагүй. 2008 онд Сонгинохайрханы сонгогчид Д.Кёкүшюзан.Батбаярт итгэл хүлээлгэсэн нь тус дүүргийнхэн бөхчүүдэд ухаангүй хайртай гэсэн үг биш болохыг МАН-ынхан мэдээгүй байж болох. Тиймдээ ч Д.Сумъяабазарыг өрсөлдүүлсэн болов уу. Тэгээд ч дүүгийнх нь танхайрал, мөн өөрийнх нь талаар дуулддаг зарим зохисгүй үйлдэл зэрэг нь түүнд оноо авчрахгүй нь лавтай. Сүүлийн үед “Д.Сумъяабазар хорооны Засаг даргыг дарамталсан…”, “Өөрийнхөө банкинд хөрөнгө оруулсан иргэнийн мөнгийг луйвардсан, залилсан…” гэх мэт сөрөг мэдээлэл гарах болсон.

Өнгөрөгч УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Д.Сумъяабазар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг дагуулан  Сонгуулийн тойргийн хороонд очиж нөлөөлөх гэж оролдсон гэх мэдээлэл гарсан. Түүний эл үйлдэл бүтэлгүйтсэний дараа аварга маань ойр дотныхоо бөхчүүдийг дагуулсаар тойргийн хорооны шийдвэрийг өөрийн талд гаргуулахаар ятгасан нь цагдаагийн хамгаалалтаар хүчгүйдсэн гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр аварга маань жаахан хүч хэрэглэх дуртай байх нь. Яахав улс төрд орвол экс генсек У.Хүрэлсүхдээ ханьтай юм даа. Гэхдээ Д.Сумъяабазарыг нэр дэвшсэнээс хойш намынхан нь Сонгинохайрханд хийгдсэн бүх бүтээн байгуулалтыг түүнд хамаатуулж байгаа. Аваргыг өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ-д сонгинохайрханчуудаа төлөөлөн суухдаа чамгүй ажлыг хийж амжуулсан хэмээн сурталчилж буй. Тиймдээ ч түүнийг намынхан нь сурталчилгаагүйгээр өрсөлдөх учиртай энэ удаагийн дахин санал хураалтад гараад ирнэ гэж найдаж байгаа гэсэн.

УИХ-ын 26 дугаар тойрог болох Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуульд өрсөлдөх хоёр эрхмийн хувьд ийм. Тэд тус тойрогт өрсөлдсөн 13 нам, эвсэл, дөрвөн бие даагчаас тунаж үлдсэн гэж бодохоор сонгогчдын итгэлийг дааж чаджээ. Харин удахгүй болох дахин сонгуульд сонгогчдын итгэлийг хэн нь даах нь харагдана. Энэ удаагийн дахин сонгууль сурталчилгаагүй гэдгээрээ онцлогтой юм.

uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (September 24, 2012 1:43:08 pm )

    ЭРХЭМБАЯР ГУАЙ тҮМЭН ШУВУУТЫГ ҮҮСГЭН САНААЧИЛСАН ЮМ БИШ ээ.Шувуун фабрик гэж улсын үйлдвэрийн газрыг өөрийн өолгож аваад одоо үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа гэвэл үнэнд нилээн ойр байх болов уу.Гүйлгээ ухаан сайтай,хэнийг лагаж далдагнахаа мэддэг егзөр эр дээ.Санаа муут яван хатна,сарьсан багваахай наранд хатнаа гэж нэг сайхан үг бий дээ.Манай дүүрэгт юу хийсэн юм бүү мэд .Харагдах үзэгдэх юм хийгээгүй,зөвхөн алдар нэрийн төлөө л зүтгэж байсан байха даа.Харин Сумъяа аварга чинь жинхэнэ мужик байхгүй юу даа.Хүн чанар түүнд бий,хүн чанар нь дотроос нь зулгаадаг юм даа…Юм хийх сэтгэл түүнд бий,тиймээс энэ нөхрийг сонгоно гэж бодож байгаа….Амжилт хүсье.Чи чаднаа

  • Anonymous (September 24, 2012 1:45:07 pm )

    ЭРХЭМБАЯР ГУАЙ тҮМЭН ШУВУУТЫГ ҮҮСГЭН САНААЧИЛСАН ЮМ БИШ ээ.Шувуун фабрик гэж улсын үйлдвэрийн газрыг өөрийн болгож аваад одоо үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа гэвэл үнэнд нилээн ойр байх болов уу.Гүйлгээ ухаан сайтай,хэнийг дагаж далдагнахаа, мэддэг егзөр эр дээ.Санаа муут яван хатна,сарьсан багваахай наранд хатнаа гэж нэг сайхан үг бий дээ.Манай дүүрэгт юу хийсэн юм бүү мэд .Харагдах үзэгдэх юм хийгээгүй,зөвхөн алдар нэрийн төлөө л зүтгэж байсан байхаа даа.Харин Сумъяа аварга чинь жинхэнэ мужик байхгүй юу даа.Хүн чанар түүнд бий,хүн чанар нь дотроос нь зулгаадаг юм даа…Юм хийх сэтгэл түүнд бий,тиймээс энэ нөхрийг сонгоно гэж бодож байгаа….Амжилт хүсье.Чи чаднаа

  • Anonymous (September 24, 2012 1:50:37 pm )

    АН-ын далбаан дор хорин жил явсан болохоор Эрхэмбаяр нь гарна гэсэн магадлал их л өндөр байх шиг байдаг юм.Гэхдээ би юу хийсэн билээ гэдгээ сайн боддоо…Ерөнхийлөгчийн зөвлөх юм чинь шууд гарч л таараа гэж бодвол том тэнэглэл болно шүү.Ерөнхийлөгчийг дагаад л ард нь онцгойроод л явж байж харагддаг юм.Тэглээ гээд ард түмэнд танигдалаа гэж бодож болохгүй шүү дээ.Хамгийн гол юу хийж гийгүүлэв ээ.Юу ч хийгээгүй шүү гэдгээ эхлээд бодчих.Дараа нь юу хийх билээ гэж л байнга бодохгүй юм бол АН-аараа суга татуулна гэвэл горьд гэж хэлье дээ.

  • Anonymous (September 24, 2012 1:51:56 pm )

    АН-ын далбаан дор хорин жил явсан болохоор Эрхэмбаяр нь гарна гэсэн магадлал их л өндөр байх шиг байдаг юм.Гэхдээ би юу хийсэн билээ гэдгээ сайн боддоо…Ерөнхийлөгчийн зөвлөх юм чинь шууд гарч л таараа гэж бодвол том тэнэглэл болно шүү.Ерөнхийлөгчийг дагаад л ард нь онцгойроод л явж байж харагддаг юм.Тэглээ гээд ард түмэнд танигдалаа гэж бодож болохгүй шүү дээ.Хамгийн гол юу хийж гийгүүлэв ээ.Юу ч хийгээгүй шүү гэдгээ эхлээд бодчих.Дараа нь юу хийх билээ гэж л байнга бодохгүй юм бол хол явахгүй шүү. АН-аараа суга татуулна гэвэл горьд гэж хэлье дээ.

  • Anonymous (September 24, 2012 3:08:16 pm )

    Нэг хүн 2 коментоо хувилаад л МАН-ы төв аппарадын нөгөөх цалинтай коментчидийн нэг л байна ш дээ Цалингаа бүрэн авахын тулд ингэж бичилгүй яахав даа, Сонгинохайрханчууд бид сонголтоо аль хэдийн хийсээн, Ардчилал ялсан юм чинь бид бүлтэрч байж бүлэггүй хоцорсон МАН-ы хоолэы сав дахин нэгийг нэмээд яахав даа. Эрхэмбаяраа чи шүүү. Хол тасархан гарна шүү

  • Anonymous (September 24, 2012 3:36:55 pm )

    omch hubichlalaap apdchilsan nam uls n buh l ium g absan shvv de odoo bvp dabpaad abtomat mashinaap topiin erhiig absan dapaa ni ed naraasaa salah gez mongolchuud zobno do bugd l luibapchid shvv de

  • Anonymous (September 24, 2012 4:11:17 pm )

    ай мэдхгүй аль эх оронч байж болох талаар л сайн бодож байж шийдвэрээ гаргасан нь дээр

  • Anonymous (September 24, 2012 4:35:55 pm )

    ñóìúÿáàçàð÷ äýý õàéð äààõ óõààí òààðóó õ¿í ãýæ ä¿ãíýñýí. á¿ð õàìðàà ñºõºõ áèç. 2002 îíû äîëîîí ñàðä 1 ä¿ãýýð òºðºõèéí ¿¿äýíä íýã õ¿í àâðàãààñ ãàðûí ¿ñãèéã íü àâúÿà ãýýä ë ó÷èðã¿é õ¿íäýëæ áàÿðòàé ãýã÷ íü õàíäñàí ÷èíü ÿðâàãàð ãýäãýð ãýæ ÷èãòýé ä¿ð ¿ç¿¿ëæ òýð îð÷èíä áàéñàí á¿õ õ¿íèé äóðã¿éã õ¿ðãýæ áèëýý. îëîíä òàíèë õ¿ì¿¿ñ áîäìîîð þì áèëýý.áàðèëäààä áîëîõã¿é áîë í¿¿ðýý õóäàëäààä áèçíåñýý õèéãýýä ÿâæ áàéñàí íü äýýð áèçäýý

  • Anonymous (September 24, 2012 9:00:07 pm )

    Erhembayar bol hedee garj malaa esgeh heregtei hedeenii ard olond iim maliin hun heregtei bn hedeeg shinechleh neg ch gesen hun. Erenhiilegchiig dagaj davhiad yaahuu. Hedeegee. Saijruulaad. Daraa ni nuur bardam. Garaad irah heragtei bn. Ovoo gantc. Hedee aj ahui. Meddeg. Hun bn. Er ni. Hedee aj ahuid. Yamar ololt. Devshil. Gergaad. Erenhiilegchiin zevleh bolsiin bol. Sumya avraga. Bol. Sportooroo. Ymar. Amjilt. Gargasan. Odoo sportoor. Yaj. Demjij. Baigaa. Mongoliin tamirchin. Baitugai. Ard tumen. Medne. Er. Ni. Erhembayaraas. Iluuteigeer. Medne. Erhembayariin. Mongol. Ulsad. Mergejleeree. Chuham yamar neelt ololt hiij. Hedee. Aj ahuig. Yaj. Hegjuulsen. Ni. Songogch. Bidend. Heregtei. Bn. Za. Shuvuunii. Ulsiin. Emchiig. Huvichilj. Avsan. Bn. Tegeed. Odoo. Her bn bas. Amjilt ololtiig. Ni. Sonsii

  • Anonymous (September 24, 2012 11:32:48 pm )

    Ardchilsan nam yalnaa. MAN ugaasaa svirj bgaa shvv dee.

  • Anonymous (September 25, 2012 4:11:11 am )

    HUMUUSEE TA NAR ODOO MAN YAMAR NAM GEDGIIG MEDEJ BGA BIZDEE TEDEND ZUVHUN UURSDIIN ERKH ASHIG, NAM NI CHUHAL DANDAA ARD TUMNEE HOSHGIRUULSAAR UNUUD R SAIN SAIHAN YUM HAANA BNAA, DANDAA L MUU YUM BOLJ BNA SH DEE, 20-D JIL AMAA ANGAITLA HARLAA UURSDUU L BAYJAAD YUN ARD IRGED VE MONGOL ORON GAMSHGIN HEMJEEND L BNA SHUU DEE UNENDEE, AN NAMDAA UGUUD UZYE HERVEE 4 JILIIN DARAA OLIGTOI YUM HIIGEEGUI BOL SOLIJ BNO SHUU DEE.

  • Anonymous (September 25, 2012 2:59:49 pm )

    ERHEMBAYAR CHIN ARHANGAIN ZASAG HIIJ BAAHAN MUNGU IDEED SHUVUUNUUDIIG BAS UURIIN BOLGON TUMEN SHUVUUT GEJ NERLEED BGAA LUIVARCHIN SHU DEE

  • Anonymous (September 25, 2012 3:01:23 pm )

    MUNGUNII SONIRHOL IHTEI SHIG SONIRHOLIIN ZURCHILD OROH HUN SHU DEE HUNII YUMIIG UURIIN BOLGOJ HUULIIG GUULI BOLGOJ BAISAN HUN SHU DEE HARIN SUMIYABAZAR BOL IDEH HOOLOOL UURUU OLJ ENE ZEREGT HURSEN ULS TURIIN YAMAR NEG ERH SHIGT AVTAHGUI SAIN BIZNESMEN ZALUU SHU DEE

antalya rent a car