antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2012 3 comments

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөр сонин юутай ?

нийтлэсэн Admin

Орон сууц гэдэг хүн бүрийн амьдралын анхдагч хэрэгцээ юм. Бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох, гэр хорооллын тэлэлтийг багасгаж, Улаанбаатарын утааны бохирдлыг бууруулах үүднээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг гаргаад дөрвөн cap өнгөрчээ.

Хэдийгээр жилийн зургаан хувийн хүүтэй зээл авахыг хүсч, бичиг баримтаа бүрдүүлсэн олон хүн байгаа ч яагаад өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ердөө 270 гаруйхан хүн зээл авсныг тус банкныхан иргэдийн сарын орлого хүрэхгүй байх, барьцаа хөрөнгийн бэрхшээл, цаашлаад байрныхаа үнэ мөнгө дээр тохирч чадахгүй байх зэрэг цөөнгүй асуудалтай холбон тайлбарласан.
2011-2012 онд хөтөлбөрийн бэлтгэл нь хангагдаж,
2013-2016 онд барилгажилтын оргил үе, 2016-2035 онд иргэд орон сууцны зээлд хамрагдаж төлж дууссан байна гэж үзэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорилт тавиад байгаа юм.
Цаашлаад тус банк жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгох салбарынхаа тоог нэмж хоёр болгохоор төлөвлөж байгаа аж. Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга нь ажлаасаа гарсан, цаашлаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёстой үлдэгдэл 30 тэрбум төгрөг нь хэзээ Төрийн банкны дансанд орж ирэхээс хамаараад зээл олголтын ажил сүүлийн үед багагүй удааширчихаад байгаа гэх.

Зээлийн эрсдэлээ Төрийн банк өөрсдөө хариуцна гээд гэрээ байгуулчихсан болохоор тус банкныхан жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохдоо нэлээд хатуу хандаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэдээс барьцаа хөрөнгө шаардахаас гадна, сарын орлого 800 мянгаас дээш байх шаардлага тавьж байгаа гэнэ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 2000 орчим иргэний бичиг баримтыг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Зээлийн газар Төрийн банкинд хүлээлгэн өгчээ.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. 2011-2012 онд хөтөлбөрийн бэлтгэл нь хангагдаж, 2013-2016 онд барилгажилтын оргил үе, 2016- 2035 онд иргэд орон сууцны зээлд хамрагдаж төлж дууссан байхаар юм. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 47537 орон сууцны барилга баригдаж байгаа ч инфляци өсч, бодлогын хүү нэмэгдсэнээс болоод барилгын компаниуд мөнгөний гачаалд орсон гэх мэдээлэл байна.

Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар орон сууцныхаа нэг метр квадрат талбайн үнийг 100-200 мянган төгрөгөөр нэмсэн барилгын компаниудын үнэд сүүлийн үед өөрчлөлт ороогүй байна. Үүнийг ч мэргэжилтнүүд эрэлт буурснаас болоод орон сууцны худалдан авалттай холбон тайлбарлаж буй.
Одоогийн байдлаар хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын орон сууцны үнэ метр квадрат нь 1200000-1400000 төгрөг байгаа гэнэ.

Засгийн газар орон сууцны жишиг үнэ 1199000 төгрөг байх боломжтой гэдгийг өнгөрсөн хавар судалгаагаар тогтоосон. Гэхдээ байрны үнийг бууруул гэж төр хүчээр хувийн компаниудын асуудалд хутгалдах боломжгүй гэнэ. Харин хөтөлбөрт хамрагдаж, орон сууцныхаа үнийг бууруулсан компаниудад тодорхой урамшуулал үзүүлэхээ засгиин газар амлаад байгааг албаны хүмүүс ярьж байна лээ.

Төрийн банк одоогоор ганцхан салбараар дамжуулан жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож байгаа гэсэн. Гэхдээ тун удахгүй Сүхбаатарын талбайн урд талд дахин нэг салбар нээх юм байна. Нөгөө талаар иргэд заавал 50 сая төгрөгийн зээл авна гэсэн буруу ойлголттой байгааг тухайн иргэн өрхийн орлогодоо тохирсон л зээл авах ёстой. Тиймээс өрхийн орлогоо зөв тооцохыг ч Төрийн банкны зээлийн мэргэжилтэн зөвлөж байна лээ.

Журмын дагуу өрхийн орлогын 45 хүртэлх хувиар cap бүрийн зээлийн хүүгээ төлөх чадвартай байх ёстой. Тийм учраас иргэд эхлээд барилгын компанитай гэрээ байгуулахаасаа өмнө үүнийг анхаарах хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна бас зээл авахаар хүсэлт гаргаж буй иргэдэд ч бас асуудалтай байдаг аж. Байр авч байвал ямар ч хамаагүй гээд л барилгын нэг компанитай гэрээ байгуулж, урьдчилгаагаа төлчихдөг.

Гэтэл нөгөө компанийн барьсан байр нь гүйцэтгэл бага, эсвэл иргэний орлого хүрэлцэхгүй банк зээл олгохоос татгалзлаа гэхэд барилгын компаниас мөнгөө буцааж авах хэрэг гардаг бөгөөд үүнээс болж бөөн бухимдал, хэрүүл маргаан үүсдэг аж. Учир нь гэрээнд зааснаар барилгын компани 10-20 хувийн шимтгэл авна гэдэг. Иргэнд ийм хувийн шимтгэл өгөхөд хэцүү болохоор жилийн зургаан хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд байр сонгохдоо маш сайн судлахыг ч албаны хүмүүс онцолж байна. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал нэг иймэрхүү л сонинтой байна.

Эх сурвалж:”Соёмбо”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 24, 2012 4:46:31 pm )

    haha, ene medeelliig jaahan sudlaj yadaj Turiin bankruu zalgaad asuuval heden salbaraar zeel olgoj bgaag heleed ugnu doo huurhii mini, buun sensatsi hiih gej yadsan humuus bh yumdaa zailuul

  • Anonymous (September 24, 2012 6:26:20 pm )

    Huwiin kompaniuud barilgiin ene tal deer jaahan menegment hiicheh yum bol tsom bayjih yum bnadaa

  • Anonymous (September 24, 2012 6:27:28 pm )

    Bairaa zarj chadahgui bga mangaruud ene tal deer anhaarah heregtei shd

antalya rent a car