antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2012 3 comments

Жүжигчин Л.Нурбулан жолооны шалгалтандаа бүдэрсээр

нийтлэсэн Admin

Циркийн манежнаа амьдралынхаа  ихэнх мөчийг  өнгөрүүлж  хүн бүрийн сэтгэлд  алиа хошин зангаараа хоногшиж чадсан  алдарт  алиалагч Латиф хэмээх эрхэм хүнийг мартах  аргагүй. Өдгөө түүний хийж бүтээж байсан бүхнийг хоёр хүү нь үргэлжлүүлэн яваа. Тэд бол дуучин Л.Байзда, Л.Нурбулан нар юм.  Дуучин Л.Байздагийн хувьд ерээд оны үед охидын зүрх сэтгэлийг  булааж явсан авьяаслаг дуучин. Харин бага хүү Л.Нурбулан нь  СУИС-ийн  жүжигчний ангийг төгссөн бөгөөд тайз дэлгэцийн хэд хэдэн дүрийг бүтээгээгд амжсан нэгэн.  Мөн олон сайхан өгүүллэгийг уран уншиж үзэгч сонсогчдод хүргээд байгаа. Жүжигчин залуу ажил мэргэжлийн минь онцлог болохоор “долоо хоногтоо хэдэн арван нүүр зохиол цээжлэх хэрэг гардаг” хэмээн ярьсан удаатай. Түүний энэ яриа  аливаа зүйлийг уншиж цээжлэхдээ гаргуун гэдгийг илтгэх мэт. Гэвч тэрээр ойрын өдрүүдэд жолооны шалгалт өгөөд тун завгүй яваа бөгөөд өнөөх унших цээжлэхдээ гаргуун жүжигчин  маань  хоёр сарын дотор дүрмийн номоо судалж амаагүй бололтой. Одоогоор  дүрмийн шалгалтандаа хоёр ч удаа унчихаад байгаа бөгөөд “ Одоо дахиж унавал гурав дахиа унана. Эхнэр төрөх гээд байдаг. Ахиж нааш цааш яваад баймааргүй байна. Намайг ганц удаа хараад үзчихэд яахав дээ” хэмээн ярьж яваа гэнэ.

Т.Чимгээ.Newsline.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 19, 2012 7:05:04 pm )

    HUN ALDAG JOLOOCH BOLSNOOS BOLICHDOO

  • Anonymous (September 20, 2012 8:18:19 am )

    ee tiim yy za baiz yabal deer bol!xichee de

  • Anonymous (September 21, 2012 5:53:37 pm )

    nuraa ah min hicheegeerei amjilt

antalya rent a car