antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2012 16 comments

С.Баярцогт: 21 мянган төгрөгийг хүн бүрт олгоё гэвэл төсөв хүрэлцэхгүй

нийтлэсэн Admin

АН-ын бүлгээс өнгөрсөн баасан гаригт долоо хоногт багтаан шийдсэн асуудлын талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл өглөө. Тэд “Төрийн ажлыг гацааж, ахмадын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг гацааж болохгүй гэсэн байр сууриа МАН-ынханд илэрхийлсэн. Аливаа асуудлыг нэг намд зориулж хууль өөрчлөх хэлбэрээр явуулж болохгүй. Тэд бүлгийн асуудлыг ярина гэвэл УИХ-ын тухай хууль болон УИХ-ын үйл ажиллагааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байж гацааг арилгах учиртай” хэмээн Орон нутгийн сонгууль болон 2012 оны төсвийн тодотголд баримталж буй байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Баярцогтоос зарим асуултад хариулт авлаа.

-Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Зарчмын зөрүүтэй саналуудад байр сууриа нэгтгэж чадсан уу?

-Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэгт МАН, “Шударга ёс” эвслийнхэнтэй хамтран ажилласан. Нийт таван асуудалд зарчмын зөрүүтэй байсныг нэгтгэж чадлаа. Харин нэг санал дээр зөрүүтэй байгаа. Су­манд мажоритор тойрогт нэр дэвших гэсэн санал дээр зөрөлдөж байгаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанд ирц хүрэхгүй байгаагаас МАН бүлэг байгуулахгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Ард түмний тодорхой хэсгийн саналыг авсан энэ намтай зөвшилцөлд хүрээд ажиллах боломж байхгүй юу?

-УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу 24 цагийн дотор шинээр сонгогдсон УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой. МАН-ын хувьд өгч чадаагүй. Хэрэв бүлэг байгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ гацаанаас гарахын тулд хууль санаачлах шаардлагатай байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хууль нь өөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй.

-Өөр хувилбар байна уу?

-Нэг нам нь олонхи болоогүй, эвслийн Засгийн газар байгуулсан, шинэ парламент байгуулагдах бүрт УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байхаар ярилцаж байгаа. Энэ мэт хууль санаачлахад зөвхөн ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтой болж байгаа юм.

-МАН-ын зүгээс танай намын дэвшүүлж буй хүүхдийн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настанд давхар олгох ёстой гэж байгаа. Үүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Халамжид өнгөрсөн дөрвөн жил иргэдийн байр суурь ямар байсныг анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хавтгайрсан халамж цадигаа алдсан шүү дээ. Энэ нь үнийн хөөрөгдлийг дагуулсан. МАН-ынхан хөгжлийн бэрхшээлтэй хүнд 21 мянган төгрөг олгох тухай яриад байгаа. Бид тэгвэл эдийн засгийнхаа бодит нөхцлийг заавал тооцох учиртай. Одоо халамжийн амлалтаар урагш явдаг цаг биш.

-Тэгвэл ямар үндэслэл байна?

-Яагаад гэвэл манай төсөв 500 тэрбумын алдагдалтай. Бидний зүгээс ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 113 тэрбум, хүүхдийн 60 гаруй тэрбумыг олгохоор хичээж байна. Нийт 170 гаруй тэрбум төгрөгийг яаж босгох вэ гэж чардайж байхад иргэдийн тархийг угаах гэсэн шиг МАН-ынхан хийсвэр үндэслэл гаргаж болохгүй.

-Хүүхдийн мөнгийг хүн бүрт олгох боломжгүй гэсэн үг үү?

-Хүүхдийн 21 мянган төгрөгийг хүн бүрт олгоё гэвэл төсөв хүрэлцэхгүй.

 

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (September 17, 2012 11:24:38 am )

    tegvel huuhdiin munguu ch gesen bolioch

  • Anonymous (September 17, 2012 11:56:28 am )

    tiim l bsan um bol yah gej ehneesee ugsun um umhii golguu

  • Anonymous (September 17, 2012 12:14:04 pm )

    golog yumaa

  • Anonymous (September 17, 2012 1:10:08 pm )

    teneguudee talingaa tabiachee arai denduu yum ta nar shig ene tendeesee mungu taridag bish 15 unguruud taliilaa sh tee hagas sariin tsalingaa abmaar bna

  • Anonymous (September 17, 2012 2:52:02 pm )

    21000 төгрөг өгч байхын оронд тэр цэцэрлэг,сургууль,эмнэлэг,оншилгооны төв бариач дээ

  • Anonymous (September 17, 2012 7:47:10 pm )

    ogoh heregtei hogjiliin berhsheeltei ondor nastan nart ogoh heregtei gej bodoj bna bayrlana ted

  • Anonymous (September 17, 2012 10:39:44 pm )

    энэ мөнгө тараадаг буруу тогтолцоог халах цаг болсон.наад МАН чинь буруу гэдгийг нь сайн мэдэж байгаа. та нарын нэр хүндийг л алж байвал бусад нь падлийгүй.нэг их буйр суурь харуулсан эх орончид цаанаа бол жинхэнэ шаарнууд.

  • Anonymous (September 17, 2012 11:25:43 pm )

    МИНИЙ ХУВИЛБАРААР ЯВБАЛ БҮГД ОКЕЙ ГЭСЭН Л УЛСУУД ДОНДОГ ЯНЖМААГИЙН ХУВИЛБАР ГЭЖ ЯАГААД ЯРИХ ДУРГҮЙ ЮМ БОЛДОО ХӨӨРХИЙ

  • Anonymous (September 19, 2012 3:26:23 pm )

    400000-500000 hund zailshgui tetgemj heregtei bna geed todorhoilood ireheer zaaval 1000000 huuhded ugnu geed baihiig bodvol mungu ni iluudeed baigaa yum bish uu.

  • Anonymous (September 19, 2012 8:20:05 pm )

    ЗА МУУ ЛАЛАРАА ИНГЭЖ ХЭЛЭХ БАЙСАН ЮМ БОЛ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭСЭН ЮМ БЭ ЧАМАЙГ АЛАХ ЮМСАН ГЭЖ АРД ТҮМЭН ЧИНЬ УУРЛАЖ БАЙГААГ МЭДЭРЧ БАЙНА

  • Anonymous (September 20, 2012 7:42:41 am )

    мөнгө хангалттай ирж байгаа хулгайлж идэх гээд л олон юм ярьж байгаа юм.Оюу Толгойн гэрээнээс ихийг цусалчихаад ханахгүй бидэнд ирэх өчүүхэн мөнгөнөөс хулгайлах гээд тэгж байгаа юм.Ийм бузар байж болохгүй ш дээ.

  • Anonymous (September 20, 2012 12:43:37 pm )

    БАЙХГҮЙ ГЭСЭН МЕССЕЖ ШИДЧИХЛЭЭР ХЭДЭН ТӨГРӨГ ХЭМНЭГДЧИХНЭ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭР УЛААНДАА ХЭЛЭЭД ТЭГЭЭД ХӨТЛӨЛЦӨӨД ХООЛОЙД ТЭЭГЛЭСЭН ЯС МИНЬ ТАМ РУУГАА ЗАЛРААРАЙ

  • Anonymous (September 20, 2012 12:46:26 pm )

    ЧАДАХГҮЙ БОЛОХГҮЙ Л ГЭЖ БАЙГАА БОЛ НААД БАЙШИНГААСАА ХОЛ ЯВААРАЙ ТӨРИЙН ОРДОНГООС

  • Reviews (February 18, 2014 11:20:13 pm )

    This website definitely has all of the info I wanted concerning this subject and didn’t know who to ask.

  • ceasuri fossil (February 19, 2014 1:54:13 am )

    I couldn’t refrain from commenting. Well written!

  • Mesothelioma (February 19, 2014 5:54:18 am )

    Hi there! I just want to offer you a big thumbs up for your great info you’ve got right here on this post. I am returning to your web site for more soon.

antalya rent a car