Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүд 2700 гаруй сургууль, цэцэрлэгийн ажилтнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн халагдах тушаалаа хүлээгээд сууж байна гэх мэдээллийг өгсөн. Учир нь Сангийн сайд асан Д.Хаянхирваа долдугаар сарын 16-нд буюу сайдын ажлаа өгөхийн өмнө нэгэн тушаал гаргаснаас 2700 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болсон гэнэ.
Сангийн сайд Д.Хаянхирваа өнгөрсөн долдугаар сарын 16-нд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн ажлын байрны норм, нормативыг шинэчлэн тогтоох хүрээнд 156 тоот тушаалыг баталжээ. Хуучин боловсролын сайд Ё.Отгонбаяр “Зарим сургуулиудад багшийн орон тоо илүүдсэн. Түүнийг зохицуулах шаардлагатай гэж үзэн албан бичиг ирэхэд нь олон хүн ажлаас чөлөөлөгдөж, хүндрэл үүсэх талтай тул хуучнаар нь үлдээх шаардлагатай гэсэн хариу өгсөн. Гэвч Сангийн сайд асан Д.Хаянхирваа 156 тоот тогтоолыг баталсан” гэсэн тайлбарыг өгч байгаа бол Сангийн сайд Д.Хаянхирваа нь “Ийм нөхцөл байдал үүснэ чинээ санаагүй, гол нь багш нарын илүүдлийг арилгах зорилгоор тушаал баталсан” гэсэн тайлбарыг хэлээд сууж байна.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс тодруулахад, “МАН-ын сайд нарын хийсэн ажил. Сайдын ажлаа өгөхийн өмнө ийм хууль баталж байгаа нь санаатайгаар бидний ажилд садаа болох гэсэн арга. Бид ажил хийхээсээ илүү тэдний хийсэн балгийг цэгцлэх гэсээр хамаг цагаа барж байна” хэмээн ширүүхэн тайлбар өгсөн. Энэ тушаал ирэх 2013 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих бөгөөд энэ үеэр 2700 гаруй сургууль, цэцэрлэгийн ажилтан халагдаж, тэдний цаана байгаа олон хүн орлогын эх үүсвэр нь багасна гэсэн үг.
Яагаад ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө ийм тушаал гаргасан нь сонин. Л.Гантөмөр сайдын хэлсэнчилэн санаатай үйлдэл байж болох талтай. Ер нь Д.Хаянхирваа сайд ажилдаа “гүндүүгүй” ханддаг нь нууц биш ээ. УИХ-ын сонгуулийн өмнө Дархан-Уул аймгийн иргэдэд улсын төсвөөс мөнгө гаргаж, тараасан байсан. Энэ талаар тодруулахад, “Тараах ёстой мөнгөнөөс үлдсэнийг нь Дархан-Уул аймгийн иргэддээ тараачихсан” гэж хэлээд сууж байх жишээтэй. Сонгууль болох гэж байгаа юм чинь сайдын нэрээ ашиглаад иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасан, тэгээд яах юм гэсэн утгатай юм яриад сууж байх жишээтэй. Гэтэл сайдын ажлаа өгөхийн өмнө 2700 орчим хүнийг мөн ажилгүй болгочихоод, ийм юм болно гэж бодоогүй гээд сууж байдаг Монгол хүний гүндүүгүй зан уу, эсвэл хэний төлөө ямар ажил хийдэг ээ мэддэгүйнх ч юм уу. Монгол Улсын иргэдийг зүгээр л доромжилж байгаатай адил сонсогдож байгаа биз. Иймэрхүү шийдвэр гаргаад сууж байдаг “нөхөр” өнөөдөр дахин УИХ-ын гишүүн болсон. Харин бэлэн мөнгө дур мэдэн тараасан, 2700 иргэн ажилгүй болгох шийдвэр гаргасан УИХ-ын гишүүнээс хариуцлагыг нь хэн нэхэх хэрэгтэй юм бэ. Одоогийн сайд нь ч гэсэн тарьсан балгийг нь цэвэрлэхийн оронд, хариуцлагыг нь үүрүүлж, дур мэдэн тараасан мөнгийг нь түүний УИХ-ын гишүүний багцаас нь гаргавал ямар вэ.
2700 багш Д.Хаянхирваагийн эсрэг жагсвал яана аа?

Холбоотой мэдээ
-
Anonymous (September 17, 2012 9:45:00 am )
Iim yumnuudiig turd gargaad baidag Darhanyhan yostoi mulguu ard tumen yum daa
-
Anonymous (September 17, 2012 10:19:27 am )
Идсэн ч дархандаа юм хийдэг хүн
бусад худлаа ярьдаг гахайнуудыг бодвол зангарагтай загнаж байгаа биз дээ -
Anonymous (September 17, 2012 10:23:50 am )
сэтгүүлч ухаантай юм бол ядаж нэрийг нь зөв бичээч
-
Anonymous (September 17, 2012 11:19:36 am )
Iluudel oron too ih bga ni nuuts bish shuu dee . Tegeed ch hayan shig nutagtaa yum hiideg darga odoo tsagt hovordson shuu dee
-
Anonymous (September 17, 2012 11:27:44 am )
Ene umuuruud setgegdel bichsen nuhduud huuhdud ni yumuu eswel ta uuruu yu, darhanig yaj budaa bolgoj bgaa bilee ta hiisen geh zuilgui baliar nowshdoo darhanchud unen teneg ene mangarig songoj l bdag hohi ni ta nar
-
Anonymous (September 17, 2012 2:49:23 pm )
ийм хүнийг эргүүлэн татвал таарна.ард түмний амьдралыг ойлгохгүй мөнгө тараасан 2700 хүнийг ажилгүй болгосон гэдгээр АТГазарт өг.
-
Anonymous (September 17, 2012 3:41:08 pm )
Хаян өөрөө өөрийгөө сонгосон шүү дээ.Дарханчууд өөрсдөө ч УХИ гишүүн болсонд гайхаж байгаа.Сүхбаатар гишүүн сонгогдсон гэж бид найдаж байсан боловч эмээ өвөө нарт мөнгийг нь өгсөн нэрээр гараад ирсэн шүү дээ.Хаян дарга Дархан юм хийсээн.гэхдээ…. гээд тэр хүний балагтай тойрон хүрээлэгчдийн асуудал одоо хүртэл үргэлжилсээр,дарангуйлалсан тогтолцоо нь одоо хүртэл өв залгамжилсаар л байна. юун 2700 хүн ажилгүй болох тэр бол сонин биш шүү дээ одоо цагт.Хэзээ энэ аймаар нэг хүний ноёрхол дуусахыг бид битгий хэл бурхан ч мэдэхгүй бхйхдаа.Дархан ч Хаянгийн вант улс болсон шүү дээ.Энэ засаг дарга,бүх орлогч нар,сумын дарга нар бүгд холбоотонгууд байна даа.
-
Anonymous (September 17, 2012 4:07:27 pm )
АН намын нөхөдөө наад хулгаач хаян хярвааг яагаад наад суудалаасан авч хаяахгүй байгаа юм бээ . Элбэгээ чамааг овоо нөхөр гэж бодсон чинь айгаад байгаа юм уу .
-
Anonymous (September 18, 2012 11:19:34 am )
ter tushaaliig ni huchingui bolgood baih bairand ni oruulrh tiim hetsuu yum uu. Yamar undsen huuli zasaj bigaa bish – hussen uedee bol undsen huuliaraa ch toglodog l biz dee. Uhehdee uher buugaa gej tuunii uher buu ni tsetserlegiin heden haruul. uilchlegch bagsh baisan gej uu – hiih yumaa olj yadaj niigmiin setgel zuigeer togloj baih yum daa
-
Anonymous (September 18, 2012 11:31:46 am )
Zugeer l ter zahiramjiig ni huchingyi bolgochij boldoggyi yumuu, hudlaa sensaatsi tarij bhiin
-
Anonymous (September 18, 2012 1:28:49 pm )
mulguu saidiin gai ene huniig ATG shalgaach ee Elbegdorj yu harj baina aa
-
Anonymous (September 18, 2012 3:33:36 pm )
УЛААН САЙДАА Хаянхярваагийн Сангийн сайдаас огцорохын өмнөх гаргасан 2700 багшийг халах энэ тушаалын талаар телевизийн бүх сувгаар орон даяаар тодорхой яриачээ Үүнийг чинь хөдөөд ард түмэн мэдэхгүй өөрийг чинь болон засгийн газар АН-г хараан зүхэж байна энэ дээр чинь хөдөө орон нутагт МАН-хан тоглож байна шүү АНХААРААЧ
-
Anonymous (September 18, 2012 7:43:19 pm )
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna,mun borluulagch ajild awna,tsalin 4g zarah tutamd say tugrug olgono.utas 91915043 91914197
-
Anonymous (September 19, 2012 4:35:26 pm )
darhanii od surguuliin zahiral hayangiin naiz tegeed yagaad hun halah bish oron too bhgyui bhad avilgal avaad shineer humuus ajild avaad uuruu avilgald hi solongosruu zugaalaad bgaan be gantumur saidaa
-
Anonymous (September 21, 2012 11:43:36 am )
ene hun mun ch olon muu yum hiih yum daaa yaagad turd garaad bdiin bol doo/ snaa aldav/
-
Anonymous (September 21, 2012 6:12:45 pm )
Гэвч Сангийн сайд асан Д.Хаянхирваа 156 тоот тогтоолыг баталсан” гэсэн тайлбарыг өгч байгаа бол Сангийн сайд Д.Хаянхирваа нь “Ийм нөхцөл байдал үүснэ чинээ санаагүй, гол нь багш нарын илүүдлийг арилгах зорилгоор тушаал баталсан” гэсэн тайлбарыг хэлээд сууж байна гэж бичсэн байна. Сайд тогтоол биш тушаал гаргадаг, тогтоол, тушаал баталжээ гэж бичсэн байгаа нь бүүр ч бууруу юм даа хөөрхий.
-
Anonymous (September 22, 2012 8:07:23 am )
þóí àéõòàð 156 òîîò òîãòîîë âý ýíý òýíýã þìûã ÿàõ ãýæ äàðõàí÷óóä ñîíãñîí þì ýíý èéì ë þì õèéæ ÷àäíà õàÿíõèðâàà ãóàé 340í ìÿíãàà àâúÿ ëóèâàð÷èí ìèíü àæèëëàà îëèãòîéõîí õèéæ ÷àäàõã¿é þì áàéæ õ¿íèé àìüäàðàëààð áèòãèé òîãëîîä áàé ë äà íààä 156ð òîîò òîãòîîëîî áîëèî÷ ýý ýñâýë ìýäýðýëèéí ýì÷èä ¿ç¿¿ëýý÷ ýý õàÿíõèðâàà ÷è àðä ò¿ìýíýýðýý òîãëîîä áàéãàà þì áèø ¿¿ áàëàé ìèíü
17 Comments