antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2012 2 comments

Уурлахаасаа өмнө бод

нийтлэсэн Admin

Залуу шинэхэн авсан ачааны машинаа харахаар гартал, гурван настай хүү нь машиных нь гадна талыг сүйтгэчихсэн гартаа бахь барин жаргалтай нь аргагүй зогсож байх нь тэр. Тэрхэн зуур хүү рүү гүйн очиж хүүгийнхээ гарыг бахиар цохижээ. Бага зэрэг тайв­ширс­ныхаа дараа хүүгээ эмнэлэг рүү хүргэж гэнэ. Эмч хүүгийн хугарсан ясыг эмчлэх гэж оролдсон боловч хоёр гарынх нь хуруунуудыг тай­рахаас өөр аргагүйд хүрчээ.

Хүү мэс заслын дараа нүдээ нээн боолттой гараа харж гэмшсэн байдалтайгаар ааваа машинд чинь гэмтэл учруулсанд уучлаарай гэжээ.

Дараа нь ааваасаа ингэж асууж гэнэ. Хуруунууд хэзээ ахин ургах вэ гэжээ.

Хэн нэгэн ширээн дээр сүү асгасан үед эсвэл нялх хүүхдийн уйлахыг сонссон үед энэхүү өгүүл­лэгийг санаарай.

Хайртай нэгэндээ тэвчээр алд­сан үед эхлээд бага зэрэг бод.

Машинуудыг засварлаж болно. Харин хугарсан яснуудыг, эмзэг­лэсэн сэтгэл хэзээ ч засагдахгүй. Хүн алдаа гаргадаг. Бид бүгд л алдаа хийдэг. Гэхдээ ууртайгаар эсвэл бодолгүйгээр хийсэн зүйлүүд хүнийг үүрд шаналгадаг.

Эхлэхээсээ өмнө зогс бас бод. Тэвчээртэй бай. Ойлгохыг бод бас хайрла.

Еmpathy” төвөөс эрхлэн гаргадаг “Сургамжит өгүүллэгүүд” номоос

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 17, 2012 10:28:51 am )

    yun balai zohiol ve

  • Anonymous (September 18, 2012 8:30:54 pm )

    tneg gdeg

antalya rent a car