Хоёр охин төрүүлж хүний зэрэгт хүргэн бага охиноо 23 насны босго давуулаад харамсалтайгаар бусдын гарт алуулсан иргэн
Б. Молотов сэтгүүлчдэд хандлаа. 2011 оны зургадугаар сард Ж.Нэргүй онц ноцтойгоор танхайрч иргэн М.Энхжаргалыг хүчирхийлж, хоолойг боож амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайнд хийн жорлонд нуусан жигшүүрт хэрэг гарсан байна. Түүний эцэг, эх охиноо хайж 9 хоногийн дараа хэрэгтнийг өөсрдөө мөшгөн, цагдаа нартай хамтран хэргийг илрүүлжээ.
Ж.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн 91.2.2-д заасан хэргийн шүүх хурлыг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн дөрвөн удаа хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ. Ингэхдээ “Улсын яллагч прокурор С.Алимаа амралтаа авсан. Оронд томилогдсон прокурор Мөнхчулуун ажилтай гэсэн үндэслэлээр дээрх шүүх хурлыг хоёр ч удаа хойшлуулжээ. Мөн дараагийн хурлууд нь шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбат, Г.Тунгалаг нар шүүх хуралд ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Бүтэн жил гаруй хугацаанд анхны шүүх хурлаа ч хийж чадаагүй хохирогчийн ар гэрийнхэнд С.Алимаа прокурор “би амрах эрхтэй хүн. Та нар яваад заргалдаарай. Юу ч олж долоохгүй” гэх мэтээр хатуурхан, түүний өмгөөлөгч нарыг басамжлан, элдвээр хэлэх болжээ. Энэ хэргийн цаана шүүхийнхэн шударга ажилладаг эсэх асуудал хөндөгдөж байна.
“Шүүгдэгч Ж.Нэргүйгийн төрсөн ах Ж.Наранбаяр нь Дорнод аймгийн шүүхийн шүүгч юм байна. Мөн түүний авга УИХ-ын гишүүн асан Р.Буд гэнэ. Тэд шүүх, прокурорынхонд нөлөөлөөд байгаа” гэж талийгаачийн аав, хохирогч Б.Молотов үзэж байна. Шүүхийнхны ажлын хариуцлага дунд шатандаа алдагдсаныг энэ хэргийн жишээнээс харж болохоор байна.
Хэрэгтэн Ж.Нэргүй нь талийгаачийг зодож, биед нь их хэмжээний гэмтэл учруулж, хоолойг нь боож амийг нь хөнөөснийг эмнэлгийн магадлагаар тогтоосон байна. Мөн тэрээр хохирогчийг дээрэмдэн гар утсыг нь эхнэрийнхээ дүүд 20 мянган төгрөгөөр зарсан байжээ. “Шуудайд түүний цогцсыг хийгээд жорлонд нуухаар чирч явахад тэр эмэгтэй дуугарах шиг болж байсан. Жорлонд хийтэл шуудайтай цогцос далд орохгүй байсан тул дээрээс нь хашаандаа байсан үртэс асгаж далдалсан” хэмээн эрээ цээргүй ярьж байгаа энэ гэмт, нүгэлт хэрэгтнийг өнөөдрийг хүртэл шүүлгүй хаацайлж байгаа шүүх, прокуроруудыг зүгээр хараад суух уу.
Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай жишээ энэ хэргээс харагдаж байна. Иргэд шүүхийн хаалга татаад хохирсон дээрээ хохирч, дарамтлуулж явна. Анхны шүүх хурлаа өнөөдрийг хүртэл хийгээгүй ялих, шалхигүй шалтгаар 4 удаа хойшилсон эл хэргийг энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүхээр товлосон байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 16, 2012 1:02:50 pm )
shudargar shiidehgui bol budaas
-
Anonymous (September 16, 2012 1:47:40 pm )
prokuroruudiig altsagaaya mongol ahan duusee
-
Anonymous (September 16, 2012 2:24:12 pm )
ийм жигшүүртэй хэрэг хийсэн хүний голыг шууд цаазлах хэрэгтэй шүүх ч шаардлагагүй,илт ийм хэргийг шүүж цаг хугацаа хөрөнгө мөнгө зарах шаардлагагүй,онц ноцтой иймэрхүү ганц хоёр хэргийг шууд цаазлахад цаашид ийм хэрэг гарах нь багасна шүү,ах дүү хамаатан садан нь хэрэгт нөлөөлж байвал хамсаатанаар хэрэгт татах хэрэгтэй,ерөнхийлөгчөө хүний амь алтнаас үнэтэй,шударга байцгаая,ерөнхийлөгч цаазгүй орон болно гэж хэлснээс хүний амь үнэгүй болж онц номтой аллага ихсэж байна шүү ард түмэн минь бид цөхүүлээ шүү дээ,бие биеэ хайрлая,шударга байцгаая
-
Anonymous (September 16, 2012 7:53:03 pm )
Hurdan shiidehgui bol ard tumen bas hilegnedeg yum shuu, ter gishuun ni baina uu, akh ni baina bugdeeree nuglee uureh tsag bii shuu.
-
Anonymous (September 16, 2012 8:32:38 pm )
eo eo eo yu unshchihvaa . ..
-
Anonymous (September 17, 2012 4:45:28 am )
huzuugui elbegee iim muusain novshnuudiig umuuruud uugshuleed suuj bgaa bas ineegeed cause terchin hujaagiin tald ajildag yumshdee
-
Anonymous (September 17, 2012 2:18:33 pm )
хөөрхий охин ум сайн амгалан болтугай
-
Anonymous (September 18, 2012 1:33:37 pm )
muu har hulgaichiig amidaar ni jorlond hiih heregtei
-
Anonymous (September 19, 2012 9:43:17 pm )
ene alyyrching uuhehiig hustel shorond tamlah heregtei
-
Anonymous (February 28, 2013 11:36:48 am )
Budiin dvv , hvvhed 2 yag adilhan Budiin hvvhed Shandas gej neg sonin hulgaich bdag yum da. Er n ene turd yamar hvmvvs bsan yum be gedeg n ilerch bna. AN sain bna , Altanhuyag said sain bna, Erunkhiilugch sain bna AN odoo tasraltgvi 20-30 jil tur barih heregtey .
10 Comments