antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2012 3 comments

2700 орчим хүн ажилгүй болно гэв

нийтлэсэн Admin

Сангийн сайд Д.Хаянхярваа нь өнгөрсөн долдугаар сарын 16-нд ерөнхий боловсролын дунд сургууль болон цэцэрлэгүүдийн ажлын байрны норм, нормативыг шинэчлэн тогтоох хүрээнд 156 тоот тушаалыг баталжээ. Энэ тушаалаар одоо 2700 орчим багш нар ажилгүй болох гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нарын гишүүд хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ.

Гишүүд боловсролын салбарын дээрхи тооны хүн ажлаасаа чөлөөлөгдсөнөөр цэцэрлэгүүдийн хэмжээнд эрхлэгч, багш нар нь цагаан хэрэглэлээ угаах, цэвэрлэгээгээ хийх, зарим тохиолдолд эмчийн үүрэг гүйцэтгэх болж байгаа гэв. Харин орон нутгийн дунд сургуулийн дотуур байр тогооч, цэвэрлэгчгүйгээр ажлаа гүйцэтгэх нөхцөл үүсч байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээрх асуудалтай холбогдуулж гурван хүндрэл гараад байгааг онцоллоо. Нэгдүгээрт, улсын хэмжээнд 2700 орчим хүн цомхотголд орсноор ажилгүй, орлогогүй болно. Хоёрдугаарт, ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтан, багш нарыг орлож хэн хүүхдэд үйлчилгээг үзүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. Энэ бол цаагуураа хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жил УИХ-аас Боловсролын тухай багц хуулийн төслийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлсэнээр боловсролын салбар дахь багш нараас гадна туслах ажилчид 2013 оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэмж авах бололцоо нээгдэх байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөнөөр авах бололцоогүй болох аж. Тиймээс Сангийн сайдын 156 дугаар тушаалыг өөрчлөх шаардлага байгааг санууллаа. Жишээлбэл,  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн дотуур байранд хөдөөний 130 гаруй сурагч амьдардаг. Сургуулийнх нь гал тогоо нэг ахлах, хоёр туслах тогооч, нэг цэвэрлэгч гээд дөрвөн орон тоотойгоор ажилладаг. Харин Сангийн сайдын дээрх тушаалын дагуу нэг хүн нь цомхотголд орох юм байна. Гэтэл дөрвүүлээ ажиллаж байхад ажил нь дийлддэггүй, өглөө 05.00 цагт боссон тогооч үдээс хойш 17.00 цагт ажлаасаа буудаг. Өглөө 09.00 цагт ажилдаа очсон бол оройн 21.00 цаг хүртэл ажиллаж байж ажлынхаа ард гардаг гэнэ. Тэдний хувьд зөвхөн хоол хийх биш усаа зөөж, түлээгээ бэлтгэх гээд бүхий л ажлыг хийдэг. Ийм нөхцөл байдал дунд ажилладаг тэдний хувьд Сангийн сайдын 156 дугаар тогтоолоор нэг хүн нь халагдахаар гурвуулаа үлдэнэ, харин хэрхэн яаж ажлаа дийлж, долоо хоногийн нэг өдөр амрах вэ гэдгээс эхлээд олон бэрхшээлтэй тулж буй. Нэг багшид 35 хүүхэд ногдоход ажлынх нь ачаалал ихэдлээ гэдэг бол дотуур байрны нэг тогоочид дор хаяж 40 хүүхэд ногдох болж байгааг эргэж харахгүй бол нэг талаасаа ажлынх нь ачаалалд хүндрэл учруулсан нөгөө талаасаа ажилгүй болох гэсэн сорилтуудтай хөдөөгийн дунд сургуулийн ажилчид ийнхүү нүүр тулаад байна гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Зарим сургуулиудад багшийн орон тоо илүүдсэн гэлээ. Түүнийг зохицуулах шаардлагатай гэж үзэн албан бичиг ирэхэд нь олон хүн ажлаас чөлөөлөгдөж, хүндрэл үүсэх талтай тул хуучнаар нь үлдээх шаардлагатай гэсэн хариу өгсөн. Гэвч Сангийн сайд асан Д.Хаянхярваа 156 тоот тогтоолыг баталсан” гэсэн тайлбар өгсөн юм.  Мөн нэг талаараа багш нарын илүүдсэн орон тоог цомхотгох санаа явсан ч эцэстээ жинхэнэ байх ёстой ажлын байрны орон тоог хоморголон цомхотгох нөхцөл байдал руу ийн түлхсэн гэлээ. Тиймээс эл асуудлыг Боловсрол, соёлын сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нар засах шаардлага тулаад буй гэж тэрээр онцоллоо. Тэгвэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын мэдэгдлээр 2012 оны төсөв батлагдчихсан учраас одоохондоо цомхотгол гайгүй, харин 2013 оноос дээрх норм, нормативаа барьж төсөв батлахаар 2700 орчим хүн шууд ажлаас чөлөөлөгдөхөөс аргагүй байдал үүснэ. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар асуудлыг яаралтай хэлэлцэн, өөрчлөх шаардлага байгаа юм гэлээ.
Мөн тэдний тайлбарлас­наар цэцэрлэг, дунд сургуу­лиудад сурах хүүхдийн тоо норм, нормативаасаа хэтрээд бай­гааг дуулгалаа. Зарим тохиол­долд дунд сургуулиуд гу­р­ван ээлжээр хичээллэдэг, цэцэрлэгийн нэг ангид 35 хүүхэд байх ёстой гэж заадаг ч 50 хүртэл хүүхэд авахаас аргагүй байгаа. Ийм нөхцөлд туслах багш, туслах тогооч, цэвэрлэгч, үйлчлэгч, слесарь, галч, эмч гээд жинхэнэ ачааны хүндийг үүрдэг хэсгээ цомхотголд оруулчихаар үлдсэн нь гурван төрлийн ажил гүйцэтгэх болж буй. Энэ нь эцсийн дүндээ хүүхэд аюулгүй орчинд өсч, хүмүүжиж сурч боловсрох орчин нөхцөл алдагдахад хүрч байгаа тул засч залруулж өгнө гэдэгт найдаж буйгаа ийн илэрхийлсэн.

Харин Сангийн сайд асан Д.Хаянхярваа “Ийм нөхцөл байдал үүснэ чинээ санаагүй, гол нь багш нарын илүүдлийг арилгах зорилгоор тушаал баталсан” гэсэн тайлбар өгсөн юм.

Ш.ЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 14, 2012 9:19:22 am )

    Ene enkh-Amgalan gegch Huvguliinh geluu, yostoi hujaa tsaraitai yumaa, kkk

  • Anonymous (September 14, 2012 9:31:20 am )

    Enh-Amgalan MCS-n zahiral shdee udam damjsan hujaa gedeg ni harvaas ilt

  • Anonymous (September 14, 2012 10:47:25 am )

    багш нар 5 жилийн тэтгэмж авдаг мөртлөө цэцэрлэг сургуулийн толгооч, туслах ажилчид энэ тэтгэмжийг авадагүай ш тээ адилхан л амьдарч байгаа улсад тэтгэмжийг нь өгч баймаар байна.

antalya rent a car