Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхт өнөөдөр Увс аймгийн сонгуулийн маргаантай холбоотой хэргийг Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын хэрэг эсэхийг шийдэх хурал боллоо.
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасан явдлыг баримтжуулсан нэг бүхий 13 гурван иргэн тойргийн хороонд гомдол гаргасан юм. Харин тойргийн хорооны МАН-аас томилогдсон гишүүд олонхоороо түрээ барин уг гомдлыг хэлэлцээд хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тиймээс иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор тараасан явдлыг хууль зөрчөөгүй гэж үзсэн тойргийн хорооны шийдвэрийг Тариалан сумын нэр бүхий 13 Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Харин Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх энэ гомдлыг өөрийн харъяаллын хэрэг биш гэж үзсэн юм. Тиймээс гомдол гаргасан иргэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Иргэдийн гаргасан гомдлыг авч хэлэлцсэн Ц.Цог тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн хуралдаж “уг хэрэг нь Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын хэрэг мөн гэсэн тогтоолыг гаргалаа. Тиймээс уг хэргийг Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхээр болж байна. Саналыг нь худалдаж авахыг завдсан этгээдүүдийн эсрэг тэмцсэн малчид ийнхүү эхний ялалтаа байгуулжээ. Хэрэв Увс аймгийн захиргааны хэргийн шүүх тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэх татах юм.
Үүнээс гадна дээрх эрхмүүдийг мөнгө тараасан гэх өөр хэргүүдэд ТЕГ эрүү үүсгэн шалгаж буй юм.
Л.ХАЛИУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 14, 2012 11:22:32 am )
Өнөөгийн бурангуй нийгэмд хэр баргийн хүнээс гарамгүй эр зориг гаргасан Увсын эрэлхэг малчдад баяр хүргэе.Та бүхний энэ тэмцэл монголын нийгэмд шударга ёс тогтоход үнэлж баршгүй хувь нэмэр,үлгэр дууриал болно гэдэг нь эргэлзээгүй.Манай хоёр нүүртэй холчиргон зантай эрхэм дээдсүүд энэ малчдаас сургамж дууриал авах хэрэгтэй.
-
Anonymous (September 14, 2012 3:28:58 pm )
saihan medee bn
-
Anonymous (September 14, 2012 4:08:29 pm )
yahav ene teneg halhuud dotor shudraga hun bgaa l yum bna bayarlalaa
-
Anonymous (September 14, 2012 4:52:11 pm )
ene 2 tatan buulgah xeregtei
-
Anonymous (September 14, 2012 5:19:31 pm )
bi uvsiih mengej ene 3 niileed uvs aimgiig duusgaj bna turuunii songuuliar bas mungu taraasan bur ulaantsaim ym hiideg odoo shudarga unend guitsegdeh tsag chin bolson
-
Anonymous (September 14, 2012 5:43:17 pm )
yu gej mungu taraah we dee. ardchilsan namuud soliorch l baihgui yu. Hurelbaatar yah argagui shudargaar garsan.
-
Anonymous (September 14, 2012 6:42:52 pm )
amjilt xvsie
-
Anonymous (September 14, 2012 7:24:42 pm )
nvgeln nvdeeree gej.ubschuuddaa bayr hvrgii.ednees vneheer zalhaj baina.nymdorj gej tobarsh baina.ooriigoo ubsiin darhan hvn gej bodoogvi biz.ahij ubschuudiin nvvriig harah argagvi bolson hvndee
-
Anonymous (September 14, 2012 7:54:16 pm )
malchid mandtugai
9 Comments