Таван толгойн хувьцаа эзэмшигчдийг луйвардсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хичнээн шүүхдээд ч дийлэхгүй нь бололтой. Анхан болон хяналтын шатны шүүхэд ялсан ч Дээд шүүхэд очоод шууд л унадаг болсон. Иргэний нэхэмжилэл өгөөд бардаггүй юм бол эрүү үүсгээд заргалдая гэтэл бас л явдаггүй гэнэ. “Иргэдийн хувьцааг хуурамч итгэмжилэл бичин залилж зарсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна” энэ тэр гээд өргөдөл материалаа өгөхөөр прокурорын байгууллага “хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, хонгорууд минь” гээд буцаах жишээтэй.“Тавантолгой” компани нийт 650 мянган ширхэг хувьцаа гаргасны 320 мянга нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг.Нэг хувьцаа 1.5 сая төгрөгийн үнэтэй гэхээр 300 илүү тэр бум төгрөг ганц хүнд төвлөрчээ. Энэ олон хувьцаа дардан цагаан замаар нэг хүний гарт очоогүй. Ихэнх нь хөдөөгийн иргэдийн мэдлэг, мэдээлэл мууг далимдуулан хуурамч итгэмжилэл бичих замаар луйвардсан байдаг. Хувьцааг нь “Даланзадгад”, “Ажнайинвэст” гэсэн хоёр брокерийн пүүсээр дамжуулж зараад дараа энэ хоёроо дампууруулчихсан. “Ажнай” Бат-Эрдэнийн хувьцааны ихэнхнь “Ээрмэл” компаний захирал Мөнхжаргалын нэрдээр байдаг аж. Тэрээр өнөөх дампуурсан хоёр брокерын пүүсээсХөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа “худалдаж авсан” болохоор яах ч аргагүй “хууль ёсныэзэмшигч” болоод байдаг. Шүүх хуралд ч голдуу хариуцагч гээд “Ээрмэл”-ийн өмгөөлөгчид ирдэг аж. Тэд хувьцааны том луйвраар заргалдаж байхад ёстой тоосон шинжгүй байдаг, бүр няцаалт ч нэг их хийдэггүй тайван амгалан суудаг нь гайхалтай. Бүр шүүх хуралдааны завсарлагаанаар хохирогчдын талд “танардэмийдээ, ингээд бүтэхгүйдээ” гэдэг аж. Үнэхээр ч шүүхийн шийдвэр “Ээрмэл”-ийн өмгөөлөгчдийн хэлсэнээр хувьцаагаа алдсан иргэд дандаа ялагддаг гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.