antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2012 21 comments

Нийслэлийг эзлэх М.Энхболдын төлөвлөгөө

нийтлэсэн Admin

НИТХ-ын сонгуульд өвдөг шороодсон МАН-ынхан цочирдлоосоо гарч чадаагүй л байна.

Хүчтэй цочирдсон хүн юу ч хийж магадгүй гэдэг ч үнэний хувьтай бололтой. Тэд УИХ, Нийслэлийн сонгуульд амжилт муутай оролцсондоо гуниглаж гашуудаад, үүндээ итгэж өгөхгүй нэг хэсэгтээ л гомдоллосон. Харин тэд энэ тактикаа өөрчилж нам дотроо тооцоо бодож эхэлжээ. Тооцоо бодно гэдэг нь дүүргүүдийн МАН-ын хороог бужигнуулж, орон нутгийн сонгуулиас өмнө намын эрх мэдлийг гартаа авах гэсэн өрсөлдөөн өрнөөд байна. Энэ нь ч бүхний өмнө ил болж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн ИТХ зүгээр ч нэг хуралдаагүй аж. Засаг дарга Д.Ганболдыг огцруулах зорилготой байжээ. МАН-ынхан дотроосоо Засаг даргаа өөрчлөх гэсэн нь орон нутгийн сонгуультай холбоотой гэж тайлбарлах. Тиймээс л Чингэлтэй дүүргийн МАН-ыг гартаа авахын тулд ИТХ-ын зарим төлөөлөгч нь ийнхүү зоригтой хөдөлж, Д.Ганболдыг унагаажээ. Түүний оронд томилуулахаар санал болгож дэмжсэн Т.Аюурсайханыг хэн бэ гэдгийг мэдэх хүн тун цөөхөн. Гол нь, намын хорооны даргыг авах гэж хуучныгаа өөрчилж, шинийг томилуулахаар “ут­сан хүүхэлдэй”-тэй бол­сон гэв. МАН-ынхан Т.Аюур­сайханыг УИХ-ын гишүүн асан Д.Очирбатын “утсан хүүхэлдэй” гэв. Хэний ч мэдэхгүй нэг нөхрийг гэнэт дүүргийн Засаг дарга болгож гаргаж ирнэ гэдэг МАН шиг намын хийх зүйл биш. Тэр тусмаа орон нутгийн сонгууль хаяанд тулчихаад байхад ийм гэнэн тоглолт хийхгүй баймаар. Тэгэхээр намынхных нь хэлээд буйгаар Д.Очирбат Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог авах гэж найруулсан жүжгийн эхлэл Засаг даргаа огцруулж, шинээр томилох байлаа. Дүүргийн Засаг дарга нарын ард МАН-ын хороо нь буй учраас.

Дараагийн дүүрэг бол Сүхбаатар. Засаг дарга Б.Баярмагнайг огцруулахаар дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч санал гаргасан гэсэн мэдээлэл түгсэн. Энэ мэдээл­лийг Б.Баярмагнай “Надад одоогоор ийм үндэс­лэлээр огцруулах санал гаргалаа гэсэн албан ёсны бичиг ирээгүй байна. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан удахгүй болох ёстой. Тэр хурлын товыг тогтоох тухай бичиг байх гэж ойлгосон” гэсэн юм. Гэхдээ нөгөө талаас зарим эх сурвалжийн хэлснээр Чингэлтэй дүүргийн араас Сүхбаатарт тоглолт үргэлжилж магадгүй гэнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаагийн найруулсан “хор” ч гэх болов. Чингэлтэйн экс Засаг дарга Д.Ганболдыг унагасан шиг шалтаг Сүхбаатарын Засаг дарга Б.Баярмагнайгаас олдохгүй сандарч буй сурагтай. Арга ядахдаа ИТХ-аа хуралдуулж, Ц.Цогзолмаагийн талын төлөөлөгчид хүч түрэн байж Засаг даргаа унагаж магадгүй гэнэ.

Үүнийгээ НИТХ-д ялагдсан дүүргийн МАН-ын хорооныхонтойгоо хариуцлага тооцож байна гэсэн жижүүрийн үгээр хаацайлж байгаа юм. Орон нутгийн сонгуулийн өмнө багаа бүрдүүлж эхэлсэн ч гэж болох. Хэрэв энэ удаагийн сонгуулиар МАН орон нутагт ялалт байгуулна гэж ийн зоригтой байгаа аж.

Орон нутгийн сонгууль болохын өмнөхөн ингэж намаа бужигнуулахаар МАН-ын нөлөө бүхий фракц хөдөлж эхэлсэн нь энэ. Мэдээж, энэ бол нийслэлд олон жил нөлөөлөл, эрх мэдлээ тогтоож явсан М.Энхболдын буюу хотын фракц. Сүүлийн үед тэдний зүгээс дүүргүүдийн МАН-ын хороог авах гэсэн оролдлогоо идэвхүүлж эхэлсэн аж. Өнгөрсөн сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо хуралдаж, даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг өөрчилж, Д.Сумъяабазарыг томилсон. Удахгүй Баянзүрх дүүргийн МАН-ын хороог авч магадгүй гэсэн мэдээлэл байна. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах хүсэлт ИТХ-д нь хотын мэр Э.Бат-Үүл өгсөн. Тэгэхээр удахгүй болох Баянголын ИТХ-ын хуралдаанаар Л.Амгаланг Засаг даргаас огцруулбал хэнийг томилох вэ гэдгийг аль хэдийнэ тохирчихсон байгааг тааж ядах юмгүй. Энэ бүхэн нийслэлийн МАН-д эргэж нөлөөгөө тогтоох гэсэн М.Энхболдын төлөвлөгөө гэдгийг хэлж байгаа юм. Сонгуулийн дараа Ардын намд үүссэн хагарал, бутрал хотын фракцыг улам хүчтэй болгосон гэхэд болно. Одоогоор намдаа эв нэгдэлтэй хэвээр буй хамгийн хүчтэй фракц М.Энхболдынх. Энэ нь мэдээж алсыг харсан бодлого байхыг үгүйсгэхгүй. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг хүч үзнэ гэсэн таамаг маш хүчтэй явж байна. Тэгэхээр удахгүй М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчээр тодорвол гайхах хэрэггүй нь. Тэдний фракц хүчтэй л байгаа юм байна.

http://www.assa.mn/content/6218.shtml?a=politics


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (September 12, 2012 11:59:15 am )

    ямар инээдтэй юмбэ? м энхболд ерөнхийлөгчид өрсөлдөнө,тэгээд гарч ирнэ гэвэл ёстой нар баруунаас навтас нөмрөөд мандах байх.сая төгрөгөөр мурийцах хүн байна уу?

  • Anonymous (September 12, 2012 1:21:31 pm )

    ene gazariin naimaching dald oruulaagvi yum uu. ulaanbaatar hotiig muhuld huregsen hvn shuu de.

  • Anonymous (September 12, 2012 2:20:32 pm )

    yagaad bolohgui gej?

  • Anonymous (September 12, 2012 4:08:26 pm )

    HENCH TANIHGUI ZASAG DARGA TAVIHAAR JINHEN OGTSOM TENEGTELT BOLOH BAIH DA MAN NAM MINI SONGYYLI DYYSHAAR CHICHREECHEE

  • Anonymous (September 12, 2012 4:09:32 pm )

    bayangol baynzvrh geed ajil ni sain man namiin nvvriig tahalj yavaa zasag darga naraa jiigeed myygaa vzhiin shinj de kuurhiiis

  • Anonymous (September 12, 2012 4:10:58 pm )

    баянгол сайншд тэнэгүүд

  • Anonymous (September 12, 2012 6:25:23 pm )

    Тэр зурган дээрх царайгийн хардаа, яаж хараад байгаа юм бэ? Бүр нэг үл бүтэх байгаа биз, энэ нөхрийг шалгах хэрэгтэй, хотыг хөдөө болгосон хүн

  • Anonymous (September 12, 2012 6:27:38 pm )

    Photo comment: What I did?
    HA HA HA

  • Anonymous (September 13, 2012 11:25:52 am )

    Энхболд дарга мундаг хүн л дээ гэхдээ боловсон хүчний сонголтондоо алддаг Тухайлбал Цогзолмаа г явуулах тусам явсан газар бүртээ нэр хүндээ унагаж гутамшиг болдог гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай

  • Anonymous (September 13, 2012 12:08:16 pm )

    ЭНХБОЛД МУНДАГ БАЙХ ГЭХДЭЭ САЙН ХҮН БАЙЖ БОЛНО БУСДУУД НЬ МУУ БОЛ ХАМГИЙН ХЭЦҮҮ АСУУДАЛ МӨН ШҮҮ НЭЭРЭЭ

  • Anonymous (September 13, 2012 12:10:56 pm )

    ОДОО ТЭГВЭЛ ЦОГЗОЛМААГ ОГЦОМДОЁ УЛАМ МУУ ЮМ ГАРЧ ИРЭХ ГЭЭД ЭСВЭЛ САНААТАЙ ЮМ ГАРЧ ИРЭХ ГЭЭД БАЙНА

  • Anonymous (September 13, 2012 2:51:28 pm )

    ýíõáîëä ñàéí õ¿í ø¿¿ äýý ÿàãààä åðºíõèéëºã÷èä íýð äýâøèæ áîëîõã¿é ãýæ Óíâàë äàðààãûí åðºíõèé ñàéä áîëîí ãýäýãò áè èòãýæ áàéíà.

  • Anonymous (September 13, 2012 4:28:28 pm )

    aene chin ih sain hun ih ch yum hiisen ene odoo hiigeed baigaa ajluudiin ehleliig tavisan lider hun shu de

  • Anonymous (September 14, 2012 1:26:10 pm )

    enhbold yagaad eronhiilogch bolohbui grej ard tumen demjijj baiga baidag shu demjine

  • Anonymous (September 14, 2012 1:29:47 pm )

    enhbold dargaa demjine sain hun zov menejmenttei uls ornoo elbegdorjoos iluu avch yavj chadna tlbegdorjoos bolj mongoliin ard tumen ichij bna mongoliin eronhiilogch arai bishee

  • Anonymous (September 14, 2012 2:49:53 pm )

    М.Энхболд бол шоронд байх ёстой хүн шүү дээ.

  • Anonymous (September 14, 2012 2:53:25 pm )

    Газрын наймаачин М.Энхболд хотыг хогийн сав болгосон муу лалар… Улаанбаатарчуудын өмнө энэ нөхрийг цаазлах хэрэгтэй…

  • Anonymous (September 15, 2012 2:31:41 am )

    Gazar zarj bayjsan Enkhbold yag erunhiilugch bolj haragdaach. Erunhiilugch n gazar zaraad yavj baival delhiin doog bolno biz dee

  • Anonymous (September 16, 2012 2:12:08 am )

    ta nar hotoo haraach ard tumnii amidraad bga gazariig ene hun tiim hogiin sav bolgood duuslaa daa

  • Anonymous (September 16, 2012 2:13:44 am )

    solir nudtei idej handaggui gahai
    tiim huneer yaj erunhiilegch hiilgeh yum bee aan

  • Anonymous (September 16, 2012 5:56:39 pm )

    ENE HVN HIISEN YUM BAIHGUI BAINGA L GAZAR GAZAR OCHIJ SHAWA TAWIJ YWAAD BAISAN NVD NI ERGELDEED HULGAICH GOLOGNUUR TSARAI NI ILT BN SH DEE HVNII GARAAR MOGOI BARIDAG NOWSH D

antalya rent a car