Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат ноцтой зөрчиж, зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгаа үргэлжлүүлэн барьсаар байгаа талаар Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруу дахь 47 дугаар байрны оршин суугчид мэдээлэв. Бага тойруугийн орон сууцны долоон байр, 199 өрх, 63 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг инженерийн байгууламжийг 47 дугаар байрны доод хонгилд хууль бусаар, голлох тоног төхөөрөмжгүй, дутуу угсарч байрлуулснаас анх энэ хэрэг үүдсэн гэнэ. Ус, дулаан дамжуулах төв (ЦТП)-өөс ялгарах уур, чийг нь хүйтний улиралд 1-2 дугаар давхрын айлуудын гадна талаар цан хүүрэг, мөстлөг бий болгоод зогсохгүй орон сууцны дотор хана, булан, тохойд мөөгөнцөр үүсгэсэн байна.
Иймд тус байрны оршин суугчид ЦТП-г хуучин байранд нь шилжүүлүүлэхээр мэргэжлийн хяналтынханд хандсан төдийгүй уг асуудлаар хоёр ч удаа шүүх хурал болсон аж. Түүнчлэн 2010 онд НИТХ-аар тухайн ЦТП-ын барилга барих хөрөнгийг баталж, барилгын гүйцэтгэгч компани нь ажлаа эхлүүлжээ. Гэтэл “Гацууртын” гэх хүмүүс барьж байсан барилгыг нь нурааж, өөрийн эзэмшлийн 13 давхар барилгаа зөвшөөрөлгүй, зураггүй эхлүүлээд одоо дуусах дөхөж байгаа аж. Энэ барилгын ажлыг зогсоох шийдвэр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хоёр удаа гарсан ч эрх мэдэлтнүүд хуйвалдсаар, тэр шийдвэр хэрэгжилгүй өдий хүрлээ хэмээн 47 дугаар байрны оршин суугч Н.Бумбар хэлэв. Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ажлыг зогсоох талаар шинээр сонгогдсон хотын даргын шийдвэр гарснаас хойш энд ажил улам эрчимжиж, хавь ойрын хүмүүсийг шөнө ч амраахаа больсон гэнэ.
Эндхийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэхэд барилгыг бариулж буй инженер Одхүү “Бидэнд хотын даргын тэр шийдвэр хамаагүй. Манайх бүр том дарга нарын зөвшөөрөлтэй” гэсэн байна. Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруугийн 47 дугаар байрны оршин суугчид Л.Чинбатад хууль бусаар газар олгосон тогтоолыг хүчингүй болгох, тухайн барилгыг нураах, эсвэл улсын орлого болгох шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт тавьжээ.
mongolnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2012 9:54:22 am )
tsusaaraa sheej uhmer
-
Anonymous (September 12, 2012 10:01:48 am )
L.Chinbat bariulj baigaa ch gelee Ulsyn mini hurungu shuu dee. Ter barilgug nuraalaa gehed hog l arivjna. Harin Injeneriin suljeeg ni zohijuulchihval ulsad heregtei. Chinbatyg hohiroomoor baigaa bol ulsyn orlogo l bolgochihgui yu. Iim huuli bus barisan barilguud zunduu l baigaa shuu dee. Harin nemegduulehgui baih ni l hun buriin uureg bolood baina.
-
Anonymous (September 12, 2012 10:10:06 am )
Dulaany punktuudiig odoo dandaa bairy door l bairluulj baigaa shuu dee. Harin TAD bolon AAD-g ni sain barimtlah heregtei. Tegvel orshin suugchdyg buhimduulah zuil garahgui. Chinbat aa chi uuriinhuu sanasnaar ih zutgedeg shuu. Tegehdee nom durmiig ni barimtlaval Uuruuruu zutgeh ni buruu ch bish l dee. Buteen baiguulalt hiij baigaa bol tugs hii. Uhuulag baihyg husie.
-
Anonymous (September 12, 2012 10:19:37 am )
хандаггүй п-и-з-д-у юмаа
-
Anonymous (September 12, 2012 10:33:07 am )
chinbatiig demjij baina barih l heregtei ene hun muu barilga baridaggui, busad muu barilga barigad bgaa humustei hariuclaga toocyoo
-
Anonymous (September 12, 2012 5:20:44 pm )
Huuliinhaa daguu avsan gazar deer l yum hiij bga bhdaa, harin ter orshin suugchid geh humuus ni mungu avah geed bgaan bolov uu daa!!!
-
Anonymous (September 12, 2012 6:38:16 pm )
ene bumbar gdg hun chinbataas mungu salgajil avahin tult temtsed bgn yum bnldaa huurhii yu ch olj doloohgui in haramsaltai
-
Anonymous (September 12, 2012 9:36:39 pm )
чинбат шиг юм хийсэн шиг хийдэг иргэдээ дэмжих хэрэгтэ. бүх зүйлийг болохгүй талаас нь бус болох талаас нь харж сур монголчуудаа. чинбатад амжилт хүсье. чанартайл барилга барчих иргэд бидэнт хэрэгтэ батүүл дарга дэмжих байхаа
-
Anonymous (September 13, 2012 4:16:52 pm )
Монголын бизнесменүүдийн талаар байнга таагүй мэдээлэл цацагдаж байдаг. Тэдний хөрөнгө мөнгөний хэмжээг сонссон хүмүүс бахарах бус харин бухимддаг. Гэхдээ өнөөдөр Монголын эдийн засаг цөөхөн биүнесменүүдийн нуруун дээр яваа гэдгийг, бас энэ том компаниуд хэвийн ажиллаж байж, олон айл орох оронтой, идэх хоолтой байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
-
Anonymous (January 24, 2013 6:46:52 am )
ЧИНБАТ БОЛ ШУНАЛ НЬ ХАНАДАГГҮЙ ДАВАРСАН ХУЛГАЙЧ БАЙГАА ЮМ. ЭНД ЧИНБАТЫГ ӨМӨӨРЧ ДОЛГИНОСОН НӨХДҮҮД ЧИНБАТЫН МӨН ЧАНАРЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА. ЧИНБАТ БОЛ “БИРД” шүү дээ.
10 Comments