Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тун удахгүй “Мянгат малчин” болох нээ.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр буюу энэ баасан гаригт Булган аймагт олимпийн хос медальтан Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болно. Энэ наадмыг угтаж Булган аймгийн нутгийн зөвлөл, иргэний төлөөллийн байгууллагууд хамтран Олимпийн хос медальтандаа сонирхолтой “бэлэг барих”-аар болсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Н.Түвшинбаярын” тодотголтой наадамд Нутгийн зөвлөл хувиар гарган, Булган аймгийн сум бүрээс 70 орчим хонь “цуглуулах” ажил зохион байгуулж байгаа гэнэ. Түүнчлэн, Булган аймгийн Төрийн албан хаагчдын нэг өдрийн цалинг нь цуглуулж, олимпийн аваргадаа бэлэг барихаар болжээ.
Хэдийгээр энэ их хэмжээний хөрөнгө цуглуулах ажлыг эсэргүүцэж буй хүн цөөнгүй байгаа ч “Нийтийн жишгийг дагаж цалингаа өгөхөөс дөө” хэмээн хариулах нэг нь байх ажээ.
Сонирхуулахад, “Н.Түвшинбаярын” тодотголтой мялаалга наадам энэ баасан гаригт Булган аймгийн Сайхан сумын нутагт Өрөмийн нуур гэдэг газар болох аж. Наадамд хүчит 128 бөх барилдаж, гурван насны морь уралдах бөгөөд сур харваа, шагайн тэмцээн болно.
Түүнчлэн “Сайхан морьтон”, “Сайхан монгол” дээлтэн шалгаруулж, наадамчдын дунд “Дэмбээ наадам”, “Сайхан айрагтай айл, хотол”, “Хэн их айраг уух вэ?” зэрэг тэмцээн, уралдаан зохиох ажээ.
Ямартаа ч, Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Бээжин, Лондонгийн олимпуудад тэвчээр, хүч заасныхаа хариуд “мянгат малчин” цолтой болох юм байна.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 11, 2012 8:53:29 pm )
Havtgairuulchiimaa. Ugduguu ugch avdagaa avaad bolson bailtai…
-
Anonymous (September 11, 2012 9:05:17 pm )
олимпийн аваргадаа эрүүл энх сайн сайхныг хүсье.
-
Anonymous (September 11, 2012 9:24:56 pm )
uls turiin luivarchid ter bumaar ni idej uuj baihad eh oronii olimpod manduulsan tamirchindaa adr tumen yu ogohnuu yamar hamaa bnaa ter idej uuj tsadahgui bgaa eh barigchidaal hel
-
Anonymous (September 11, 2012 9:38:02 pm )
mongolin neriig yaj gargasan bilee? Neg udriin tsalin derged ni yu yum be, uguh heregtei, Bulganchuud aa. Aimgiin chini ner iig bas gargasan hun shuu, tuuhend uldeesen.
-
Anonymous (September 12, 2012 3:33:32 am )
saihan ger bul ban .eruul enkh az jargaliig husen eruuye
-
Anonymous (September 12, 2012 9:03:50 am )
Unexeer tamirchin xun gedeg TUBSHINBAYAR shig bax xeregtei. Eruul enxiig xusie.
-
Anonymous (September 12, 2012 10:50:06 am )
sain boh,saihan ch huu.uneheer avarga hun avargaaraa l baidg ym bna.Amjilt husie
-
Anonymous (September 12, 2012 1:29:24 pm )
amjiltiig ni unelj bna. turiin alban haachdiin neg udriin tsalin bas yuv dee. ingej tuilshirj bolohgui ee.
-
Anonymous (November 20, 2012 2:11:50 pm )
ehner ni yasan hoorhn ulaan hastartai yum be kkkkkkk harwaas hodoonii huuheen aztail huuhn yum
9 Comments