Монголын Засгийн газар уул уурхайн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзаж буйг “Wall Street”-ийн тоймч Гэйб Коллинс, Эндрю Эриксон нар стратегийн буруу алхам хэмээн дүгнэн бичжээ. Эндрю Эриксон нь АНУ-ын “Naval War” коллежийн профессор бөгөөд “China SignPost“ сайтыг үндэслэн байгуулсан аж. Гейб Коллинс нь Мичиганы их сургуулийн докторант бөгөөд Хятадын эдийн засаг, улс төр, гадаад бодлогын талаар судалгаа явуулж, нийтлэл бичдэг аж. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалько” Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй “Саусгоби ресорс” компанийн хувьцааны 58 хувийг худалдан авахаар гэрээ байгуулснаас нэг сарын дараа УИХ-аас Стратегийн чухал ач холбогдол бүхий аж ахуйн нэгж дэх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсныг ийн дүгнэсэн бололтой. Дээрх хууль батлагдсанаас үүссэн эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь “Чалько”-г гэрээнээс татгалзахад хүрсэн. Монголчууд уул уурхайн салбар дахь Хятадын ноёрхлоос эмээж буйг ойлгож байгаа ч энэ салбарт Хятадын шууд хөрөнгө оруулалтаас татгалзах нь маш буруу. Энэ алхам нь Хятадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхахаас гадна далайд гарцгүй Монгол Улс Хятадын ноёрхлыг арилгаж, дан ганц ОХУ-аар түүхий эдээ экспортлох боломжгүй гэдэг нь үнэн.
Хятадын шууд хөрөнгө оруулалтаас татгалзсанаар Монгол Улс экспортын нэг хараат орноос нөгөөд шилжинэ. Учир нь юу вэ гэвэл Америк, Австрали, Канад болон Монголын дотоодын компаниуд нүүрс, зэс олборлолоо ч гэсэн тэрхүү баялаг нь Хятадын “Винсвэй” зэрэг төрийн өмчит компанийн тээвэрлэлтгүйгээр гадагшаа нэвтэрч чадахгүй. Түүнчлэн “Чалько” ч “Винсвэй”-н хувьцааны тодорхой хэсгийг эзэмших болсон.
Энэ нь газар зүйн байршил. Хэрэв Монгол Улс өрсөлдөх чадвар муутай түүхий эдээ олон улсын зах зээлд гаргахдаа Хятадаас өөр зам сонговол тээврийн маш өндөр зардал төлөх болно. ОХУ-ын Номхон далайн боомтууд Өмнөговийн нүүрс, зэсийн орд газруудаас 4000 км-ийн алсад оршдог. Харин Монголын нүүрсний асар том ордууд Хятадын хилээс ердөө 300 км-ийн зайтай. Бүр Монголын хойд хилийн орчмоос нүүрс тээвэрлэж, ОХУ-аар дамжуулан Номхон далайн боомт руу хүргэхэд тээврийн болон боомтын төлбөрт нэг тонн бүрт 100 ам.доллар нэмж төлөх болно. Ийм өндөр зардлыг төллөө гэхэд Монголын түүхий эдийн экспорт зүүн Азийн зах зээлийн том нийлүүлэгч Австрали болон далайн орнуудад цохигдох нь тодорхой.
Өөр нэг зүйл нь Монголын хямд нүүрс Хятадын түүхий эдээр цангасан үйлдвэрлэгчдийн хэрэгцээнд хамгийн их нийцдэг. Монгол Улс 2011 онд л гэхэд нийт нүүрснийхээ 99 хувийг Хятад руу экспортолсон.
Монголд нүүрснээс гадна алт, зэс, хайлуур жоншны нөөц нь илэрсэн ордууд олон. Ирээдүйд уран, кали, газрын тос ч олборлох боломжтой. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байгаа нь Монголын түүхий эдийн Хятадын зах зээл дэх өрсөлдөх чадварыг сайжруулна. Монголын түүхий эд хямд байдгийн учир нь олборлосон түүхий эдээ Хятадын зах зээлд хүргэлгүй наана нь хямд үнээр худалдчихдагтай холбоотой. Монгол нүүрс, зэсээ ердөө 40 км-ийн цаадах Хятадын хил хүртэл тээвэрлэдэг бол Австрали, Чилийн зэс үйлдвэрлэгчид түүхий эдээ энэ зах зээлд хүргэхийн тулд хэдэн мянган км зам туулах ёстой болдог. Харин ОХУ-д Монголын түүхий эдийн экспортын транзит болох эдийн засгийн сонирхол байхгүй. Хятадаас ялгаатай нь ОХУ-д зах зээлд гаргахыг хүсч буй Монголын зэс, нүүрсний хэрэгцээ байхгүй. Гэвч ОХУ Монголын түүхий эдийн бас нэг том экспортлогч бөгөөд цаашид ч тийм байх болно.
ОХУ, Европт нүүрсний хэрэглээ улам багассанаас Оросын нүүрс олборлогчид Сибирийн төмөр зам, алс Дорнодын нүүрс боомтуудаар бүх хүчин чадлаараа Азийн зах зээл рүү хошуурч байгаа.
Улс төрийн холбоо сүлбээ сайтай ОХУ-ын нүүрс экспортлогч “SUEK”, “”Mechel” зэрэг компаниуд Монголын нүүрсийг ОХУ-ын төмөр замаар тээвэрлүүлэхгүйн тулд бүх аргаар тэмцэнэ. Сибирь болон алс дорнодод Оросын нүүрсний долоон том төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжүүлэгчид 2020 он гэхэд нүүрсний олборлолтыг жилд 80 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй учраас Номхон далайн боомтуудад нүүрсний тээврийн ачаалал жилд 30 сая тонноор нэмэгдэнэ. Тиймээс Монголын түүхий эдийн транзит тээврийг ОХУ нэг бол огт хүлээж авахгүй, үгүй бол Хятадын үйлдвэрлэгчдээс ч хямд үнээр авна. Монголын дотоодын олборлогч компаниудын хувьд нүүрсээ Хятад руу биш, ОХУ-аар дамжуулан бусад зах зээл рүү гаргах боломж бий. Монголын хойд нутагт олборлолт явуулдаг Австралийн нүүрсний компаниуд төмөр замаар тээвэрлэн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа билээ.
Гэвч Монголын төрийн өмчит компаниудыг ОХУ-ын төмөр зам болон боомтууд таатай хүлээн авахгүй.
Монголын улстөрчид болон сонгогчид Хятадын үйлдвэрлэгчид түүхий эдийн үнийг тогтоож, зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдан авч, уул уурхайн салбар, эдийн засаг нь Хятадаас улам хараат болж эсэргүүцэж эхэлсэн. Гэвч Монгол Улс байгалийн баялгаа дангаараа ашиглаж чадахгүй. Хятадаас нүүр буруулах нь нөхцөл байдлыг зөвхөн дордуулна. Баялагтай монголчуудын үндсэрхэг үзэл эцэстээ барууны хөрөнгө оруулагчдын зоригийг мохоож, Хятадын хөрөнгө оруулалтыг сүүлчийн найдвар болгоход хүргэнэ.
Нөгөө талаар Монгол нүүрсээ харьцангуй хямд үнээр Хятад руу гаргаснаар түүхий эдийн зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байхад тустай. Тиймээс Монголын эрх баригчид улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадвал Монголын эдийн засаг улам хүчирхэгжиж буй Хятадын нөлөөгөөр хөгжих боломжтой гэжээ.

Холбоотой мэдээ
-
Anonymous (September 11, 2012 12:26:40 pm )
ХЯТАДЫН НӨЛӨӨ АЛЬ БОЛОХ БАГА БАЙХДААН МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ХЯТАДУУД МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ӨӨРИЙН ЭРХ МЭДЭЛД БАЙЛГАХЫН ТУЛД ЮУЧ ГЭЖ ХЭЛЭЖ ХЭЛҮҮЛЭЖ БИЧЭЖ МЭДЭХ ЗАЛЖАН ХҮМҮҮС
-
Anonymous (September 11, 2012 1:10:01 pm )
hyataduud bichuulsen bn. Hyataduudad nuurs heregtei gedeg ni haragdaj bn. Mgloos hyamd teevreer avahgui bol holoos avbal ter teevriin uniig hudaldan avagch uurne. Hyatadii
n davuu tal bish manai davuu taliig helj ugluu. -
Anonymous (September 11, 2012 1:11:29 pm )
Hyataduudaar uhuulah bish uursdu uhaj gargaad zar
-
Anonymous (September 11, 2012 1:14:11 pm )
ЧӨТӨГӨРҮҮД ШУДРАГ ЁСНООС АЙДАГ ЮМ ЧӨТГӨР ШУДРАГ ЁСИЙГ ХЭМЛЭЖ ЧАДХААС ИДЭЖ ЧАДАХГҮЙ ХАНАХГҮЙ ХОДООДТОЙ АВИЛГАЛЧ ЧӨТӨГРУУД МАН ААР ДҮҮРЭН БАЙНА
ТЭД ХҮНИЙ СУСААР ХООЛОЛДОГ ЮМ ЗОРОГ О ДАШБАЛБАР О ЭНХСАЙХАН НАРАНЦАЦРАЛТ
ДАНГААСҮРЭН МЭТИЙН ЭХ ОРОНЧОДЫН ЦУСААР ХООЛОЛСОН МАН ХАНАЛГҮЙ 7 САРЫН 1 НИЙ ӨДӨР ХУУЛЬ БУСААР МАШ ОЛОН ИРГЭДИЙН ЦУС НУЛМАС АМЬ НАСААР ТӨРИЙН ЭРХИЙГ
БУЛААЖ АВСАН ЭНЭ 4 ЖИЛД ТЭД ОЮУН ТОЛГОЙГООС ЭХЛЭЭД ЭХ ОРНОО ХАРИЙХАНД ХУДАЛДАЖ
ХОДООДООН ДҮҮРГЭ МАШ ИХ БАЯЖСАН ТАРГАЛСАН ХАРИН АРД ТҮМЭН ГАЗАР ШОРОО
УУЛ УС УРГАМАЛ АМЬТАД МИНЬ ДОРОЙТСОН ЯДАРСАН МӨХСӨН ҮҮНИЙ ГАЙГААР ӨНӨӨДӨР МОНГОЛ ХҮН ИДЭХ ХООЛГҮЙ МАХ МАГНАГ БОЛСОН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ӨДӨРӨӨН АРГАЦААХАД ХҮРСЭН ОРШУУЛГАН ДОТОР ХАНААН ДУГУУЛАН ГАРЭЭН БАРИДАГ БОЛСОН ЧӨТӨГРҮҮДИЙН ҮҮР МАН ХЭМЭЭХ ГАЗАР БОЛСОН -
Anonymous (September 11, 2012 1:42:47 pm )
gantshan ediin zasag bish uls tor geo politic iin huwid bas bodoj vzeh heregtei bid heden arwan myangan jil baisaar irsen tsaashid b.hiin tuld bolomjtoi bvhniig hiih heregtei
-
Anonymous (September 11, 2012 1:59:12 pm )
deerh hunii eh oronch sanaa n shan yum daanch zov bichij ogt suraagyu hun bna. esvel baga nasnaasaa gadaad hel uzeed turulh helgui bolson bol sain hicheej mgl helee surah heregtei yum bna da.жишээлбэл:чөтгөр, шудрага, ёсыг, Зориг,орончидын,нулимс, дугуйлан /дугуй дүрстэй учир/ гэх мэт
-
Anonymous (September 11, 2012 2:39:22 pm )
Нүүрсээ зогсоо, заавал зөөж гаргах шаардлагагүй:
-
Anonymous (September 11, 2012 2:41:54 pm )
ene bichsen pizdaa bitgii shaaaaaaa
horongo oruulagchad gedeg chin piznesmenuud tednii ajil n yu gej zorig n mohdogiin hytadaas oor garts bhgui ch gehshig tegvel orosruu ch ter uragshaa ch ter gargahaa bolchiildoo tehdee tergui gants erdeneteigee ochnoo jil hangaluun bish ch gesen bolool irsiin odoo bga baylagaa ashigtai oron zaig huleej tevcheed suusan ch yadagiin shal zavaan niitlel bna Mongol ulsad neg heregtei useg ch alga -
Anonymous (September 11, 2012 2:50:02 pm )
umhii hujaa nariig dawaruulj bolohgui hujaad ingej baga bagaar baigalii tuuhii ed baylagch bish uls undedteng muhuuh zuil hiij bgaa shuu muu lalaruud orostoi tunshilsen deereee
-
Anonymous (September 11, 2012 4:14:33 pm )
Ямар чэдийн засгийн мэдлэггүй тэнэг юмнууд комиттэд худлаа юм их бичсэн байна ер нь бол үнэн шүү дээрх нийтлэл бол бид бол газар зүй геополитикийн хувьд асар хавчигдсан тэгээд дэлхийн өнөөгийн хөгжлийн түүчээ болж байгаа 2 гүрний хооронд байгаа улс шүү дээ мангарууд минь Уоль Стрит гэж санхүүгийн том сэтгүүл зүйг мэдэх үү малнууд минь бид аль болох 2 гүрэнтэй диполмат байдлаа хэзээ ч алдаж болохгүй бид ер нь юу хийж чадах билээ гээд өөрөөсөө асуу чиний өмсөж зүүж идэж ууж байгаа бүх юм чинь энэ 2 гүрний л илүүдэл мал аа
-
Anonymous (September 11, 2012 4:16:59 pm )
Худлаа эх орондоо хайртай болж жүжиглээд юу хожих юм ашиг хонжоо байгаа бол үтэр түргэн хийх хэрэгтэй эс бөгөөс хэдхэн новшнууд ууж идээд гадаадад гараад бидний ирээдүй нэг Африк хавьлдуу л очино за юу малнууд минь хэдхэн хүн асар их баяжсан байна
-
Anonymous (September 11, 2012 7:02:41 pm )
muu lalaruud setgel zuin dairalt hiij bn uu daa.yagaad oorsdoo bolowsruulaad ir aw gej bolohgui gej ugasaa delhii deer zes huurs howor shuu dee.manai mongoloos oor nuures zeseer byalhaj bgaa oron bhgui tegeed ch hyataduud uildverlerei delhii terguulj bgaa yum dutaad irhiin tsagt oorsdoo guij ireel awiishdee.eniig tomchuud maina medej bgaasandaa eruuduin bayalgaa odoo barah geed bhiin pizdaa nuud chine ene ih at zeseer bayan horson nogoo tarij urguulah yum bol yun tuuhiin ed dehii deer rabs oil buyu biodieseliin tuuhiin ed mash ih hawar eniig
emportoldog boliildoo -
Anonymous (September 11, 2012 11:55:16 pm )
монголчууд бүхэл түүхийнхээ турш хужаатай сайн харилцаатай бгаагүй.хужаач монголчуудад сайн зүйл хийж бгаагүй.дарлаж хорлож хагаралдуулан бутаргаж бсан түүхтэй.Одооч тийм л бна шүү дээ……..
-
Anonymous (September 12, 2012 2:06:01 am )
Hitadaas hol l baih heregtei shuu.Austrial Chili ulsuud tuuhii idee tiim hol zeej bolood baihad bid yagaad bolohgui gej.Buhiil argaar Hitadaas hol baih yostoi.
-
Anonymous (September 12, 2012 4:57:20 am )
ene orchuulgaa emh zambaraatai bichihed yadag bnaa
-
Anonymous (September 12, 2012 8:53:22 pm )
gadnii novchiin ugend buu itge hyataas hol yav.
16 Comments