antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 10, 2012 2 comments

Улстөр ба гашуудал

нийтлэсэн Admin

Бүтэц бүрэлдэхүүнээ баталгаажуулсан шинэ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга нарын түр томил­гоо, зарим агентлагийн даргыг томилох зэргээс хэтэрсэнгүй. Сүүлийн үед тоймтой, үр дүнтэй ажил хийх­гүй “бялуу хуваах ажил”-даа анхаарч байна гэх шүүмжлэлд өртөөд буй Засгийн газрыг “Ерөн­хийлөгчийнхөө үгийг тусгаж, танхимын бүрэлдэхүүнийг тойр­гийнхоо гаднаас бүр­дүүлсэн бол томилгооны асуудал удаан сунжрахгүй  байсан” гэх шүүмжлэл дагах болсон.

Томилгооны асуудалд анхаар­лаа  хандуулж, бялууны орц нормыг ихэсгэж, олигтойхон зүсмийг хүртчих гээд улстөрийн хүрээнийхэн өдрийн бодол, шөнийн зүүд болж байх агшинд Бүгд Найрамдах Индонез улсын Ерөн­хийлөгч манай улсад айлчилсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийн урилгаар айлчилсан Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол, Индонезийн хоорондын харилцаа, хам­тын ажиллагааны баримт бич­гүүдэд гарын үсэг зурсан. Ингэс­нээр хоёр тал нийгэм, эдийн засаг, уул уурхай, хөрөнгө оруулалтын сал­барт хамтран ажиллахаар болсон юм. Манай улсын уул уурхайн салбар гадаадынхны “хорхойг” хүргэж байгаа энэ цаг үед  түүний  айлчилсныг  улстөрийн  хүрээнийхний зарим эх сурвалж “Их хэргээ бүтээсэн, нүдээ олсон” хэмээж байсан. “Их хэрэг”-ээ бүтээсэн ноён Сусило Бамбанг Юдоёоно Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай үедээ айлчлахыг уриад нутаг буцсан.
Гэтэл айлчлал, дэд сайдуудын томилгооноос чухал нэгэн асуудал нь хүүхэд бүрт олгох 20,  “Хүний хөгжил сан”-гаас олгож байсан 21 мянган төгрөгийг тойрсон яриа байсан. Ард иргэдийн дунд “халуун сэдэв” байсаар буй энэ асууд­лыг өнгөрөгч долоо хоногт улстөрчид 20 мянган төгрөг болгож орхисон.
Дээрх  20, 21 мянган төгрөгийн тухай  “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэж зарим улстөрч үзэж байсан ч энэ нь бүр ч эсрэгээрээ буюу “Сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр болсон гэхэд болно. Учир нь “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт өгч байсан 21 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг олон өрхийн хувьд энэ нь  зовлон болсон. Харин хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох нь  “Хүний хөгжил сан”-гаар  олгож байсан мөнгөний 70 хувьд ч хүрэхгүй гэх тооцоо гарч энэ нь шинэ Засгийн газарт  “ашигтай  ажиллагаа” болсон гэх.
Нэг талаар “Ядуу, нэн ядуу иргэдийн идэх хоолны хэмжээг багасгалаа”, нөгөө­тэйгүүр “Шинэ Засгийн газар эхнээсээ л хэмнэлттэй ажил­лах нь” гэх  “егөөтэй” мэдээл­лүүдтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт хоёр ч хүүх­дийн амь нас эрсдэж, эмнэл­гийн үйлчилгээ авч байсан өвчтөнүүд эм тариан­даа хордсон хэрэг гарсан.
Тусгай зөвшөөрлөө ч аваагүй хэрнээ барилгаа долоон давхар болгон сүндэрлүүлж амжсан “Төгс бүрэн” ХХК-ийн хариуцлагагүй, бүдүүлэг үйл ажиллагаанаас болж нарт хорвоотой дөнгөж танилцаж яваа 12 настай охин, амь насаараа, ээж, эгч хоёр нь эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ, хэд хэдэн  иргэн өмч хөрөнгөөрөө хохирсон. Энэ хар мэдээний  анир  замхраагүй  байхад мөн л  “Хурд” компанийн “Рапид харш” орон сууцны хороололд баригдаж буй барилгын өргөгч кран нурж, хүн нас барсан хэрэг гарсан.
Санамсаргүй байдлаас дээрх ослууд гарсан гэж бодоход эрүүл энхийн манаанд мөнхөд зогсохоор тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой зөрчил шил шилээ даран гарах болсон.
Тухайлбал, төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хугацаа нь дууссан натригаар тариа найруулж, өвчтөнүүдийг тарьсан хэргийн араас “Алтан элс” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 12 өвчтөн эм тариандаа хордсон дуулиан гарч,  өдгөө ч  тэдний биеийн байдал таагүй байгаа.
Улстөрчидийн бялуу хуваахтай зэрэгцэн  хоёр сая 750 мянган иргэнээс маань хоёр нь цаг бусаар  одчихлоо.

 

 

шарсонин.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 10, 2012 10:47:41 am )

    Hunii hugjliin mungiig avmaargui bnaa.Harin huuhdiin mungiig bol avnaa. Odoo bidend naitvartai ajil,amidrah batalgaatai orching husj bnaa.

  • Anonymous (September 10, 2012 11:31:32 am )

    ter 21-eer yadgiin
    tuun dorvol. ajliin bair heregtei bna

antalya rent a car