antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2012 20 comments

Хэрэглэгчид нь “Мобиком”-ыг дампууруулж мэднэ

нийтлэсэн Admin

“Мобиком” гэж нэг лайтай компани байна аа.    Намайг бас чамайг арав гаруй жил хөөрхөн дөнгөлөө.

Дөнгүүлж байгаагаа  мэдсээр байж “моби” бариад байдаг нь миний, бидний буруу л даа. “Моби”-гийн 9911-тэй дугаар авахын тулд эхнэрээсээ нууцаар гурван өрөө байраа зарж баларсан эрийн дэргэд бусад хүмүүсийн хохирол юу ч биш биз. Нэр төрийн баталгаатай болохын тулд орох оронгүй болсон энэ залуу дэндүү өрөвдөлтэй байгаа биз. Урьдчилсан төлбөртийнхөн бол “Моби”-гийнхны хувьд ямар ч нэр төргүй хүмүүс. Яахав, анхнаасаа авсан, танил тал найз нөхдийнхөө мэддэг дугаараа солихгүйн тулд эдэнд сайн дураараа чадуулж  байгаа юм. Дараа төлбөртийн 9999-тэй шинэ дугаар авсан залуугийн эхний сарын төлбөр 100 мянга гаруй төгрөг гарч, золтой л зүрх нь зогсчихоогүй юм байх. Сардаа 25-30 мянган төгрөг  Мо­би”-д төлдөг байсан хүн ийм мөнгөн дүн сонсоод “шок”-нд оролгүй яав гэж. Шууд л “Моби” руу давхиад очно биз дээ. “Яахаараа ийм өндөр төлбөр гардаг юм бэ. 45 мянгын багцтай шинэ дугаар авсан. Үсрээд 45 мянгадаа багтааж ярина.

Энэ тэр гээд нэлээд заргалдах маягтай үгээ бэлдээд давхиж хүрч. Тэгсэн “моби”-гийн үйлчилгээний ажилтнууд “Уучлаарай, дав­хар биччихэж” гэсэн байгаа юм. Энэ бол өдөр болгон хэн нэгэнд тохиолдож л байдаг явдал. Хэрэв залуу яана, ийнэ гээд гарсан төлбөрөө төлчихсөн бол “Моби”-гийнхон “Уучлаарай, та илүү мөнгө төлчихжээ” гэх үү. Мэдээж үгүй. Илүү гарсан бол буцааж өгөхгүй, харин дутвал нэхэж байгаад л авчихна. Ярианы 45 мянгын багцтай хүн 25 мянган төгрөгөөр ярьсан бол 20 мянгыг нь уг нь буцааж олгох ёстой биз дээ. Энэ бол хамгийн аймаар луйвар нь. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд тохиолддог бас нэг зовлон бий. Ажил, амралтын цаг, ер нь хэзээ ч хамаагүй оймс гутлын наймаа, оффисийн түрээс, орон сууцны хямдралын тухай мессежүүд цуварч “мэдрэлээр тоглоно”. Утсаа шидчихмээр санагдана гээч. “Мобиком” корпораци өнгөрөгч хавраас эхлэн “Samsung Galaxy SII”, саяхнаас “Samsung Galaxy SIII” утаснуудыг оруулж ирсэн. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ урьдчилгаа 15-20 хувийг нь авч, дугаарыг нь барьцаалах журмаар “лизинг”-ээр зарж байгаа. Нийт 287 мянган төгрөг төлөөд “Samsung Galaxy SII” утсыг нэг жилийн хугацаатай зээлээр авлаа гэж бодоход сар бүрийн ярианы төлбөр дээр нь 54 мянган төгрөг нэмж гардаг юм билээ. Өөрөөсөө илүү ухаантай “Galaxy” барьж гайхуулах гэсэн биш “системийн доголдол” гэдэг юмтай учраад үгээ барж яваа хүмүүс олон болж. Зарим үед гадагшаа дуудлага хийж болохгүй болчихно. Өнөөх ухаалаг гар утас маань өөдөөс англиар нэг юм “хэлээд” байна. Ажлын цагаар, дарга цэргээсээ нуугдан “Теди” рүү очиж утсаа үзүүлбэл “Уучлаарай. “Samsung Galaxy SII”  утас систе­мийн гэмтэлтэй болоод ингээд бай­гаа юм. Та утсаа унтраагаад, батарейг нь аваад буцаагаад хийчих. Тэгээд  асаавал зүгээр болчихно” гэсэн зөвлөгөө өгөв. Энэ “Samsung Galaxy SII”-той хүнд хэрэг болох зөвлөгөө байгаа биз. “Моби”-гийнхон ямар ч буруугүй. Харин “Samsung” гэж юу ч хийж чаддаггүй корпорацийнхан л “но”-той. Тэд хүнээс ухаантай гар утас хийгээгүй бол “Моби”-гийн нэр хүнд хаанаас унах билээ. Тийм үү. Том корпорацийн үйлчилгээ том л байдаг юм байна. Үнэгүй юм гэж “Моби”-д байхгүй. Дуудлага харах, дугаар хадгалах, мессеж роуминг гээд бүгд төлбөртэй. Утасны хонхны ая хүртэл 450 төгрөг. 9911, 9909, 9908-тай дугаар худалдаж авъя гэвэл байхгүй ээ, аль эрт дууссан гэнэ. Тэгсэн мөртлөө ченжүүдэд бол шинээрээ байж л байна. 11-тэй дугаар 20 сая төгрөгөөс дээшээ л ярина уу гэхээс буухгүй. Ченжүүдээс энэ дугааруудаа хурааж аваад өөрийн үнээр нь зарж болдоггүйн цаана их учир бий гэх юм билээ.

“Мобиком”-ын хэрэглэгчид санаа нэгтэйгээр тэднээс  татгалзвал ямар вэ. Ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхгүй л бол шулуулсаар, доромжлуулсаар л байх юм байна, япончуудад.

Б.Оюунгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (September 07, 2012 9:05:29 am )

    Yostoi unen Mobicom shulaach dampuur, virust, nur, delber, gats, ajilchid uh, shat, uert jiv, ayangand nirguul, ajilchid ni bugd tahald urt, ta nar hun avilgaar avdag, mongoliin yaduu ardiig heden jil muljvuu, hulgaichuud,

  • Anonymous (September 07, 2012 9:14:53 am )

    yuun teneg ym bichdeg ym…. tegvel zugeer engiin dugaaraa bariad yvj baij bolno bizdee…. bairaa zaran baij avdag uuriinh ni l buruu bizdee. uhaalag gar utas hereglej chadku bol avaad bas yadiin 3310 taigaa yvj bval ner turteishd

  • Anonymous (September 07, 2012 9:53:43 am )

    mobicom arai denduu shulj bgaa ni unen. tanar haraldaa unitel skyteliin G mobiliin aliig ni ch guitsku. zugeerl olon hun dugaariig ni bariad bga bolhoor l ed nar ingej dawraad bga yum. Miniii bodloor unitel ih zugeer.

  • Anonymous (September 07, 2012 10:03:52 am )

    chenjuudees huraaj avaad tsaashaa zarnaaa.Chi nerteigeer ni minii mashiniig huraaj avaad zarchih tegehuu? Za mobicomiihooon ajilaa sain hiihgui bol shuumjlel bas unenii ortoi shuu

  • Anonymous (September 07, 2012 11:14:56 am )

    Unen shuu uneheer ih shulaach kompani shuu

  • Anonymous (September 07, 2012 11:19:04 am )

    mobicom arai denduu baina. 2222 unegui gechiheed daraa tolbortoos dandaa mongo tataad yabsan bdag. ter bur humuus delgerenguigee abch uzdeggui bolohoor meddeggui. suuliin ued 160.400 minutaa ehen uedee yaridag bolloo gesnees hoish tolbor 30-40 hubi ih gardag bolson geh met nariin luibar hiigeed bna
    eniig haana handaj shalguulah be

  • Anonymous (September 07, 2012 12:01:59 pm )

    моби одоо бодлогоо жаахан уян хатан болгомоор юмаа удирдлагууд нь иэг юм бодооч арай л дэндүү бүх юм нь их үнэтэй бургүй хүрч бн. даана ч олон жил үйл ажиллагаа явуулж бгаа утасны бугаар тул солиход бас хэцүү
    Мобигийн удирдлага үнийн дарамтандаа өөрчилөлт оруул л даа

  • Anonymous (September 07, 2012 2:42:28 pm )

    hudlaa bichihtsgeegeed bhaar neg arga hemjee niilj bgaad avaach hudlaa yarihaas tsashgui

  • Anonymous (September 07, 2012 8:28:02 pm )

    хэнд ч хэрэггүй мессеж явуулахаа болиосой

  • Anonymous (September 08, 2012 12:36:00 am )

    suglaagaa hurtel yalgvartai yavuulaad bitgii mongolchuudaa yalgavarlaad baigaach tegsh baiya

  • Anonymous (September 08, 2012 3:09:24 pm )

    HARIN TIIMEE.UADAJ IIM TOM GAZAR BAIJ UINITELI SHIG BAIL DA’

  • Anonymous (September 08, 2012 7:02:16 pm )

    tiim shuu mobi barij yadargaa bolood yahav ee unitel Gimobial skytel barisan deeree

  • Anonymous (September 08, 2012 9:03:30 pm )

    Ene shuurhai.mn dandaal neg taliig barij bichih ym shudraga baildaa, 9911, 9999-tei dugaaruud hereglee undurtei dugaaruud gedegiig engiin hun hurtel medne. Mani hed shig engiin humuus barihad arail ahdah baih. uuniig medsesr baij avdag n buruul baina. 9911-tei dugaar niit 10000 han shirheg l baigaa shdee ali hediin duusch hovor baraanii neg boloh n argagvisht.

  • Anonymous (September 08, 2012 11:35:27 pm )

    Mobigin tarif denduu undor bgaa yum,daraa mulbortiinhnig nuutsaar sain shulna shu de. oorsdiin ajilchdin unegui yarisan yariani tolborig daraa tolbortiinhnoos husdag yum.40-50 myangad yarihad 70-80geed l awchihna shu de. Ene zowlong sain amsaj baisaan. Mobi deer zargaldaad ochihoor baahan tanihgui dugaar bichchihsen baidag yum,tegeed ta yarisan baina da geed gutgechihne shu de. Yostoi laitai. Uniteli hamgin hyamd shu, mobigoos tatgalzaj tewduuleh ni yarianiiuniig buulgah hamgiin zuw arga da.

  • Anonymous (September 08, 2012 11:44:52 pm )

    Sugalaa ni bas l huuduutai baina le. 94,95,99-tei dugaaruudad eeljilj taaraad baihda yahaw de. Ehii ni etseehgui, tugali ni turaahgui gesen mayagaar programmchilchihseh baina le.Aziig tegj bolohgyi shu de.

  • Anonymous (September 09, 2012 1:06:22 am )

    Mobicom Nomin Apu shunaliin tulam aimaar xulxi companiuddaa.Dandaa xudlaa reclam taraana xudlaa sale zarlana xudlaa sugalaa yavuuldag.Bi ene 3companiin marketingii alband ajillaj uzeed unen oi gutsan.

  • Anonymous (September 09, 2012 4:28:17 pm )

    ЯАГААД ВЭ?

  • Anonymous (September 10, 2012 7:33:33 pm )

    hereggui zar yavuuj baihaar negjiin ynee buulgaachee

  • Anonymous (September 11, 2012 1:30:52 pm )

    mobikom iig ustgah heregtei utasiig yarihaa bolih dandaa huniig shulaj baidag unen balai yumaa humuusee eer gmobil uuriin kom iig songocgooe

  • Anonymous (March 15, 2013 9:03:56 am )

    za za bo onoodroos dugaaraa bolilooo uul ni tiim ch toonii tsugluulga bish gehdee zvgeereee

antalya rent a car