antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2012 7 comments

Эрүүл мэндэд нь анхааран утасдаж байсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ц.Элбэгдоржийн Н.Энхбаяр тэргүүтэнтэй хийж буй тэмцлийг дэмжих болжээ

нийтлэсэн Admin

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ.
Энэ үеэр НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Бан Ги Мүнтэй өчигдөр уулзсан юм.
Уулзалтын үеэр Бан Ги Мүн :“Монгол Улсын эдийн засаг сайн өсөлттэй байгаад баяртай байна. Ер нь баяр хүргэмээр олон зүйл Монгол Улсад бий. Энэ удаа онцолж хэдэн зүйлийг хэлмээр байна.

Монгол Улсын ардчилалд шилжсэн загвар бол үнэхээр үлгэр дуурайл болж байгаа. Бас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг   амжилттай тэргүүлж байна. Ардчиллын боловсрол олгох, шударга ёс тогтоох, хууль ёсыг сахиулах, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх гээд маш олон асуудлаар энэ нийгэмлэгийг үлгэрлэн тэргүүлж байна. Ганцхан жилийн дотор энэ байгууллагын анхны ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулж, удирдах зөвлөлийг нь байнгын гүйцэтгэх тогтолцоотой болгож өглөө. Энэ бүхэнд баяртай байна.

Монголд сонгууль тайван болж, парламентад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдлээ. Энэ бол ардчиллын чухал үзүүлэлт юм.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаад бас баяртай байна.

Ерөнхийлөгч та байгаль орны чиглэлээр санаачилга гарган идэвхтэй ажиллаж, НҮБ-ын нэр хүнд бүхий “Эх дэлхийн манлайлагч” гэсэн шагнал хүртсэнд онцгойлон баяр хүргэж байна.

Хүний эрхийн хараат бус үндэсний комисс бий болгож бэхжүүлэхээр ажиллаж байгаад тань талархаж байна.

Авлигын эсрэг хүний эрх, хууль ёсыг дээдлэн тууштай тэмцэж байгаад тань мөн баяр хүргэе. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү гэдгийг солонгос хүний хувьд сайн ойлгож байна. Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр ч ерөнхийлөгчөө авлигын хэргээр шоронд суулгасан. Хүүхдүүд нь бас яллагдсан. Одоогийн Ерөнхийлөгчийн ах бас авлигын хэргээр шоронд сууж байгаа шүү дээ.

Сүүлийн хоёр жилд улстөрийн эр зориг гарган манлайлж, идэвхтэй ажиллан Монгол Улсад цаазаар авах ялыг халж чадсанд баяр хүргэе.

Есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд таныг оролцохыг урьж байна. Энэ үеэр боловсролын асуудлаар өндөр хэмжээний уулзалт болох юм. Түүнд бас таныг оролцохыг урьж байна” хэмээн өгүүлсэн байна.

Одоогоос хоёр сар орчмын өмнө Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаад байх үед эрүүл мэндэд нь анхааран Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу утасдаж байсан Бан Ги Мүн ийн бодлоо өөрчилсөн аж.
Ер нь Н.Энхбаярын гадаад дэмжлэг  их муу болсон  гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй юм.

С.Сарнай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (September 01, 2012 9:32:57 pm )

    Манай ерөнхнийлөгч маш гоё энергитэй, жирийн биш хүн

  • Anonymous (September 01, 2012 10:07:38 pm )

    ichdeg bulchirhai bdggvi ema da,togoo hagaravch erooldoo gdg,,horoo bvgdiigni beldeched ene hvne geres ni morgiin orondeer avch vawj bga em sheg geres ni avad garsan,odoo teged holgvi bolgoloo,,bid nar ”hujaa hanuur horhoi bish sen de,bi bol boo khvn,haana ch helne,,naad enkh bavariin cheni zyragiig harlaa,svnsgvu svldgvu bolson bna le,engiin hvnii nvdeer harad tyrsan gj harah bh,minii nvdeer harsan svldgvu svnsgvi bie l bolson bna le,,eej aav ni hedii udaan naslah ve de,vr hvvhdiinhe aras vaj odor honogiig zorj ongorvvl j bgag harah aimar bna

  • Anonymous (September 01, 2012 10:12:37 pm )

    khvn khvnee hairlah bish ,hooloo bulaastaldaj bga olon chonoos door bh gjde,,hvnd aaw eej gansthan zavadag,,ter nastai hvniig orovdoj bna,,vr hvvhedteu otlood irekheer hvvhed sheg boldog,,gansthan erkh ashig mongo erkh medele ta nart ve veeree idej dyysahgvi mongonii aras amia tavihni hologgvu vawj bga da,bidnii toloo bish,,ta nariig bid nar harad suukh neg oor ,bidnii vr hvvhdvvd hogon deer vldej bna gehes aij bna

  • Anonymous (September 01, 2012 10:17:10 pm )

    ardchilal .elbeg dorj … ih hol yvnaa. bid ednii huchind dollar huraaj ,,horongoton,, orond ajillaj amidarch bna daa…

  • Anonymous (September 01, 2012 10:20:59 pm )

    Uu huurhii hujaa ahtaigaa niilj baigaan baina daa manai Elbegee amar amar hehehe

  • Anonymous (September 02, 2012 12:02:30 am )

    hujaa, solongos 2 chini 2 uur uls shuu dee. hehehe

  • Anonymous (September 02, 2012 11:42:40 pm )

    Manai erunhiilugch agui hvnshvv bid aztai hvmvvs udahgvi avilgal bayrtai bolj ardchilal jinhen utagaara heregjih bolno uuhai

antalya rent a car