УИХ-аас 2008 оны долдугаар сарын 1-нд болсон хар үйл явдлыг судлах, дүгнэлт гаргах хоёр ч ажлын хэсэг гарч ажилласан. Тус ажлын хэсгүүд болон хүчний байгууллагуудын саналыг үндэслэн Хууль зүй дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар УИХ-д өргөн барьсан билээ. Хүчний байгууллагуудын эрх үүрэг тодорхой бус байснаас долдугаар сарын 1-ний үймээн даамжирч, нийтийг хамарсан гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ. Иймд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал буюу дахин долдугаар сарын 1 шиг үйл явдал болоход бэлтгэлтэй байх, хууль эрх зүйн орчныг тодорхой болгохоор хүчний байгууллагуудын эрх үүргийг хуулийн төсөлд нарийвчлан заасан байна. Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр намын бүлгийн гишүүдийн хооронд нэлээн маргаан үүсгэв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Энэ хуульд орж буй цоо шинэ зүйл бол үймээнийг Засгийн газрын төвшинд шийдэх байгаа юм. Хүч хэрэглэх, зэвсэг ашиглах эрх нь цагдаад л байдаг. Ийм үед номтой юм шиг гал гардаг. Дэлхийн бүх орон цагдаатай, цагдаа нь буутай байдаг. Цагдаа нь тусгай хэрэгсэл зүүчихээд явдаг биз дээ. Бид эмх замбараагүй, үймээний үеэр тэгээд ус шүршээд зогсож байх хэрэг үү. Битгий улстөржүүл. Би улстөржүүлнэ гэдгийг мэдэж байсан. Намайг 2012 оны сонгуулийг будлиулна, эмх замбараагүй байдал үүснэ. Тэгээд Ц.Нямдорж гартаа авсан хүчний байгууллагуудаа хөдөлгөнө гэж дүгнээд байгаа юм. Би төрийн цагдааг хүчтэй болгох гэсэн юм” хэмээн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр омогдов.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 21, 2011 12:47:49 pm )
nyamka sum shvrshine
1 Comment