Хөвсгөлд “дархан цаазтай” гэж өөрийгөө тодорхойлж байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Төрийн ордны гадуур тун гомдолтой гүйж харагдах болсон. Нам нь олон суудал авч, эрх мэдэлтэй болсон үед гишүүн болж чадаагүйдээ харамсаж байгаа ч сайдын суудал гуйхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө “Хар хүйтэнд Хөвсгөл рүү явж яах юм, сонгууль тэгээд болох л байлгүй” гэж өөртөө тун итгэлтэй байсан нэгэн. Гэсэн ч хэрэг явдал түүний санаснаар болсонгүй, эрхэм Л.Гүндалай дахин саарал ордонд сууж чадсангүй.
Гэхдээ тэрбээр сонгуулийн дараа “УИХ-ын гишүүн биш энгийн бизнесмэн эрийн төрхөөр амьдрах сайхан байна гэх шүү” гэх зүйл ярьж явсан. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр эрхэм Л.Гүндалай улс төрөөс холдож чадаагүй л байна. Тэрбээр Хөвсгөл аймаг дахь АН-ын даргаас бууснаа өнөөг хүртэл хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймдээ ч дахин Хөвсгөл аймгийн АН-ын дарга болохоор зүтгэж байгаа аж. Гэхдээ энэ суудалтай ийнхүү зууралдаж байгаа нь цаанаа учиртай гэнэ. Тэрбээр олон жил УИХ-д төлөөлж суусан Хөвсгөл аймгийнхаа засаг ноён болох хүсэлтэй байгаа аж. Орон нутгийн сонгууль ч ойртож байгаа тул энд тэнд уулзалт зохион байгуулж тун хөдөлгөөнтэй байгаа гэж эх сурвалжууд хэлж байна. Аймгийн АН гишүүд нь өөр дарга нь ажлаа хийж байхад түүнийг хэл ам хийж яваад дурамжхан байгаа гэнэ. Гишүүн асан “Сонгууль тэгээд болох л байлгүй” гээд сууж болохгүй юм гэдгийг ухаарсан бололтой засаг дарга болохын тулд хамаг хүчээ дайчилж байгаа аж.
Харин Хөвсгөлийн “ганц”-ын оронд УИХ-ын гишүүн болж чадсан “MCS” группын Л.Энх-Амгалан түүнийг засаг дарга болгохгүй гэж хөдөлж эхэлжээ. Олон жил УИХ-д суусан Л.Гүндалайг юу ч хийж мэдэх “этгээд” гэж үзсэн тул тун анхааралтай ажиглаж байгаа гэж эх сурвалж хэлэв. Хөвсгөлийн хүү Л.Гүндалай засаг ноён болохоор ийнхүү санаархаж байна. Дээд суудлаас :унаж: ирсэн түүнийг хөвсгөлчүүд хүлээж авах болов уу, яах бол?
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2012 11:26:12 am )
гүнээ одоо болиоо хө
-
Anonymous (August 29, 2012 11:31:20 am )
АН хуучин засаг байсан Батхүүг дахин засаг болговол дээр, тэр их зүйл хийсэн туйлширдаггүй сүүлийн үеий засгуудаас хамгийн нэр хүндтэй нь шүү
-
Anonymous (August 29, 2012 11:36:12 am )
huwsguliinhen harbaas hujaag songoson bnlee ner ni hurtel manjin ueiin haani nertei kkkkkkkkkkkkkkkkkkkkk
-
Anonymous (August 29, 2012 1:21:52 pm )
zuw shu gundalai bol yaltchgui sain uls turch mun ter huwsguliin zasag darga hiij chadnaaaaaaaaaaaa demjeerei hoimor nutgiin hiimorilog tumen mini
-
Anonymous (August 29, 2012 1:36:42 pm )
luvsantserengiin Enkh-amgalan bol jinkhene kholitsgui khalkh mongol aav,eejiin khuu baigaa yum.Mash undur bolovsroltoi,mash undur soyoltoi,manai ornii khamgiin shildeg compani-iin shildeg zaluu yum shuu.Gundalai nertei Gunbalai khochtoi ter mal bol UIH-d 12 jil manuukhai bolj suukhdaa yuu khiisen be!!!Manai KHUVSGUL aimagt yuu ch khiigeegui.Muu BALAI.
-
Anonymous (August 29, 2012 1:42:45 pm )
gundalai ardachilsan namiig tuluulj zasgiin gazart duu hooloi bolj baisan hun shuu maniihan l hel amiin hucheer daraad bsan bolhoos sain zorigtoi temtsej bsan hun shuu zasag dargiig ulhun hiij chadah hun demjinee mcs enhamgalan yu hiisendee gundalaitai baritseed bgaa yum eniig bol medehch gui yum bna odjargaliin heden tsaasaar l sagaj yavaa garshdee guneegiin hajuud yu ch bish huuchin buunii hugarhain deer bhaa huvsgulchuudee
-
Anonymous (August 29, 2012 3:50:24 pm )
GVNDALAIG DEMJITSGEEWEL ZUWSHVV MGL CHUUDAA
-
Anonymous (August 29, 2012 6:25:30 pm )
gundalai bolooshde,zailj uz.yasan hanaj tsaddaggui shunaltai hun be.12 jil suulgaj iduullee,odoo bolooshde,yanaa zasag darga bolchihvol odoogiin dargaas iluu garch idnuu gehees dutna gejuu burhan min holdoj uz
-
Anonymous (August 29, 2012 7:51:34 pm )
enhamgalan er n yu yum be odoo hujaa avaachsan hun 4n jiliin daraa yah bol
-
Anonymous (August 31, 2012 3:56:13 am )
MAN-D ORJ IH HURALD ORNO GEDEG BOL YAVCH UHAANTAI HUNII SANAA BISH, ZUVHUN MUNGU MUNGU MUNGU BAS DAHIN MUNGU. SAIHAN SETGELTEI ZALUU YAVCH BISH TUUNII OIR TOIRNII HUMUUS NI YADUU HEVEEREE L BG. TER BOLON TEDNII GER BUL ZUVHUN UURSDUU L GOYO BAYAN BAIHIIG HUSDEG BUSDIIG MUUHAI YADUU BAILGAHIIG HUSDEG YUM.
-
Anonymous (September 01, 2012 8:04:14 pm )
Дээжин корэа ХХК нь 13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн үйлчлүүлэгчидийн найдвартай түнш юм.
Бид та бүхний агаарын илгээмжийг 7 хоногт 2 удаа буюу мягмар пүрэв гаригт Сөүлээс- Улаанбаатар
Улаанбаатар – Сөүл
Агаарын илгээмжийг өдөр бүр хүлээн авч байна.
Бид салбартаа тэргүүлэгч та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй.
Бид та бүхэнд урамшуулал болон хамгийн хямд үнэ өргөн сонголт найрсаг үйлчилгээг санал болгож байна.
Манай хаяг : 220д циркийн зүүн талд хуучнаар шаазан ваарны үйлдвэрийн 1 р давхарт /1р салбар/ Утас : 324174 55253465 91913988
3р хороолол Ачлал их дэлгүүрийн 2 давхарт /2р салбар/ Утас : 305568 50157968 99185240
11 Comments