Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төрийн албаны ажлыг шуурхай, чанартай болгох, давхардлыг арилгах үүднээс зарим агентлагийг татан буулгаж, холбогдох яамдад нь шилжүүллээ. Ингэснээр Засгийн газар тохируулагч 11, хэрэгжүүлэгч 17, нийт 28 агентлагтай болж байна.
Хуралдаанаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Хүүхдийн төлөө газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Соёл, урлагийн хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газрыг татан буулгалаа.
Татан буугдсан агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлэхээр болсон байна. Шилжиж ирсэн ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж, агентлагийн зарим чиг, үүргийг Улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх, агентлагийн орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтцийн талаар санал боловсруулж Ерөнхий сайдад танилцуулан Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг сайд нарт даалгажээ. Түүнчлэн яамдын бүтцийн талаар хэлэлцэн 11 яамыг 16 болгосон ч нэг ч хүний орон тоо нэмэхгүй, халахгүй байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд
Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал |
Тохируулагч агентлаг |
Хэрэгжүүлэгч агентлаг |
Монгол Улсын Ерөнхий сайд |
Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар | |
Монгол Улсын Шадар сайд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар | Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар |
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд |
Цаг уур, орчны шинжилгээний газар | |
Сангийн сайд |
Гаалийн ерөнхий газар
Татварын ерөнхий газар |
|
Хууль зүйн сайд |
Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар | Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар |
Барилга, хот байгуулалтын сайд |
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар | |
Батлан хамгаалахын сайд |
Зэвсэгт хүчний жанжин штаб | |
Зам, тээврийн сайд |
Иргэний нисэхийн ерөнхий газар | |
Уул уурхайн сайд |
Ашигт малтмалын газар, Газрын тосны газар | |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд |
Төрийн өмчийн хороо | Мал эмнэлэг, үржлийн газар |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар |
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 28, 2012 3:14:00 pm )
Meregejiliin hayanaltiig tatan buulgahgui yaasan yum bee niillege hiisen uusan idsen ulsuud baidag shdee Baiguullaguudaas handiv avch zugaalsan ulsuud hudalaa hayanalt tavisan hiih ajilgui ulsuud baidagdaa
-
Anonymous (August 28, 2012 3:30:31 pm )
Tsumiin energiin gazriig tatan buulgaval yasiiin, ajiltan avilgaar avdag , avsan ajil muutai tolgoi muutai hediih ni garnaas yum gardagguui tiim gazar
-
Anonymous (August 28, 2012 7:48:34 pm )
Ashigt maltmaliin gazriin mergejiltnuudiig atg shalgiie. Lizenz ezemshsen unetei bair mashin unasan humuus
-
Anonymous (August 29, 2012 10:17:18 am )
бүх байгууллагуудыг том жижиг салбар харгалзахгүй шалгамаар байна.даргынхаа идсэн уусан паянг сонсож алингаа алдахыг хармаар байна
4 Comments