antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2012 15 comments

Хятадууд иргэдийн газрыг ихээр худалдан авч байна

нийтлэсэн Admin

“Хятад иргэд айлуудын газрыг нэг сая төгрөгөөр авах санал тавьж, хашаа хатган ямар нэгэн барилга барих гэж байна” гэх мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн XXVI хороог зорилоо.

Уулын энгэрт жалга дагасан 500 шахам өрх бий дээ гэсэн тул юутай ч уул руугаа дөхье гэж бодож явсаар бараг л олоод оччихжээ. Ойрын их усан борооноос тогтсон шавар, намаг дунд халтирч, будилж явсаар Үерийн гудамжны 140 дүгээр хашаанд ирлээ. Банзаар шахаж барьсан нэлээд том хашааны хаалгыг дарсан төмөр чингэлэг үзэгдэв. Дотор нь барилгын материал буулгажээ.
Өсвөр насны болов уу гэмээр 4-5 хүүхэд хашааны тэг дунд буулгасан барилгын материалын цаана, наагуур бүртэлзэж овоолсон тоосго, мод өрж байгаа бололтой тонголзоно. Иргэдээс ирсэн мэдээллийн үнэн мөнийг лавлах хүн харагдсангүй. Манаачийнх нь болов уу гэмээр ганц гэрийн хаалга онголзож 40 хүрч байгаа болов уу гэмээр эмэгтэй хаалгаар хараачлан байснаа “ямар хүн үүгээр эргэлдээд байна вэ” гэсэн шиг хэсэг харж зогссоноо намайг зүглэв.

Ядруухан төрхтэй, хувцас хунар гэж авах юмгүй тэр хүн том хар шил зүүжээ. “Бурхан минь энэ эмэгтэй архи уудаг юм байна шүү дээ. Лав нэг нүд нь юм хардаггүй бололтой” гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Ингээд бидний дунд дараах яриа өрнөсөн юм. “Сайхан намаржиж байна уу та. Энэ ямар компанийн эзэмшлийн хашаа вэ. Айлуудаас хашааных нь газрыг үнэлж авна гэсэн байх юм. Чухам хэдэн төгрөгөөр авах санал тавьж байгаа юм бол” гэх асуултад авгай жаахан гайхаж эргэлзсэнээ толгой сэгсрэв.

Түүний энэ байдал, төрхнөөс “Танихгүй хүнд хэлэх үг алга” гэх товчхон хариулт өгч байгааг мэдэрлээ. Ингээд асуултаа арай багасгав. “танай гэр энэ мөн үү. Тэр ажил хийгээд байгаа хэд танай хүүхдүүд үү” гэвэл авгай газар сууж тухлаад “Би гурван хүүхэдтэй. Нэг муу залуутайгаа л одоо амьдарч байна. Энэ манай хашаа байсан юм. Эгч нь гэрээ хашааныхаа гадна гаргаад барьчихсан. Манай хашааны газрыг надаас худалдаж авсан. Компанийнх нь нэрийг мэддэггүй юм. Их ээ олон хятад хүн нэг юмны агуулах бололтой зүйл барих гэж байгаа юм. Энэ хэсгийн айлууд гэж дандаа хөдөөнөөс шахуу ирсэн ядарсан, ажилгүй иргэд байдаг юм. Энэ компанийнхан том хүнийг нь өдрийн 30, хүүхэд бол өдрийн 15 мянгаар цалинжуулж ажиллуулдаг. Нийт 30 гаруй ажилчинтай” гэлээ.

Биднийг ийн ярилцаж байх зуурт тор дүүрэн бидний нэрлэдгээр “Дан ху ван” гэх улаан ууттай хятад бэлэн гоймон тэвэрсэн хоёр ч хүү хашаа руу орлоо. Ажилчид нь хоол ундаа өөрсдөө зохицуулдаг бололтой. Ус байхгүй, цайнд дэвтээгээд идчих үү хэмээн хоорондоо яриад цааш яваад орчихов.

Гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Ер нь энэ хэсгийн айлуудад ус болоод тог цахилгааны асуудал их гэнэ. Зарим үед хэдэн ч хоногоор тог тасарч мэдэх учраас дэлгүүр мухлагуудад нь лааны наймаа ихээхэн эрэлттэй гэж байна. Энэ хэсэгт нэг сайхан булаг урсдаг байснаа жилийн өмнөөс ширгэж булаг урсаж байсан гэх ямар ч ул мөргүй болжээ. Сая орсон их борооноор эндхийн айлууд ёстой л гэртээ “түгжигджээ”.
Учир нь машин бүү хэл хүн явахын эцэсгүй намаг, шалбааг бий болсон нь ёстой л цаашаа ч үгүй наашаа ч үгүй болгожээ. Уулнаас буух үерийн голомт дээр амьдарсаар л байгаа эдгээр айлуудад шинэ бүрэлдсэн төр засгаас хүсэх юм даанч их юм. Энд суурьшаад зургаан жил болж байгаа ч газраа өмчилж авч чадахгүй байна гэх гомдлын үг хэлэх ч өндөр настантай таарлаа. Таван минут биш юм аа гэхэд 30 минутын зайтай явдаг ч микро болон том оврын автобус энд алга. Хичээлийн шинэ жил “хаалганы” цаана тулчихаад байхад намаг шалбааг туучсаар сургууль, цэцэрлэгтээ хүрэх гэр хорооллын хүүхэд багачуудын ядруухан тавиланг хэрхэх вэ.
Хотын төвдөө багшралдан барилга байшингаа нар үзэх зайгүй давхарлаад л бариад байхаар хотын захын гэр хороолол руу энэ бүх хот төлөвлөлтийг хандуулбал яасан юм бэ. Ядаж л өндөр өндөр барилга дагасан олигтой томхон дэлгүүр, үйлчилгээний төв, такси, автобусны буудалтай болог. Түлээ, нүүрсээ хар замаар биш юм аа гэхэд аятайхан зассан замаар хүргэх боломж ч алга. Машин бүү хэл хүн явахад хэцүүхэн намаг шалбааг дунд зурайх үхрийн жим шиг замаар л ихэд анхааралтай явах боломжтой. Усан бороотой өдөр бол татсан утсан дээгүүр явах мэт сэтгэгдэл төрнө.

Гэхдээ ийм дүр зураг бол өнөөдөр хотын захын аль ч гэр хороолол дундах байдаг л үзэгдэл. Бид харсаар цочихоо байжээ энэ амьдралд. Юутай ч хороо, дүүрэг, нийслэл, Засгийн газрын хамгийн эхний анхаарах асуудал нь гэр хорооллыг барилгажуулах, хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, ажилгүй иргэддээ ажлын байр гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Үгүй бол цөөхөн ядруу иргэд чинь харийнхны мөнгөнд худалдагдаж газар нутгаасаа сөөм сөөм, алд алдаар нь хувь тасалж өгөхөд бэлэн болжээ.
Агуулах барих нэрээр эзэлж авчихаад байгаа газрын энэ мэт асуудал өнөөх урд хөршийн алд алдаар нь газар нутаг, хот тосгоныг минь эзлэх далд бодлого нь биш биз дээ. Хятад ажилчин, хятад компанигүй юм Монголд байхгүй болсон энэ цагт нанхиадууд нийслэлийг минь хумих бодлогоо гэр хорооллоос эхлүүлээд байгаа ч юм билүү. Тийм бол одоо яах вэ.

М.Мөнхтунгалаг

alt


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (August 28, 2012 12:09:57 pm )

    muu teneg hujaa nar omhii sanaagaa chadalguigees ni ehelj bgaa ym hytad gazar hudaldaj abhad arai ner deer ni shiljuuldeggui bizdee. shiljuuldeg bol yaraltai oorchilmoor ym bn da

  • Anonymous (August 28, 2012 12:12:43 pm )

    Monhtungalagaa ajiliin amjilt cham shig eh oronch setguulch olon baij l bid uneniig medne. manai aimagt hujaa irbel bi bolgood ogohoo medye…

  • Anonymous (August 28, 2012 1:50:33 pm )

    харийн хүмүүс тэр тусмаа муу ёрын нэг хятад ч гэсэн нэг метер квдрат газар бүү өг,хятадуудыг МОНГОЛООС ХӨӨЖ ЗАЙЛУУЛАХ ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛМАААР БАЙНА,МАШ ЯАРАЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОЙ

  • Anonymous (August 28, 2012 4:08:38 pm )

    ГАДААДЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХГҮЙ ХУУЛЬТАЙ ТЭД МОНГОЛЫН ИРГЭН БОЛОХ САНАА АГУУЛАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГАДНИЙ ИРГЭН МОНГОЛ ИРГЭНЭЭС ГАЗАР ХУДАЛДАЖ АВЧ ӨМЧЛАХ ИРЭХГҮЙ ГЭСЭН ҮГ

  • Anonymous (August 28, 2012 4:21:18 pm )

    BI OMCHILJ AWAHGUI GEHDEE BI MONGOOR AWSAN GEED SUUGAAD BWAL YAH BE?????

  • Anonymous (August 28, 2012 6:52:00 pm )

    turiin ordnii heden gaihainuud odort yu hiij hiij ajiliin tsagaa bardag yum be

  • Anonymous (August 28, 2012 6:56:05 pm )

    irged ni ch gj irged mungu l bval nudee uhaad uguhuus butsahgui. uvug deedesiin maani tsusaa ursgaj hamgaalj uldsen gazar nutgiig ur hoich ni mungunii tuluu unuudur ariljij bdag

  • Anonymous (August 28, 2012 7:57:13 pm )

    khujaa nart gazar zarana gedeg chini eh ornoo khudaldaj bnaa tor zasag ene talaar yaralttai arga khemjee awaach omhii hujaa nar ezelj awlaa

  • Anonymous (August 28, 2012 10:42:20 pm )

    Угаасаа дур мэдээд буучихсан зовшооролгуй газар юм биш уу,,авч бгаа нь ч зарж бгаа нь ч таарсан нохдууд бна даа..,

  • Anonymous (August 28, 2012 11:36:57 pm )

    Manai tor gej mongo ed horongon deer togtson shunaliin huudiinuud hooson amlalt ard tumen uls eh ornoo bish oorsdiigoo bodson shimegch huvalz l gesen ug

  • Anonymous (August 28, 2012 11:47:17 pm )

    Ard tumeen hujaanuud nutagtaa da yalan guya ereend yaj davarch manaihang zodoj nudej davardag bilee odoo buur nutagt min irchiheed bugd buleglen ard tumeniig maan tsagdaa nartain hurtel zodoj baihad bid zugeer suugaad baih gejuuu odoonoos hujaa nariig joohon davarch yanz bur boloh yum bol hariu shang n boliii getel ogtsgooe manai tsagdaagiin baiguulga ch gesen ard tumendee uyan hatan handaj yagaad hujaa nartaa adilhan tsagdaa n mongolchuudiiinhaa tald orj bolohgui tiiim bizdeee davarsan hujaaag amita bolgotsgooyooo

  • Anonymous (August 29, 2012 10:09:23 am )

    Монгол цахим сэтгүүл iTOP.mn

  • Anonymous (August 29, 2012 10:30:58 am )

    Зөв зөв Хятадуудын зөв.Монгол төр ард түмэндээ иймэрхүү хандаж байхад хятад хүн ч гэсэн амьдрахын төлөө тэмцэж л байгаа нь энэ биз,харин төр нь дэмждэг юм шиг байна.

  • Anonymous (August 29, 2012 10:37:46 am )

    Манай их удирдагчид 300000 км хавтгай дөрвөлжингөөр нь зарж байхад нэг муу хоногийн хоолгүй ядуу иргэн 0.03 км газраа хоногий хоолоор өгөхөд юу нь буруу гэж.Хэрэв маргааш нь турж үхсэн байвал ямар ч газар хэрэггүй ээ.

  • Anonymous (August 29, 2012 11:59:25 pm )

    Монголын төр газар эзэмших эрхийг зөвхөн монголын иргэдэд байлгах ёстой.Хятад иргэд эх орондоо газар эзэмших эрхтэй ч хэсэг хугацааны дараа улсдаа буцааж өгдөг
    хуультай.Тийм ч учираас үүрдийн үл хөдлөх хөрөнгөтэй байхын тулд манайхыг зорьж байгаа юм.Хятадууд Японы Фүжи уул,Хокайдо зэрэг байгалын үзэмжит газрууд,хүн ам сийрэг уул ус модтой хямд газаруудыг авахыг ихэд санаархаж байгаа.Тэдний цаад санаа нь байгалын баялагыг гартаа оруулж аваад эзэн суух явдал байгаа юм.Жишээ нь,цэвэр усны ундаргатай газрыг аваад,түүнийгээ савлаад япончууд,хятадад гаргаж зарах санаа агуулж байгаа.Учир нь усны нөөц дэлхийд хүрэлцэхгүй болох цаг хаяанд ирчихээд байгааг тэд олж хараад байна.Үүний эсрэг газар өмчлөх хятадуудын эсрэг япон улс хууль гаргана гэж ноднин ярьж байсан.Одоо хориг хуультай болоо биз.Улсын Их Хурал худал цэцэрхийлэлдэж суухаар ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хамгаас түрүүнд олж харж шуурхай шийдвэр гаргаж ажиллахыг ТВ,сонин сэтгүүлийнхэн нэхэл хатуутай шахаж,тулгаж байх нь нэн чухал асуудал болоод байна.Тэд худалдаад авсан байсан ч буцаагаад зарахаас өөр аргагүй байдалд орох хууль гаргамаар байна. Өвөг дээдэс маань бидэнд үлдээсэн газраа хэдэн бор цааснаас алдаад байх уу,тамин ээ?

antalya rent a car