antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2012 5 comments

Чингис хаанаа худалдаж идэх боломжийг алджээ, бид

нийтлэсэн Admin

“Чингис хааны төрсөн газар ус нь Өвөрмонголын Ордос хошуу, уугуул нутаг нь Өвөрмонгол, тэр нь одоо Хятад улсын мэдэлд бай­даг юм байна” гэсэн ойлголтыг дэлхий нийтэд төрүүлсэн өргөн далайцтай суртал ухуулгыг урд хөрш энэ жил тун амжилттай үргэлжлүүлж байна. Их хааны мэндэлсний 850 жилийн ой энэ жил тохиож байгаа нь энэхүү суртал ухуулгыг амжилттай болоход тун их нөлөөг үзүүлж байгаа юм.

Саяхан Ордост зохион байгуулагдаж, дэлхий нийтийн, тэр тусмаа эрчүүдийн анхаарлыг гойд татаад авсан “Дэлхийн гоо бүсгүйн шалгаруулалт” ч энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэг хэсэг байсан мэт харагдаж байлаа. Гоо бүсгүйн тэмцээний завсар их хааны бунхан, үүх түү­хийг хэтэрсэн тунгаар суртал­чилж байсныг нь харахад тэгж санагдахаас өөр аргагүй байсан юм. Харь нутгийнхан эзэн хааных нь нэрийг худалдаж идэхийг зү­гээр хараад сууж байгаа бид өм­нө нь арай ч ийм байгаагүй юм. Даанч хэт туйлшрамтгай ча­нар нь ийм балай гэхэд балай биш, ухаа­лаг гэхэд ухаалаг биш бол­го­чихдог юм болов уу.
Монгол орныг хүрээлэн байсан коммунизмын хана нуран унаж, хүмүүс урьдын түүхээ мэддэг, са­нагалздаг байснаа батлахаар хошуурч байх үед Чингис хааны зурагтай хивс айл болгонд шахуу байдаг байж билээ. Гэтэл тэр нь хангалтгүй санагдаад архи дарс, зочид буудал, уушийн газар гээд бүгдийг “Тэмүүжин”, эсвэл “Чин­гис” гэж нэрлэх болсныг түүх гэрчинэ. Энэ синдром одоо арай дарагдсан ч архи, дарсны үйлд­вэрлэлд хадгалагдсан хэвээр л байгааг захын дэлгүүрт ороод мэдэж болно. Улсынхаа нийслэл Улаанбаатарыг хүртэл “Хэтэрхий коммунист нэр” гэж шүүмжлээд “Чингисбаатар” болгочих шахаж байв. Тэр үед нэгэн зохиолч “Одоо 00-ын цаасаа Чингис гэж нэрлэх дутаж байна” гэж хэлж байсан юм.
Намайг бага байхад манай бай­ранд Чингис нэртэй нэг ах байж билээ. Ардчилал хараахан ялаа­гүй байхад Чээгий хэмээн уриал­гахан дуудуулдаг байсан тэрбээр “Цагаан морин жилийн хувьсгал”-ын дараа “Намайг Чээгий биш, Чин­гис гэж дуудаж бай” хэмээн тэ­рүүхэндээ агсарч байсан юм гэнэ лээ.
Бодоод байхад тэр үед тийм нэртэй хүн ер байдаггүй байж.  Харин одоо Чингис, Тэмүүжин, Бөртэ нэртэй хөвгүүд охид маш олон бөгөөд дийлэнх нь энэ жил 20 насны босгыг алхаж байгаа гэж мөрийцсөн ч алдахгүй. Чингис ахаас ялгаатай нь өөрсдийгөө Тэмүүжин, Бөртэ гэж бүтэн нэрээр биш,  “Тэмка”, “Бөөгий” гэж дууд гэж уурладаг болсон байж магадгүй. Их оргилсон хүсэл хурдан бөхдөг гэдэг. Түүн шиг, цагийн аясаар Чингис хивс морин хууранд зайгаа тавьж, их хааны алдар суу эх нутаг, үр хойчынхоо дунд бүдгэрчээ.
90-ээд оны үед юмдаг, Шве­дийн уран бүтээлчдийн хийсэн “Чин­гис хаан” нэртэй кино кино театруудаар гарч байв. Шар үстэй, ногоон нүдтэй швед хүү­хэн, дээлэрхүү юмныхаа хор­мойг чирэн, өөрөөсөө нэг их ялгара­хаар­гүй залуугийн хойноос хаз­гай муруй аялгаар “Тэмүчин, Тэ­мүчиэн…” гэж дуудан гүйх нь үнэхээр наалдацгүй харагдаж байсныг яана. Тэр үед зарим нэг цөс ихтэй монгол “Муусайн шве­дүүд манай их хаан, Бөртэ хатныг яаж доромжилж байгаа нь энэ юм. Шүүхэд, заргалд” хэмээн цээжээ дэлдэх явдал ч гарч байсныг миний бие учрыг нь гүйцэд ухаж ойлголгүй хараад сууж байлаа. Тийм бодолтой хүмүүс олон байсан учраас “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэн гэдэг учрыг арай хожуу мэдэж авсан.
Дахиад хэдэн он өнгөрөхөд  бид Чингис хаанаа Монголын хүү, монгол хүн гэж өмчлөхөөсөө илүү дэлхий дахинд алдаршуулан мандуулахыг хүссэн нь зүй ёсных байв. Энэ зорилт ч бүтэн биелж, өвөг дээдсээ “Мянганы суут хүн”-ээр өргөмжлүүлж чадсан билээ. Харин үүний дараа үе, үе хөдөлдөг “өвчин” нь хөдөлж, “Нэгэнт л дэл­хийн хүн юм чинь дэлхий нийт өмчилж л байг” гэсхийгээд зөнд нь хаячихаж.
Чингисийг өөрийн хүн болгох оролдлогыг энэ завсар олон улс хийсний зарим нь маш инээдтэй баримтан дээр тулгуурлаж байс­ныг энд бичээд баршгүй. Жи­шээ нь, “Нууц товчоо”-ны эхлэл хэ­сэгт бичигдсэн “Тэнгис далайг гат­лан ирсэн Бөртэ Чино, Гоо ма­рал” гэсэн өгүүлбэрээс санаа авч, “Хэтэрхий ихийг хүсч, сёгун­даа нүд үзүүрлэгдээд нутаг­таа байх газаргүй болсон са­муу­рай далай гатлан Монгол ирж, үр удам нь дэлхийг эзлэх хүс­лээ гүйцэлдүүлсэн” гэсэн таамагла­лыг япончууд хийж байлаа. Иймэр­хүү баримтуудыг бол ня­цаах үндэстэй, харин энэ удаа бол бид өвөрмонголчуудад яалт ч үгүй хожигдчихлоо. Учир нь, өвөр­монголчууд их хааны үр сад гэдэг нь үнэн, бас их хаанд бид­нээс илүү сэтгэлтэй хандаж бай­на гэдэг нь ч үнэн юм.
Уг нь Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр одоогоос гурван жилийн өм­нө “Их эзэн Чингис хааны мэн­дэлс­ний 850 жилийн ойг 2012 онд Монгол Улс даяар ёслол төгөлдөр тэм­дэглэсүгэй. Их эзэн Чингис хаа­ны мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар/С.Баяр/-т чиглэл болгосугай. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хо­роог байгуулж тусгай хөтөлбөр, тө­лөв­лөгөө боловсруулан хэрэг­жүүл­сүгэй” гэх зэрэг заалт бү­хий “Их эзэн Чингис хааны мэн­дэлсний 850 жилийн ойг тэм­дэглэх” тухай 118 тоот зарлиг гар­гасан билээ. Гэхдээ зорилго нь зөв мэт харагдах уг тогтоолын ганц том алдаа нь Н.Энхбаярын өөрийгөө дөвийлгөх давагдашгүй их хүсэлд нь байсан юм. Өөрөөр хэл­бэл, мань хүн их хааны ойг тэм­дэглэх далимдаа эх орноо дэл­хий нийтэд сурталчлах бус, өөрий­гөө эзэн хаантай зүйрлэх са­наатай байсан байж тун ч ма­гадгүй. Учир нь, Чингис хааны төрсөн өдрийг өөрийнхтэйгөө нэг өдөр давхцуулж, зургадугаар сарын 1-нд ёсчлон тэмдэглэдэг болгох талаар яриа хэлэлцүүлэг ид өрнөж байсны цаад учрыг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй, мэдэхгүй өнгөрсөн.
Гэхдээ энэ ойг ёсчлон тэмдэг­лэх ёстой гэдэг санаа нь зөв байв. Тийм ч учраас Ерөнхийлөгч Ц.Эл­б­эгдорж эзэн Чингис хааны мэн­дэлсний 850 жилийн ойг аль нэг өдрийг онцлолгүй, жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх зар­лигийг энэ оны нэгдүгээр сард буюу он дөнгөж эхэлж байх үед гар­гасан юм. Гэтэл тухайн үеийн эрхтэн дархтнууд буюу МАН-ын удирдлагууд нүдэн балай, чихэн дүлий байсаар өнгөрөөчихлөө. Улсын наадмаар ч гэсэн “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой” гэсэн үг Ерөнхийлөгчийн зүгээс л сонсогдоод өнгөрсөн.

 

Их хааны ойг тэмдэглэх ажил Монголд нэг иймэрхүү байдлаар шувтарч байхад Өвөрмонголд хэрхэн сурталчилсныг дээр өгүүлсэн. “Чингис хааны төрсөн газар ус нь Өвөрмонголын Ордос хошуу, уугуул нутаг нь Өвөрмонгол, тэр нь одоо Хятад улсын мэдэлд бай­даг юм байна” гэсэн ойлголт одоо ч гэсэн дэлхий нийтэд түг­сээр. Хөх толботой, монгол хөв­гүүн би бээр “цагаан цаас шиг” байх ахуйдаа Шведийн уран бү­тээлчдийн хийсэн “Чингис хаан” хэмээх киног үзээд нэг хэ­сэг­­тээ л балчир ухаандаа Бөртэ хат­­ныг “шар үстэй” хэмээн тө­сөөлж байсан юм. Түүний ади­лаар, энэ жил хятадын явуулсан сур­­тал ухуулгыг үзсэн хичнээн бал­чир хөвгүүд, охид дэлхийн өн­цөг булан бүрт “Чингис хаан хийгээд Монголын өнөө­гийн байдлын талаар бүрэн ойлголт­той болчихлоо” хэмээн бодож бай­­гааг хэн ч таашгүй. Бид Чин­гис хааныхаа ойг энэ жил тэм­дэг­лэчихдэг л байсан юм. Тэгсэн бол эх орноо үнэн зөвөөр нь дэлхий нийтэд мэдрүүлэх шиг болохгүй юу. Их хааны нэрээр бараа таваар биш, эх орноо, ард түм­нээ сурталчилна гэдэг зүй ёсонд ч нийцнэ, дэлхий нийт ч ойл­голт авна. Би энд монголчууд гэж ерөнхий байдлаар хэлээд бай­гаа бо­ловч яг үнэндээ энэ болом­жийг алдсан явдалд тухайн үеийн Засгийн газар, МАН-ын “эвэртэн, тууртнууд” л буруутай. Тэд дэмж­чихсэн бол ядахдаа Чингис хаа­ныг өвөг дээдсээ биш “архи” хэ­мээн ойлгож явдаг балчир үрсийн маань ч нүд чих онгойх байсан ч юм бил үү.

Х.БАТСАЙХАН

 

MMinfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (August 27, 2012 12:47:08 pm )

    ХАРИНЧ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ЗҮҮЛ БОЛОХ БИШ ГЭЖ ҮҮ ӨВӨР МОНГОЛ БОЛ МОНГОЛЫН НУТАГ
    МОНГОЛ УЛСЫН НЭГ ХЭСЭГ ЧИНГИС ХААНИЙ ДАРААГИЙН ХААД ЭНЭ НУТАГТ АМЬДАРЧ БАЙСАН ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН НУТАГ БОЛ МОНГОЛ УЛСЫН НУТАГТ БАЙГАА ОНОНГИЙН ДЭЛҮҮН БОЛДОГ
    ГЭДЭГ НЬ ХЭНЧ МАРГАХГҮЙ ТҮҮХЭН ҮНЭН ЭНЭ ТҮҮХЭЭН МОНГОЛЫН ҮҮРДИЙН ДАЙСАН БАЙСАН УЛС БОЛ ХЯТАД ХЯТАДЫГ ХЭДЭН ОНД ЯМАР УЧААР ЧИНГИС ХААН ЦЭРЭГЛЭН ЭЗЭЛСЭН ТҮҮХИЙГ СУРТЧАЛААД АВАХ БИШ ГЭЖ ҮҮ
    ДЭЛҮҮН БОЛДОГИЙГ ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР БОЛОХ БАЙГАЛЫН ОНГОН ТӨРХӨӨР НЬ ХАДГАЛАЖ
    ЖУУЛЧАДЫН ОЧПОГ ГАЗАР БОЛГОХ
    ЧИНГИС ХААН ДЭЛХИЙГ ЭЗЛЭХДЭЭН МОНГОЛЫН АЛТАН ОРДОНИЙ УЛСААС ЭХЛЭЭД ХЭЧНЭЭН
    ТОМ УЛСЫГ БАЙГУУЛСАН ЮМ ЗЭРЭГИЙГ НОМ МОЛГОЖ ДЭЛХИЙН ОЛОН ХЭЛЭЭР ГАРГАЖ
    ЖУУЛЧАН НАРТ БЭЛГЭГЛЭЖ БАЙХ ЗЭРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ

  • Anonymous (August 27, 2012 8:11:10 pm )

    Hentii aimagiin dadal sumiig aylal juulchilaliin tomoohon bus nutag bolgoj hugjuulmeer baigaa ymaa.

  • Anonymous (August 27, 2012 10:01:22 pm )

    sanaachlagiig dandaa hyataduud abch baina shdee.hunii hiisnii araas bish yumiig urgelj uridchilj harj baih yostoi bus uu.tend tegchihej end ingechihej gej yumnii araas hootsoldoh chin tenegiin shinj dee.

  • Anonymous (August 28, 2012 11:52:02 am )

    TA NAR BICHIHEES OOR YUM MEDEHGUI TERIIN ANHAARALDAA AVCH CHADAHGUI MONGOLCHUUD SH DEEE

  • Anonymous (August 30, 2012 12:44:48 am )

    tegj ovorlogchdiin tsosiig hoorgood yuhev ee.Ene eronhiilogch chini,bas ihenh gishyyd hyatad tsustai bolohoor yu gej l Chinges haanaa Mongol gedegiig nurgiinhantaigaa bulaatsaldav gej.Ed nar dotroo durtai baigaa,ynendee oorsdoo ch hyatuudtai ene tuhai yu ch yarisaniig bid medeh bish.Hurdan songuuli boljMongol ulsiin nar ni garaasai daa.Elberdorj baisan tsagt oshoo ih myyhai yum olon garnaa.Ene S.Narangereliig eronhiilogch bolgoj boldoggyi yum bolov uu?Ene hyn bol minii bagsh.Ih daruu,mash shudarga,tomootoi,dalai met gyn bat medlegtei hyn dee minii bagsh.Onoogiin Mongold iim l zarchimch shudarga hyn heregtei sanagddag.Ene hyn idej uuhiin shunal hysliig meddeggyui negen.Delhiin huuliin hyreend mash ih ner hyndtei hyn.iim hyneer udirduulbal neg zov zalah baina.USA.

antalya rent a car