antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2012 19 comments

ХОТЫН ЗАСАГ ДАРГА Э.БАТ-ҮҮЛ АВТОБУСААР ЗОРЧИНО

нийтлэсэн Admin

Хотын Засаг дарга Э.Бат-Үүл ирэх даваа гарагаас эхлэн нийтийн тээврээр ажилдаа ирж, бас харьж байхаар боллоо.

Өчигдөр Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн автозамын хэт ачааллыг бууруулахад чиглэсэн тодорхой тооны арга хэмжээг ирэх даваа гарагаас эхлэн авч болсон тухайгаа нийтэд дуулгахаар сэтгүүлчдэд хандсан юм. Хотын Засаг дарга энэ үеэрээ хотын захиргаанд ажилладаг нийт ажиллагсад гэлтгүй өөрөө ч гэсэн автобусаар зорчино гэдгээ хэлсэн. Харин хотын удирдлагуудын жолооч нар ажилгүй өнжихгүй гэнэ. Учир нь шуурхай хурал цуглааны үеэр дуудлагын маягаар ажиллах тул тэдний цалин хөлсөд бууралт гарахгүй юм байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болсон Иргэний танхимын анхны нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хотын дарга энэ санаагаа уриалга болгож байсан бол өнөөдрийн өдрийн 532 тоот “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжаараа ийнхүү ажил хэрэг болгов.
Ирэх даваа гарагаас эхлэн Энхтайвны өргөн чөлөөний дагуу буюу зүүн 4 замаас 25 дугаар эмийн сан хүртэлх 5 км замд тээврийн хэрэгсэл өглөөний 7 цагаас оройн 22 цаг хүртэлх хугацаанд давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцоно. Дээрх замаар 31 чиглэлийн 403 автобус, троллейбус үйлчилгээнд гардаг байна. Уг нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон графикаар бол, нийтийн тээврийн хэрэгсэл хот дотор 22 км/цагийн хурдтай зорчих ёстой аж. Гэтэл өнөөдөр 8 км/цагийн хурдтайгаар хөдөлгөөн оролцож байгаа гэнэ. Дээрх зохицуулалтыг хийснээр 18 км/цагийн хурдад шилжинэ гэсэн тооцоо гарчээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавихаар боллоо.
Түүнчлэн төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэн, замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөх аж. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн дугаарыг хураан торгож байгаа бол захирамж хэрэгжсэнээр дүрэм зорчсон жолоочийн машиныг ачиж, тухайн иргэнээс ажлын хөлсийг нь гаргуулж байх юм. Тусгай зориулалтын ачиж буулгадаг техникийг гаднаас оруулж ирэх асуудал ид яригдаж байгаа учир тун удахгүй энэ заалт амьдрал дээр хэрэгжих нь тодорхой болжээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ шийдвэр энэ сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд хүчинтэй мөрдөгдөнө.
Б.Туул  – Montsame Agency


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (August 26, 2012 10:13:56 pm )

    амжилт хүсье

  • Anonymous (August 27, 2012 2:16:02 am )

    Дэмжиж байна, яг зөв, өөрөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.

  • Anonymous (August 27, 2012 2:40:06 am )

    Saikhan sanaa bna bat uul dargaa ajilaa sain hiigerei good luck

  • Anonymous (August 27, 2012 8:33:46 am )

    Doloon buudlaas tavan shar khurekh, duchin myangataas Khangarid ordon khurekh 2 ch neleed yalgaatai l daa. Uul darga eniig medekh bailgui dee

  • Anonymous (August 27, 2012 8:46:02 am )

    saikhan shiidver baina.
    heregguulelten deeree anhaaral sulruulj bolohgui dee.

  • Anonymous (August 27, 2012 9:15:17 am )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

  • Anonymous (August 27, 2012 9:17:42 am )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС 89980009

  • Anonymous (August 27, 2012 9:29:07 am )

    yoooy say bi awtobusaar irlee, 13-aas UB ih delgvvr hurtel 10 min l ywlaa, uneheer iim saihan bolchwol neeree taniig baatar baatar geeel hundleed baihaar uur yahaw de.

  • Anonymous (August 27, 2012 9:40:37 am )

    БАТҮҮЛ ЗӨВ АЖЛАЖ БАЙНА НИЙТИЙН ТЭЭВЭРЭЭР ӨӨРӨӨН ҮЕ ҮЕ ЯВАЖ ҮЗЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
    АВЧ ЯВУУЛАЖ БАЙГАА АЖИЛ МАШ ЗӨВ ТӨРИЙН АЛБАН ХААГЧАД АЖИЛДААН ХУВИЙН МАШИНААР ЯВАХГҮЙ БАЙХ МАШ ЗӨВ ОДОО ХАХУУЛЬ АВДАГИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ТАНХАЙ ДЭЭРЭМ
    ХУЛГАЙН ХЭРЭГТЭЙ САЙН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ХОРООНИЙ ЦАГДААГ ХОРООНД НЬ БАЙНА АЖЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭВ ЖУРАМ САХУУЛХАД ИРГЭД АЖ АХУН БАЙГУУЛЛАГИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦУУЛАХ НЬ МАШ ИХ ҮР ДҮНТЭЙ АЖИЛ БОЛНО ҮҮНИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (August 27, 2012 12:03:50 pm )

    yag zuw uuruu iim baiwal busadan durain shvv dee tvgjrel arai dendej bn shvv dee goe alham bn aa

  • Anonymous (August 27, 2012 2:12:58 pm )

    amjilt xvse ajliin garaagaa zob exelj bna

  • Anonymous (August 27, 2012 2:34:22 pm )

    энэ санал арга хэмжээнүүд их зөв юм,номерын дагуу хөдөлгөөнд оролцох байтал хөдөлгөөнд орж байгаа жолооч нар анхаармаар юм,мөн тэднийг 1_р эгнээд зогсоож шалгаж байгаа нь замын хөдөлгөөнд мөн нөлөөлж байна,засгийн газар Их г,м_ын нүсэр аппаратны унаа унш болон туслах гэх мэт зардалуудыг эрс багасгах хэрэгтэй

  • Anonymous (August 27, 2012 2:46:13 pm )

    yabj l uzeereii dee ta nar ch helehdee garamgai daa hiihdee unen muu

  • Anonymous (August 27, 2012 3:34:03 pm )

    MASH ZOW SHVV BITII TEGEED ZAMHARCHAARAIDAA IH YUM HULEEJ BN SHVV TANAAS

  • Anonymous (August 27, 2012 4:15:41 pm )

    ENE SALGA.N GER AJLIINHAA HAJUUD YUM CHINI YVGAN L IRNE SHDEE,UGAASAA SALGA UVCHIND YVGAN YVAH TUSTAI,UVCHTEI HUN DAGAJ 3 DAHI UDUR BOLGON HUUHDIINHEE HICHEELIIG TADLUULAH NI.

  • Anonymous (August 27, 2012 4:49:38 pm )

    Би оноодор ажилдаа автобусаар явлаа Болж байнаа

  • Anonymous (August 28, 2012 11:09:14 am )

    sain bna…teevriin uilchilgee ch saijirch soyoltoi bolno baih..Amjilt…

  • Anonymous (August 30, 2012 9:58:46 am )

    БОЛОЖ БАЙНА

  • Anonymous (January 25, 2013 4:09:00 am )

    энэ болиосоо бат үүл, үүлэн дундаас буугаад иргэн дунд ороод үзээсээ,хийх юм их бна,хүний өмч машинаар оролдоод ,замын татвар, агаарын бохир татвар төлөөд улам дарамт болох юм,

antalya rent a car