antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2012 3 comments

Жолооч та хэд дэх өдөр машинаа унахгүй вэ?

нийтлэсэн Admin

Зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэл 3.48 км урттай хэсэг нь нийслэлийн төвөөр зүүн

баруун тийш нэвт гардаг зам бөгөөд хам­гийн их түгжрэл үүсдэг замуудын нэг юм. Энэ хэсгийн замын хөдөл­гөөний түгжрэлийг багасгахаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах, автомашины улсын дугаарын сүүлийн тоогоор ялган долоо хоногийн ажлын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд Их тойруу дотор, Нарны замаас хойшхи хэсэгт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар зохицууллаа. Тодруулбал, гэсэн тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөнийг хяз­гаар­лана. Дараахь үйлчилгээний болон дуудлагын автомашинуудад дээрх зохицуулалт хамаарахгүй.

Үүнд:

-Онцгой Байдлын Ерөнхий газар гал түймэр, түргэн тусламж

-Түргэн тусламжийн төв

-Нийтийн тээврийн автобус, такси

-Төрийн тусгай хамгаалалтын авто бааз

-Дипломат байгууллага

-Тохижилт үйлчилгээний компани

-Буяны ажлын машин

-Хамгаалалтын компанийн автомашинууд

-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашин

-Ус суваг ашиглалтын газар

-Дулааны шугам сүлжээ дуудлагын автомашин

-Цахилгаан тээвэр компани дуудлагын автомашин

-Улаанбаатар зам засвар, арчлалт компани

-Гэрэлтүүлэг чимэглэлийн байгууллага

-Цахилгаан шугам сүлжээний газар

-Автобус компаниуд зэрэг байгууллагуудын автомашинуудад энэхүү зохицуулалт хамаарахгүй. Энэ ажил маргаашнаас эхлэн ирэх аравдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Ингэснээр  хөдөл­гөөний нягтрал 20 хувь буурах гэнэ.

Х.ЦЭНД-АЮУШ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (August 27, 2012 9:16:34 am )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

  • Anonymous (August 27, 2012 9:18:36 am )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС 89980009

  • Anonymous (August 29, 2012 9:50:40 am )

    ДЭМЖ БАЙНА

antalya rent a car