antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2012 1 comment

Корсик бүсгүй Ализе Жакоте

нийтлэсэн Admin

Францын дуучин Ализе Жакоте Монголд ирэхээр болсон билээ. Тэрээр энэ сарын 31-нд зохиогдох “Forever Fashion” загварын шоунд оролцох юм. Түүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Ализе Жакоте 1984 оны наймдугаар сарын 21-ний өдөр Францын өмнөд хэсэгт байх Корсик арлын Аяччо хотноо төржээ. Тэрээр айлын ууган хүүхэд. Хүрэн бор үстэй, торомгор бор нүдтэй бүсгүй учир түүнийг корсик дуучин бүсгүй гэх нь бий. Эцэг эх нь серфингэд “нугасгүй” учир охиноо салхины нэрээр нэрлэжээ.

Ализе дөрвөн настайгаас бүжиглэж эхэлсэн болохоор ирээдүйгээ бүжиггүйгээр төсөөлж үзээгүй гэнэ. 11 настайдаа тасалбарын захиалга өгөх хуудсан дээрх зургийи уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж Мальдивын арлуудаар аялах эрхийн бичгээр шагнуулж байжээ. Түүний зурсан «ALIZEE» гэсэн зураг нь одоо хүртэл онгоцны зорчигчдын танхимд байдаг учир дуучин бүсгүй үүгээрээ ихэд бахархдаг юм.

1999  оны арванхоёрдугаар сард “Эхэлж байгаа од” нэвтрүүлэгт Ализе анх удаа оролцсон ч харамсалтай нь эхний шатнаас хасагджээ. Сарын дараа Ализе дахин ирж дуулахдаа Францын алдарт дуучин Аксель Редийн “Миний мөргөл” дууг сонгосон байна. Түүнийг аз ивээж энэ удаад шалгаруулалтад тэнцэв. Ингээд түүний амьдралын шинэ үе эхэлсэн бөгөөд Милен Фармер болон Лоран Ботанна нарын продюссерууд түүнийг олж харснаар дэлхийн эстрадын олимпод мандуулахын тулд гарнаас нь чанга гэгч нь атгажээ.

2000 оны тавдугаар сарын 19-нд түүний “Би Лолита” англи цомог худалдаанд гарчээ. “Би Лолита” дуунд тосгоны бүсгүй том хотод очихыг мөрөөдөж байгаа тухай өгүүлдэг. Уг дууны клипний зураг авалт ердөө хоёр хоног үргэлжилсэн бөгөөд 100 орчим жүжигчид бүжиглэж тухайн үедээ алдартай дискотект зураг авалтыг гүйцэтгэжээ.

Тооцоо ч зөв байсан нь тодорхой болж хагас жилийн турш энэ синглийн борлуулалт эхний аравт багтаж байсан юм. Үүний үр дүнд 1.5 сая цомог борлогджээ. Тэрээр зөвхөн Францдаа төдийгүй Япон, Канад, Герман, ОХУ зэрэг олон оронд алдартай болж мөн оныхоо арваннэгдүгээр сарыи 17-нд анхныхаа мэргэжлийн шагналыг гардан авлаа. 2000 оны дүнгээр алдарт “NRJ” радиостанцын нэр хүнд бүхий хөгжмийн шагналыг хүртсэн юм.

Залуу бүсгүй студид идэвхтэй ажилласны үр дүнд “Амттан” гэдэг альбомоо гаргэсан бөгөөд ихэнх дууных нь үг, аяыг түүний продюссерууд нь бичжээ. Цомог нь Ализегийн хоолойн хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан бөгөөд дуунд үзэсгэлэнт, дур булаам сайхан бүсгүйн мөрөөдлийн талаар өгүүлнэ. Их энгийн, залуучуудын загварт яг тохирсон учир нутагтаа ч тэр, гадаадад ч тэр амжилтад хүрч гуравхан сарын дотор платин төрлийн альбом болон хувирсан юм. Тухайн үедээ гурван зуун мянгаи ширхэг борлогдсон бол өнөөдрийн байдлаар найман зуун мянгад хүрчээ. Харин Евролт борлогдоон дискнийх нь тоо дөрвөн саяд хүрээд байгаа юм.

Ализегийн хамгийн сонирхолтой сингл “Намуухан ярина уу” юм. Эмэ дуунд хүүхэд том хүн болон хувирч хүүхэд ахуйн гэгээлэг мөрөөдлөөсөө салж байгаа тухай өгүүлнэ. Ализегийн гадаад дахь алдар нэр ч биеллээ олж Япон, Израиль, Голланд дахь “Universal Music”-ийн салбарууд зарим нэг синглийг нь дахин хэвлэж гаргажээ. Нэрт дуучны дөрөв дэх клип болох “Gourmandless”-ийг 2001 оны долдугаар сарын 25-нд бичсэн бөгөөд их энгийн сэдэв дээр тулгуурлан зураг авалтыг нь гүйцэтгэсэн юм. Ализе найзуудынхаа хамт салхилахаар байгалийн сайхан, цэвэр агаарт гарч хөгжилдөж байгаа тухай энэ дуунд өгүүлдэг.

2002 оны гуравдугаар сарын 6-нд Ализе Жакоте Монте-Карло хотноо зохиогддог “World Music Award”-аас шагнал гардлаа. Тэрээр ярилцлага өгөхдөө “Хөгжимт инээдмийн кинонд тоглохыг мөрөөдөж байна” хэмээн гэнэн цагаахан охин шиг ярьжээ. Хүн бүр л бяцхан “Лолита”-гийн хувийн амьдралыг сонирхох боловч тэрээр нэг ч үг цухуйлгадаггүй. “Найз залуу байгаа. Гэхдээ түүний нэр нь нууц” гэсэн л хариу хэлдэг.

Хэсэг хугацаанд амраад эргэж ирэхдээ тэрээр шинэхэн сингл болон цомгоо худалдаанд гаргалаа. Милен Фармер, Лоран Бутонн нар урьдын адил бүсгүйн продюссероор ажиллаж “Одоо боллоо” гэдэг дуу бүтээсэн юм. Синглийг худалдаанд гарахаас өмнө клипийг “М6” болон “МСМ” телевизийн сувгуудаар харуулсан боловч нэг их амжилт олсонгүй. 2003 оны хоёрдугаар сарын 25-нд удаан хүлээсний эцэст сингл худалдаанд гарч хитпарадын хоёрт бичигдэв. Гэвч тэр байрандаа удаан тогтсонгүй ухарч эхэлжээ.

Ализе анхныхаа тоглолтод бэлтгэж 2003 оны наймдугаар сарын 26-нд Парис хотын “Олимпия” танхимд дараалан долоон удаа тоглов. Гайхамшигтай шоуныхаа дараа тэрээр Франц даяар аялан тоглосон төдийгуй Бельги, Швейцарьт ч гурван сарын турш тоглолтоо үзүүлсэн юм. 2004 оны хоёрдугаар сард «En concert» сэтгүүлд Ализе Жакоте шотланд гаралтай Жереми Шатлен гэгч залуутай нууцаар сүй тавьсан талаар мэдээлжээ. Энэхүү мэдээ олон нийтийг цочроосон бөгөөд тун таагүй хүлээж авсан байна.

Тун удалгүй түүний хоёр дахь альбом гарч, «En concert» нэртэй DVD болон CD худалдаанд гарсан бөгөөд тоглолтууд нь багтжээ. Альбом, DVD, CD-ний танилцуулах ажиллагаа «Virgin» гипермаркетэд болох ёстой байсан ч бүсгүй өөрийн биеэр ирсэнгүй. Түүний шүтэн бишрэгчид нь ч нэлээд гонсгор хоцорчээ. Энэ үеэс эхлээд бүсгүй ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд үзэгдэхээ больж, бүр тоглолтоо зогсооход хүрчээ. Юу вэ гэвэл корсик бүсгүй маань хөл хүндтэй болсон байлаа. Ализе Жакоте дөнгөж хорьхон настай хэдий ч нэгэн шинэ амьдрал дэлхий ертөнцөд бэлэглэхээр зэхэж байсан юм. Шүтэн бишрэгчид нь ч шоконд оржээ. Арга ч үгүй юм. Зарим нь бүсгүйг дэндүү залуу, тэгээд хүүхэд гаргаснаар тайзнаасаа холдоно гэж үзэж байхад нөгөө хэсэг нь ихэд баярлаж байлаа. Түүнийг хөл хүндтэй байх хугацаанд харах боломж олдоогүй бөгөөд зөвхөн «VOICE» сэтгүүлээс хаяахан ганц нэг зургийг нь олж харах боломжтой байв.

2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний шөнө Парис хотын нэгэн эмнэлэгт бяцхан гүнж төрсөн бөгөөд түүнийг Анни-Ли гэж нэрийдлээ. Түүний жин 3.4 кг, 51 см өндөртэй байжээ.

Өнөөдрийн байдлаар залуу хос маань Парис хотын орчим хувийн байшиндаа амьдарч байна.

Т.БҮРЭН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 27, 2012 9:20:15 am )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

antalya rent a car