antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2012 16 comments

“Алтан дорнод Монгол” ХХК Архангай аймгийн байгалийг сүйдэлж байна

нийтлэсэн Admin

Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийг дайран урсах Тамирын гол үндсэндээ гол биш горхи болжээ. Нутгийн иргэдийн халаглан ярихыг сонсвол “Алтан дорнод Монгол” болон “Монгол газар” компаниуд энд олборлолт явуулж байгаа юм. Архангай аймаг бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг. Ирсэн жуулчин бүхэн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Ганц хүний агуй, Чулуутын хавцал, Тайхар чулуу гээд тус аймгийн нутагт байрлах 7000 жилийн өмнөх тогтоц, галт уулаас үлдсэн ул мөр бүхий газар нутгийг үзэж сонирхохыг хүсдэг. Гэтэл тус аймгийн нутагт уул уурхайн олборлолт ихээр хийгдсэнээс болж аймгийн байгаль, экологийн тэнцвэр үндсэндээ алдагдахад хүрээд байгаа аж. Тус аймгийн гурван сумыг дамжсан газар нутагт Их аварга Д.Дагвадорж ураны олборлолт хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл алтны уурхайнуудын эйфль гэж нэрлэдэг гол доторх олборлолт Тамирын голд ид явагдаж, одоогоор дээрх хоёр компаниас гадна дахиад гадны хөрөнгө оруулалттай нэг компани нэмэгдсэн аж. Тэд нэг бүр нь 5 эйфль газарт алт олборлож, голын урсацад шууд нөлөөлж байгаа аж. Тамирын гол нь Орхон голд цутгадаг бөгөөд энэ нь Орхон голын гольдиролд мөн нөлөөллөө үзүүлж байгаа гэнэ. Байгаль хамгаалагчдын урьдчилан тооцоолсноор бол тус аймгийн газар нутагт 250 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм байна.

Өнгөрснийг сөхвөл “Алтан дорнод Монгол” компани нь өмнөх олборлосон алтныхаа татварыг манай улсад төлөөгүй хэрнээ аймаг дамжин дахин Цэнхэр суманд олборлолт хийсээр хоёр жил болж байна. Өнгөрсөн жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан шалгалт хийгдэж” Алтан дорнод Монгол” ХХК болон “Монгол газар” компаниудыг хуулийн байгууллагад өгч, Мөрдөн байцаах газрынхан сүржин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн хэдий ч жил өнгөрчихөөд байхад энэ хэрэг өнөөдөр таг чиг байхаас гадна яаж шийдэгдэх нь өдий хүртэл тодорхойгүй байсаар байгаа билээ. Уул нь бол тухайн үедээ шалгалт хийхэд дээрх хоёр монополь компаниудын авсан зөвшөөрөлгүй талбайд давхар түрээслэн 50 орчим жижиг компаниуд алтны олборлолт хийж байсан юм. Харин энэ хэргийн талаар эргэн сурвалжлахад өнгөрсөн хугацаанд “Алтан дорнод Монгол” ХХК-с нөхөн төлбөр авч байгаль орчны хохирлыг барагдуулаагүйгээр барахгүй тус компанийн дэд захирлын албыг хашиж байсан Ч.Бямбаа гэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компаниуд 2010 оноос 2011 оны есдүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж байсан талбайгаа хамгийн бага нь 40 сая, хамгийн өндөр нь 180 сая төгрөгөөр худалдсан гэдэг. Дээрх компаниудын удирдлагад Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан “Усны тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 214 дүгээр зүйлд заасан “Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсвэл химийн хорт болон аюултай бодис хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэлээ.

Орхон голын бохирдлыг шинжилгээгээр нь авч үзвэл Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03, Өлзийт,  Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммони 7.7, Будант голд төмөр 1.99, аммони 1.8, Өлийн голд төмөр 1.52, аммони 0.5 мг-аар их байгаа нь илэрсэн байна. Энэ мэтээр уул уурхайн компаниуд гадны, дотны гэхгүй байгаль экологид хохирол их хэмжээгээр учруулж, хуулийн байгууллагынхан хариуцлага тооцож чадахгүй, эрх мэдэлтнүүд нь татвар авч чадахгүй эцсийн эцэст иргэдийн өмч болсон газрын баялаг ийнхүү гадны орнуудыг зорьсоор байна. Ашигт малтмалын гэрээ, хайгуул, олборлолтыг цуцлах олон олон шийдвэрүүдийг харьяа яамнаас байсхийгээд гаргадаг ч биеллээ олохгүй байсаар байгаа энэ асуудлыг зохицуулж, ногдуулах шийтгэлийг нь өгөхийг иргэд хүсч байна. Аймаг, сум алгасахгүй манай орны хаа сайгүй уул уурхайн олборлолт хийгдсээр байгаа нь ирээдүйд нөхөж баршгүй гарз хохирол болно гэдгийг ОУ-ын байгууллагууд, байгаль орчны мэргэжилтнүүд, иргэд Монгол улсын төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргах дээд байгууллагад анхааруулсаар байгаа юм. Ард түмэн, адуу малыг хордуулж Хонгорын эмгэнэлийг давтаагүй ч Архангай аймгийн байгалийн цогцолбор газар алтны уурхайнуудаас болоод сүйдэхэд хүрчээ.
Г.Тэгшжаргал (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 23, 2012 9:41:57 pm )

    Xairan saixan nutag. Usgui bolood irexiin tsagt altiig idej chadaxguigee medex bolno.

  • Anonymous (August 24, 2012 6:04:51 am )

    davgadorj gej genjng hendch hereggui shunaliin tulam baina, ter japandaa avraga yum biz, mongold bol bish!

  • Anonymous (August 24, 2012 8:19:57 am )

    altiig idej bolohguig medeh humuus ni arhangaichuud boloh bolohoor ter olon kompanuudad hamaagui bolno eniig yaraltai shiidwerleh heregtei kompanuud ooriin ashig sonirholoosoo uuden baigali ekologt nuhuj barahguigeer gamshig uchruulj bna awsan ashigaasaa iluu hemjeenii ekolog suutgej olborloj baigaa ni haramsaltai sain bodoj tungaaj zuwshuurluu uguhduu tuhain gazriig ydaj 1 udaa toirood dugnelt hiideg boloosoi

  • Anonymous (August 24, 2012 8:58:18 am )

    SHUUD XAAGAACHEE!! XAIRAN SAIXAN NUTAG

  • Anonymous (August 24, 2012 9:03:12 am )

    Юун хаах ,ард нь олигархууд л байдаг ш дээ, яг хааж харагдаач.

  • Anonymous (August 24, 2012 9:19:16 am )

    pizda nutgii mine suidelj bnaa

  • Anonymous (August 24, 2012 9:54:51 am )

    ховш юмаа юу чгэхэв дээ

  • Anonymous (August 24, 2012 10:02:09 am )

    хайран сайхан байгал минь архангайн дарга Баатарбэлэг луйварчан Бадамжунай
    нарын хийсэн ажил энэ юм Архангайн үеэ үеийн дарга нар эндээс хахуул идсээр ирсэн
    нутаг орноо гэсэн иргэнийг Архангайн дарга нар дарамталдаж Мөн
    Цэнхэр сумийн дарга хахуул авч иргэдийн төлөөлөгчийн хурал нь хахуулдуулаж
    иргэдийхээ нутаг оронийхоо исрэг ажилсаар өнөөг хүрлээ
    үүний үр дүнд усгүй дархан цаазтай нутаг овоолсон шороо ухсан
    нүх болоо энэ бол эмэгнэл луйварчан зайдалсан монгол төрийн мөхөл

  • Anonymous (August 24, 2012 10:18:59 am )

    АЛТАН ДОРНОД МОНГО ХХК БУРУУТАЙ

  • Anonymous (August 24, 2012 12:48:53 pm )

    ene setguulch mongol gazar geh met oor olon compani olborlolt yvuulj bhad yaagaad ganzhan altan dornodoor garchigaa ogson yum boloo,ter chn mongol humuus avaad tatvariin oriig baragduulaad olon huniig ar gertei tejeej bgaa gazar shd, joohon ul suuritai yum bichmeer yumaa…tamiin togoonii ulgereer l amidrah yumdaa orovdoltei setguulch nar

  • Anonymous (August 24, 2012 6:45:01 pm )

    altan dornodiihon naadhaa zohsooson deer bh shu ard tumnii dyrgui hurgej bhaar muruuruu yavbal amind ulziitei bho

  • Anonymous (August 24, 2012 9:21:44 pm )

    ALTAN DORNOT SHVVHED OGOOCHE ELBEGEE TA YU HIIGEED BNA AJILAA HIIGEECHE

  • Anonymous (August 25, 2012 1:42:14 pm )

    altan dornod mongol gej bodvol hujaa ezentei compani blgvi muu novshnuud companiha neriig hvrtel altan mongol gej ogohdo yahav de novshnudiin nvdend manai oron alt shig haragddag yum bhda yag l uhaj hoosolj duusgana gesen utga agulj bga yum shig sanagdad bdagin zarim neg hujaa companiudiin neriig harhaar

  • saints row 4 free download (September 11, 2013 4:50:42 am )

    638303 506295Definitely pent topic matter, regards for entropy. 642630

  • See more kitchen carts made of hardwood here (September 13, 2013 4:34:29 am )

    420575 354215Hi there! I just wish to give an enormous thumbs up for the nice info you

antalya rent a car